Барак Обамагийн зурагт хуудсыг зурсан хүнийг баривчилжээ
Фэйри гэгч ч зураач эр одоогийн байдлаар хотын хоёр ч дүүргийн хэд хэдэн байшингийн ханан дээр ерөнхийлөгчийн хөргийг урлаад байгаа аж. Тэрээр өөрийн бүтээлээ Чарльз-ривер голын гүүрэн дээр хүртэл дүрслээд байна. Гэхдээ 38 настай зураачийн хэргийг Брайтон тойргийн шүүх энэ сарын есний өдөр авч хэлэлцээд түүнийг буруугүй хэмээн үзжээ. Түүнд ямар нэгэн торгууль болон захиргааны зүгээс арга хэмжээ ч аваагүй байна. Үүндээ тэрээр ерөнхийлөгчдөө талархаж байгаа бөгөөд түүнийг зурсан тулдаа л хувийн эзэмшилд халдсан гэх хэргээс мултарлаа хэмээн үзэж байгаа гэнэ.
Р.Слава
Оллоо.мн