Оюутны спорт оюутны дотуур байранд ч хөгжинө
сургууль, коллежийн Оюутны дотуур байрны үйлчилгээ гэсэн MNS 5869 2008 дугаартай Монгол улсын стандартыг боловсруулан Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн Боловсрол, соёл, урлаг, спортын дэд хорооны хурлаар хэлэлцэгдэн дэмжсэн байна.
Саяхан болсон Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөл-ийн хурлын тогтоолоор уг стандартыг батлан гаргажээ.
Уг стандартын дагуу дотуур байр нь оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ширээний теннис, шатар, фитнесийн тоног төхөөрөмжтөй байх ба дотуур байрны эзэмшил газарт биеийн тамир, спортын талбайтай байхаар заагдсан аж.
Ийнхүү оюутны спорт оюутны дотуур байранд хүрч хөгжихөөр боллоо.
Энэхүү стандартыг 2010 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн улс даяар даган мөрдөж эхлэхээр болсон.
Одоогоор Улаанбаатар хотын их, дээд сургууль, коллежийн 40 оюутны байранд 11550 оюутнууд амьдарч байна.
Монголын оюутны спортын холбоо