Улсын онцгой комисс хуралдлаа

бэрхшээлийг даван туулах талаар УОК, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг агаарын төлөв байдлын тухай мэдээлэл сонсов.

2008-2009 онд нийт 22 аймаг, нийслэлийн 193.300 малчин өрхөд 42.5 сая мал өвөлжиж байна. Нэгдүгээр сарын 25-ны байдлаар Ховд аймагт 15.2, Баян-Өлгийд 11.3, Хөвсгөлд 9.3, Говь-Алтайд 7.1, Баянхонгорт 6.0, Дорнодод 5.1, Увсад 4.9, Завханд 3.9, Хэнтийд 1.5 мянга, нийт 64.4 мянган мал хорогдоод байна.

Засгийн газраас өвөлжилтийн байдал хүндэрсэн Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгууд дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 3703.7 тонн өвс, 2835.8 тонн тэжээлийн үнийг 2009 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 50 хувиар хөнгөлөн худалдах, түүний орлого болон Засгийн газраас олгох үнийн зөрүүгээр нөхөн бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Дорнодод өвөлжилт хүндэрчээ

Хурлаас мал аж ахуйн өвөлжилт хүндэрсэн Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар сумдад тухай аймгийн улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа өвс тэжээлийн нөөцөөс 100 тонн өвс, 20 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан худалдах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх сумдын нутагт 25-40 см цасан бүрхүүл тогтож, нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд цасан шуурганы улмаас 13000 мал уруудаж, малчин өрхийн 70 гаруй хувь нь мал, хашаа хороогоо цасанд даруулан, мал бэлчээрлэх боломжгүй болоод байгаа аж.

Хоёрдугаар сард цаг агаар тааламжгүй байна

Хоёрдугаар сард ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орж, жиндүү хүйтэн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байх аж. Түүнчлэн үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч мал хаваржилтын болон төл хүлээн авах үеэр цаг агаар тааламжгүй байх төлөвтэй байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин УОК-ын хуралд хийсэн мэдээлэлдээ дурдлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button