Найман ихэр хүүхэд дэлхий дахинд танил боллоо
Ихрүүдийн зургаа нь хүү, хоёр нь охин. 0.8-1.5 кг жинтэй төрсөн ихрүүдийн бие сайн, инкубаторт байгаа аж. Одоог хүртэл ихрүүдийн ээж болон, тэдний талаар мэдээлэл хомс байсан юм. Харин өчигдөр ихрүүдийн ээж Надяа Сүлетэн дэлхий дахинд өөрийн бяцхан үрсээ харууллаа.
Надяа ганц бие бөгөөд одоогоор ажилгүй юм байна. Өмнө нь тэрээр эр бэлгийн эсийг өөртөө суулгуулж зургаан хүүхэд төрүүлж байжээ. Шинээр төрсөн найман ихэр хүүхэд нь ч гэсэн өмнөх хүүхдүүдийн эцгээс ийм маягаар бий болсон байна. Харамсалтай нь эсээ өгсөн залуу одоог болтол хүүхдүүдийнхээ нэгийг ч хараагүй байгаа ажээ.
Надяагийн ээж Ангела охиноо эмнэлэгт байх хойгуур түүний зургаан хүүхдийг харж байгаа бөгөөд тэд наймаас доош настай хүүхдүүд ажээ.
Noah, хүү
Хэдэн долоо хоногийн дараа шинээр төрсөн найман ихрүүд эмнэлгээс гарч ах, эгч нартайгаа уулзах юм. Надяа хэлэхдээ Би ганц бие ээж байх дуртай. 14 хүүхдийнхээ эцэгт хүүхдүүдийнх нь талаар хэлэхэд тэр үнээр их гайхаж, юу хэлэхээ мэдэхгүй байсан. Түүнд жаахан цаг хугацаа хэрэгтэй байгаа. Магадгүй тэр удахгүй хүүхдүүдээ харах гэж ирэх байх гэжээ. Хүүхдүүдийнх нь эцэг түүнтэй гэрлэхийг хүсэж байгаа боловч тэрээр татгалзсаар байгаа аж.
Maliah, охин
Isaiah, хүү
Nariah, охин
McCai, хүү
Josiah, хүү
Jeremiah, хүү
Jonah, хүү
А.Амар /Olloo.mn/
Эх сурвалж Daily