Эмэгтэйчүүдэд дутагддаг зүйлс /эрчүүдийн бодлоор/
Магадгүй ярьсныхаа дараа -Өө, дугаар андуураад баахан ярьсан байна ш дээ гэж магадгүй л юм.
-Үнэт эдлэл. -Батаа эхнэртэй булган шуб авч өгчээ, -Алимаа алмаазан шигтгээтэй бөгжтэй болж, Туяа 500.000-аар гутал авч гэсээр байтал та тэднийг нь хараагүй хэрнээ танил болчихно.
-Уруулын будаг. Бүсгүйчүүд амьдралынхаа туршид эрчүүд бидэнд таалагдаж гэж гурван кг уруулын будаг иддэг.
-Туралт. Та ажлаа тараад ядарсан амьтан гэртээ ирлээ. Гэтэл хөргөгчинд гурван лууван, ногооний салат, сүү байна. Эхнэр чинь тэгтэл -Хайрт минь би турж байгаа. Чи ч бас туршаад үз л дээ гэх бий вий.
-Хоол. Хоол хийж чаддаггүй эмэгтэй нөхрөө удахгүй алдана
-Толь. Түүнд дэгжин даашинз авч өгөөд тольгүй өрөөнд оруулаад цоожлоод үз дээ.
-Зурхай, мэргэ төлөг. Бүсгүйчүүд л сонинд гарсан зурхайны дагуу танилцахад итгэдэг.
-Савангийн дуурь. Эр хүн та 348 ангитай сериалийг тасралтгүй үзэж чадах уу? Тэгвэл эхнэрт чинь ийм их чадвар, эрч хүч байна.
-Гомдоолт. Тэд үргэлж л ямар нэгэн гомдчих юм эрж хайж байдаг.
-Найз бүсгүй. Найзтайгаа кафед, интернетэд эсвэл утсаар чалчих нь эмэгтэй хүний амьд яваагийн бас нэг зорилго.
-Айх. Жоом бүр ялаа хүртэл түүнийг зүрхийг авчих шахна.
-Хадам. Сайн бараа заавал дагавартай байдгийг тэд сайн мэднэ. Тэгвэл сайхан хань ээжтэйгээ ирнэ гэдэг тэдэнд зугаатай зүйл.
-Заль. Нэгэн хятадын суутан -Эмэгтэйчүүд могой шиг зальтай хэмээсэн байдаг. Гэтэл тэрээр бодож байснаа -Түүнээс ч илүү юм байна гэжээ.
-Шопинг. Эрчүүд минь энэ хүслийг нь биелүүлснээр та амьдралдаа хэд хэдэн удаа одон гардах байх шүү.
-Инээмсэглэл. Үүнээс өөр гайхалтай зүйл хорвоо дээр байдаг гэж үү?
Р.Слава
Оллоо.мн