Эрчүүдэд дутагддаг юмс /эмэгтэйчүүдийн бодлоор/
-Буйдан дээр тарвалзах. Эрчүүд болгонд дөрвөн хөлтэй найз байдаг. Диван. Түүнтэй эрчүүд хэдэн цагаар бүр өдрөөр ч тоглож наадах дуртай. Дэлгүүр яваад ир?, Хогоо хаячих?, Хүүхдээ цэцэрлэгээс аваад ир? гэхэд тэд би завгүй байна хэмээж болно шүү.
-Гараж. Баасан гарийг орой ирээд л маргааш гараждаа юм хийнэ гэнэ. Ингээд та ч нөгөө амралтын өдрөөрөө юм үзнэ, нөхөртөө эрхэлнэ гэсэн төлөвлөгөө будаа.
-Солилцоо. -Найз маань миний малгайг гоё гэсэн юм аа. Тэгээд сольчихлоо. Тэгэхээр та түүний муу юмыг өмсөх ёстой гэж үү?
-Зэрлэгдүү. Хоолоо идэнгээ триллер эсвэл аймшиг үзэх нь хамгийн сайхан таашаал ч байж мэднэ. Цус, хоол хоёрыг хольсон ч тэд сийхгүй.
-Үнэр. Үнэртэй эрээс өөр муухай зүйл гэж хаана байна аа, аан.
-Араар тавилт. 15 жилийн өмнө эрчүүд эмэгтэйчүүдээс гурав дахин их араар тавьдаг байжээ. Тэгвэл өдгөө хүүхнүүдийн 74%, эрчүүдийн 46% нь араар тавьдаг.
-Хурхирах. Зарим эрчүүд Михаэль Шумахерын Формула-1-ээс чанга хурхирч чаддаг.
-Найдваргүй. Лхагвад утасдана гээд Баасанд тань руу залгана. Тэнгэрийн оддыг бэлэглэнэ гэснээ хэдэн чихэр өгнө. Гэрлэнэ гэж байснаа гэнэт.
-Бэлэг. Эрчүүд бэлэг өгөх дуртай ч сонголт огт хийж чаддаггүй. Гоо сайхны бараа гэхэд л үнэр, өнгө, марк нь талагдахгүй.
-ТВ. Спорт, мэдээ, боевикийн суваг түүний гол сонголт. Мөн аялалын цаг, улс төрийн маргаан, рок тоглолт, триллер, дүрэмгүй зодоон Үүнийг эрчүүдийн тархи яаж тэсэж байдаг байна аа?
-Хараал. Түүний хэлдэг харааалыг нь бичиж аваад өөрт нь сонсгох юмсан.
-Цаг. Найзууддаа гайхуулдаг нэг зүйл нь. Нөгөөх нь мэдээж секс шүү дээ.
Р.Слава
Оллоо.мн