Эрчүүдийг бээлий шигээ сольж сурсан топ Урнаа Пунцагбалжир агсны хүүтэй амрагийн харьцаагаа сэргээв

Саяхан л бие биенээ хэвлэлээр дайрч элдвээр хэлж байсан тэдний дурлалын харьцаа дахин сэргэв. Учиргүй өөрсдийгөө зөвтгөж нэгийгээ босч ирэхгүй болтол нь муулж суусан тэднийг жинхэнэ хайр сэтгэл холбоо бололтой. Уг нь Урнаа нь юм үзэж нүд тайлсан хүн шиг жигтэйхэн ухаантай царайлж боловсролгүй, эмэгтэй хүнийг дээрэлхэж доромжилдог эрчүүдийг үзэн ядаж байна гээд шинэхэн найз залуутай болсноо ам бардам зарлаж байсан. Гэтэл гэнэтхэн наадмаар морины уяа хэсэж хосоороо гүйлдэх болсон нь тэдний гэм биш зан нь байв. Тэдний дотор нь ороод гарсан юм шиг мэдэх загварынхны яриагаар аль алиндаа таарсан хосууд гэгддэг. Эр хүн ам алдвал барьж болдоггүй гэдэгчлэн П.Энхмөнх ч мөчөөгөө өгөхгүй хоосон толгойтой загварынхнаас уйдаж байна. Одоо найз нараа хараад өрөвддөг. Яаж ийм хүүхнүүдтэй дунд нь ороод явж байсан юм гэж бодохоос ой гутдаг хэмээн ам хуурайгүй байсан нөхөр.

Нэг нэр хоёр хоч автлаа, салж нийлснийх одоо нэг өрх тусгаарлаж нөгөө яриад байдаг цуутай хуримаа хийх нь цаг болсон нь лавтай баймаар. Удам залгасан айлын ганц хүүгийн хувьд ээждээ ачийн зулай үнэрлүүлэх П.Энхмөнхийн хаврын тэнгэр шиг олон ааш нэг л өдөр хуйсагначихгүй бол топ модель тайзаа орхиж ээж болох цаг мөдхөн биз ээ.

Дугаар 05

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button