Барилгын салбарынхан санхүүгийн хямралд бэлэн байна уу…
АНУ, Их Британи, Европын холбооны улсууд зэрэг олон оронд дампуурлаа зарлаж, ажилчидаа цомхтгож, татан буугдаж байгаа барилгын компаниуд өдөр ирэх тутам мянга мянгаараа нэмэгдсээр байна. Эдгээр орнуудад барилгын салбартаа хөрөнгө оруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Тиймээс манай барилгын компаниуд үүсээд буй нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч, чадвал хохирол багатай даван туулах арга зам юу байна гэдэг дээр өнөөдөр 60 гаруй барилгын компаниудын төлөөлөл, ЗТБХБЯам, БХБНААYТөв, Барилга. МИ, Монголын хүний нөөцийн институт, Монгол банк, Голомт банк болон ТББ, ААН байгууллагуудын төлөөлөл оролцсон ‘’Хямралын үеийн нөөцийн удирдлага’’ сэдэвт семинарыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар ЗГ-ын 2009 онд барилгын салбарт хэрэгжүүлэх бодлого, Монгол банкнаас баримтлах бодлого, дэлхийн эдийн засгийн чиг хандлага, хямралын үед авах арга хэмжээ, хямралын үеийн нөөцийн удирдлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогсод санал бодлоо солилцлоо. Уулзалтаас энэхүү хямралаас хэрхэн хохирол багатай гарах, хүний нөөц болон капиталын нөөцөө хэрхэн хувиарлах, энэ үед бидэнд тохиолдох бэрхшээлүүдийг давах туулахад төр засгийн байгууллагуудад авах арга хэмжээнүүдийг уламжилж өргөн барих юм байна.
Уулзалтын үеэр ЗТБХБЯамны мэргэжилтэн Л.Болдтой уулзаж ярилцлаа.
үideo1
Одоогоор хямралаас гарахад шаардлагатай хөрөнгө, туршлага Монголын ЗГ байхгүй байгаа бөгөөд ямар алхам хийх гэж байгаа нь тодорхой бус байна. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орсон барилгачдын хувьд хүндхэн байдалд орж болзошгүй байгааг уулзалтанд оролцогчид хэлж байна. Сүүлийн үед барилга орон сууцны борлуулалт 90 хувиар, үнэ ханш нь 20-30 хувиар буурсан бөгөөд цаашид байдал хүндрэх төлөвтэй ажиглагдаж байгааг харж бэлтгэлтэй байх ёстой гэсэн санаа ч гарч байсан.
Olloo.mn
Булган
Мишгээ