Х.Бат-Ялалтын өлсгөлөн зарлах хугацаа өнөөдөр, гэхдээ өлсгөлөнгөө зарлаагүй байна
Өнгөрсөн сарын 29-ний өдөр түүний хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч хойшилсон. Учир нь Х.Бат-Ялалт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн дотоод журам зөрчсөн, өөрөө шүүх хуралд суухаас татгалзсан гэсэн шалтгаанаар түүнийг шүүх хуралд авчраагүй. Уг нь ШШГЕГ-ын хорих анги, цагдаа, шүүх байгууллага хамтран шүүгдэгчийг шүүх хуралд авчрах ёстой байсан ч түүнийг авчираагүй юм. Шүүх хуралд суухаар ирсэн Х.Бат-Ялалтын хамтран зүтгэгчид болон өмгөөлөгч нар нь Х.Бат-Ялалтыг санаатайгаар шүүх хуралд авчирсангүй гэж үзэж байсан.
Шүүгдэгч нь шүүх хуралд ирээгүй болохоор Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр шүүх хурлыг ирэх сарын 18-ны өдрийг хүртэл хойшлуулсан билээ. Х.Бат-Ялалт буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгуулах, эсвэл гурваас зургаан сар хүртэл баривчлах ял авах юм. Тиймээс Х.Бат-Ялалт нь намайг гүтгэн, албан хүчээр хорьж байгаа тул яаралтай суллах шаардлыг төрийн өндөрлөгүүд болон холбогдох газруудад нь мэдэгдэл хүргэсэн. Хэрвээ ямар нэг хариулт өгөхгүй бол өнөөдрөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан юм. Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар өлсгөллөн зарлахаа хойшлуулаад байгаа аж. Учир нь, шаардлагынх нь хариу албан ёсоор хараахан ирээгүй байгаа гэнэ.
Olloo.mn