Шинэчлэл, өөрчлөлт хийгээгүй цорын ганц салбар бол Бурханы шашин

Монгол улсад дэлгэрсэн бурханы шашин нь гүн ухаан, анагаах ухаан, зурхайн ухаан, урлахуй ухаан, дуун ухаан зэрэг олон салбар ухаануудаар дамжуулан ард түмний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг зохицуулж ирсэн бөгөөд сургаал ном нь бидний өв уламжлалд гүн гүнзгий нөлөөлсөн агуу их ухаан юм.

Өнгөрсөн зуунд Монголын бурханы шашин хөгжлийхөө явцад мандалт, бууралтын олон үеийг даван туулсан бөгөөд 1990 оноос хойш Монголын бурханы шашинд хөгжлийн цоо шинэ эрин үе эхэлсэн юм. Монголын нийгэм, улс төрийн байдал бүхэлдээ өөрчлөгдсөн нь Монголын бурханы шашины хөгжилд ч шинэ бодлого, зорилго зорилт шаардсан түүхэн цаг үе байсан юм.

Гэтэл өнөөдрийг хүртэл үйл ажиллагааныхаа бодлого, зорилго чиглэлийг тодорхойлоогүй, нийгмийн хөгжилтэй уялдан шинэчлэл, өөрчлөлт хийгээгүй цорын ганц салбар гэвэл бурханы шашны салбар гэхэд хилсдэхгүй. Бурханы шашин, сүм хийд нь уламжлагдаж ирсэн дэг жаягаа баримтлан үйл ажиллагаагаа явуулж, цаашид улам батжуулан, хөгжүүлэхийн тулд нийгмийн өөрчлөлт шинэчлэлттэй уялдуулан үйл ажиллагаандаа өөрчлөлт, шинэчлэл хийж байх нь зүй ёсны хэрэг юм.

Өнөөдрийг хүртэл Бурхан шашины нэгдсэн нэг байгууллага байхгүй байгаагаас б

Шашны шинэчлэл нь хэдэн зууны турш буй болгосон бурханы шашны сургаал номлол, дэг жаяг, уламжпал зан үйл бүхнийг өөрчлөх, эвдэж үгүй хийх тухай яриагүй юм. Харин бурханы агуу их сургаал номлолыг гадаад, дотоодод хэрхэн, яаж оновчтой зөв арга замаар сургаж таниулах таатай нөхцөл байдал бий болгох, хамтын үйл ажиллагааг буй болгож, цаг үетэй нь зохицуулан хөгжүүлэх асуудлыг хөндөж байгаа юм.

Гэтэл өнөөдөр бурханы шашны сүм хийдүүд бие биеэ даасан байдалтай, нэгдмэл зохион байгуулалтгүй салангид үйл ажиллагаатай явсаар хориод жил боллоо. Энэ байдал нь Монголын бурханы шашны хөгжил, дотоод гадаад үйл ажиллагаанд ихээхэн муу үр дагаварыг авчирч байна гэж бурхан шашины хийдүүд үзэж байна.

Арваад жилийн өмнөөс Монголын бурханы шашинтны нэгдмэл үйл ажиллагааг зохион байгуулах, хамтран ажиллах, өөрсдийн ажлын туршлага, мэдлэг чадвараа шашиндаа болон нийгмийн хөгжилд зориулж хамтран ажиллах талаар олон удаа төрийн болон шашны байгууллагуудад хүсэл зорилгоо илэрхийлж ирсэн байна. Гэвч тодорхой үр дүнд хүрэхгүй өнөөг хүрчээ.

Иймд шашин шинэчлэгдэх, зонхилох шашин байхын тулд бурханы шашны сүм хийдийн удирдлагууд ойрын болон хэтийн бодлого чиглэлээ тодорхойлж, нэгдмэл шинэ зохион байгуулалтанд орж, гадаад, дотоодод бурханы шашны үйл ажиллагааг эрчимтэй явуулах хэрэгтэй байна гэдгийг бурханч лам нар хэлж байна.

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хориод хийдийн удирдлагууд хэлцэн тохирч Монголын бурханы шашны үйл ажилгаагааны үндсэн чиг бодлогыг тодорхойлж, бурханы шашнаа хөгжүүлэх, сүсэгтэн олон, ард иргэд, нийгэмд идэвхитэй үйл ажилгаануудыг явуулж төр, засаг захиргааны байгуулага олон нийтийн байгуулагуудтай хамтарч ажиллахаар шийдээд байгаа юм байна.

Тиймээс Дээд бодь хийдийн хамба Ц.Цэдэндамбатай уулзаж ярьсан юм.

үideo1

Монгол улс дахь Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ хэмээн хуулинд заасан байдаг боловч зонхилогч шашин байна гэдэг нь зөвхөн хуулинд заасан төдийгөөр бүтэж хэрэгжих ажил биш. Гагцхүү бид бүхний хамтын үйл ажиллагаа, итгэл зүтгэл, үнэнч шударга ёс зүй, зөв зохион байгуулалттай үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна.

Орчин үед шашин шүтлэг нь иргэдийн сонголтын асуудал болсон бөгөөд Монгол оронд үйл ажиллагаа явуулж буй гадны олон урсгалын шашны ном сургаал, эмх замбараагүй байдал газар авч байгаа нь үндсэн хууль, төр сүм хийдийн харилцааны тухай хууль, үндэсний аюулгүй зөвлөлийн бодлого болон шашин, төр захиргааны бусад холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах асуудлыг аяндаа шаардаж байгаа хэрэг гэдгийг сануулж байна.

Olloo,mn

Batuh

Mishka

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button