‘’Монголын 9 гайхамшиг’’ энэ сарын 20-нд тодроно
байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхэний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбоо дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат ийнхүү ярьж байна.
үideo1
Орон нутаг болон хувь хүн, аж ахуйн нэгжүүд байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, Монгол урчуудын гараар эрт болон одоо үед бүтээгдсэн нандин бүтээл /зураг, баримал, хөшөө, цогцолбор, хэрэглээний эд зүйл/-ийг Монголын 7 гайхамшигт шалгаруулахаар нэр дэвшүүлэх юм байна. Нийтдээ орон нутгаас 103 бүтээл ирснээс 40-ийг шалгаруулжээ. Yүний дараа мэргэжлийн шинжээчид дахин шалгаруулалт явуулаад одоогоор 20 үлдсэн байна. Yүнээс ард түмний санал асуулгаар Монголын 7 гайхамшиг энэ сарын 20-ны өдөр тодрох юм байна. Гэхдээ монголчууд 7-ийн тоонд тийм ч тааламжтай ханддаггүй учир Монголын 9 гайхамшиг тодруулахаар болжээ.
Olloo.mn
Д.Сугар, Ж.Дархаа