Зэвсгийн нярав агуулахаасаа их хэмжээний сум хулгайлж машин худалдан авчээ
Энэ ангиас хоёр ахлагч Сьерра Леонд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхдаа нэгнийгээ хутгалж гэмтээн дуулиан тарьж байсан.
Харин энэ удаад тус ангиас байлдааны их хэмжээний сум дутсан хэрэг гарч Зэвсэгт хүчнийхнийг багагүй сандаргаад байгаа гэнэ. Хэргийг шалгахад тус ангийн зэвсгийн нярав ахлагч А.Наранбаатар хулгайлсныг тогтоосон байна. Хэргийг шалгаж байгаа холбогдох хүмүүсээс тодруулахад Ахлагч А.Наранбаатарыг байлдааны сум худалдсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гээд дэлгэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Тус ангиас АК бууны 8000 ширхэг сум дутсан бөгөөд А.Наранбаатар ченжүүдэд худалдсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр сум худалдаж олсон мөнгөөрөө Тоёото маркийн суудлын автомашин авсныг цагдаагийнхан хураан авсан гэсэн. А.Наранбаатар Нарантуул захын наймаачдад сумаа худалдаж байснаа хүлээсэн байна.