Гялгар уут нь 60-80 хувийн нянгийн бохирдолтой байдаг гэнэ

Учир нь гялгар уут нь ходоод гэдэс, элэгний шархлаа, хорт хавдар үүсгэгч химийн найрлагатай бөгөөд асар их нянгийн бохирдолтой байдаг байна.НМХГ-ын болон ШУТИС-ийн лабораторын шинжилгээгээр гялгар уут нь 60-80 хувийн нянгийн бохирдолтой бөгөөд ялангуяа гэдэсний савханцарт нян зонхилдог гэнэ. Манай улсад орж ирж байгаа 20 гаруй төрлийн гялгар уутны ихэнх нь хоёрдогч болон гуравдагч түүхий эдээр боловсруулагдан хог хийх зориулалттай уут байдаг аж.

Хүн 12 минут л гялгар уутыг ашиглаад хаядаг, тус гялгар уутыг дахин боловсруулан ашиглавал химийн хор нь хэд дахин ихэсдэг, мөн хөрсөнд 50-400 жилийн дараа устдаг байна. НҮБ-ын тодорхойлсоноор Монгол орны нийт газар нутгийн 90 хувь нь хуурай, хагас хуурай бүсэд оршдог бөгөөд газрын 78 хувь нь доройтолд орж, хөрсний үржил шим алдагдсан гэжээ. Гялгар уут нь байгальд удаан задардаг тул газрын өнгөн хөрсний хамгийн шим тэжээл бүхий ургамлын үндэс, бичил амьд биетүүдийн амьсгалах, нарны гэрлийг хүлээн авах замд хортой нөлөө үзүүлж, тэр хэсэгтээ үхжилтийг үүсгэдэг аж. Мөн үүний зэрэгцээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал сүүлийн 60 жилд агаарын дундаж хэм 1,56 хэмээр нэмэгдсэн энэ нөхцөлд гялгар уутыг байгальд маш ихээр хаяхаа зогсоох хэрэгтэй хэмээн Иргэний зөвлөл-ийн тэргүүн Д.Сүхбаатар ярьж байна.

үideo1

Мөн нийслэлийн Засаг даргын өнгөрсөн оны зургаадугаар сард гаргасан захирамжийг хэрэгжүүлэхийг иргэний зөвлөл байгууллагынхан ард иргэд болон аж ахуй нэгжээс хүсэв. Тус захирамжид Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны бохирдолыг багасгах зорилгоор 0,025 мм-ээс нимгэн, бүх төрлийн нийлэг уут, пластик савыг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад сав баглаа боодол болон ахуйн хог хаягдал зөөвөрлөх зориулалтаар хэрэглэхийг 2008 оны зургадугаар сарын 1-ээс эхлэн хориглосон юм байна.

Olloo.mn

Д.Сугар, Ж.Дархаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button