Монголчууд визийн залиланд нэрвэгдлээ

үлддэг. Үүнтэй адилхан монголчууд Гадаад улс руу гарах виз гаргана, Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна гэсэн зард итгэн, их хэмжээний мөнгөө залилуулж байна. Япон, Солонгос, Чех зэрэг улс руу гэрээгээр гаргана гэхээр л манайхан хамаг байдаг хөрөнгөө барьцаанд тавиад ч болов бушуухан л явахын түүс болно. Тэдний энэ байдлыг овжин нэгэн ашиглаж виз ч үгүй, мөнгө ч үгүй болгох нь энүүхэнд. Гадаад руу зорчих визийг чинь гаргаж өгнө урьдчилгаа мөнгө авна. Визийг чинь гаргах гэж байна дахиад хэдэн цаас нэм. Гаргасан байгаа тэдэн сарын тэдэнд авч яваарай одоо ийм хэмжээний мөнгө өгөөрэй гэж халаасыг нь хоосолно. Яг явах болохоор виз ч үгүй, нөгөө зуучилна гээд гүйж байсан хүн ч олдохгүйд хүрнэ. Ийм байдал өнгөрсөн хугацаанд олон гарчээ. Иргэд ёстой л доголон шаазгай шиг эх нутагтаа өмссөн хувцастайгаа л үлдэж байх жишээтэй.

Бүр хэрэг хүлээх чадвараа 90 хувь алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүртэл бусадтай бүлэглэн виз гаргана гэж хэд хэдэн хүнийг хохироожээ. Мөнгөө алдсан иргэд юу гэж зүгээр байхав. Цагдаа, шүүхийн байгууллагын үүд сахин байж хэргийг шийдүүлэх болоход нөгөөдөх нь Хэрэг хүлээх чадваргүй гэсэн тодорхойлолт барьж ороод л мултарсан тухай баримтч байна. Энэ мэтээр хохирч үлдсэн иргэдийн хохь нь, залилсан иргэдийн аз гэж хэлэх үнэндээ хэцүү. Хууль хяналтын байгууллагад виз гаргана, гадаадад ажиллах хүч гаргана гэх зарын дагуу хандаж хохирсон, иргэдийн гомдол тасрахгүй байгаа аж.

Чех руу ажиллах хүч гаргана гэсэн зараас болж 700 гаруй хүн халаасаа сэгсрүүлэв

Их Монгол ноёд компанийн захирал Э.Мөнхзаяа Чех руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргана гэсэн зар түгээж, 730 хүний мөнгийг залилан авчээ.

Орхон аймгийн 100 гаруй иргэн 50 орчим сая төгрөгөө залилууллаа хэмээн аймгийнхаа цагдаагийн газарт хандсанаар эл хэрэг сөхөгдсөн байна. Иргэдийн гомдлын дагуу тус аймгийн цаг¬даагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан хэргийг шалгажээ. Ингэхэд Их Монгол ноёд компанийн захирал Э.Мөнхзаяа Орхон аймгийн 150, Дархан-Уул аймгийн 100 гаруй хүнийг залилж их хэмжээний мөнгө авсан нь

тогтоогдсон байна. Хэргийг мөрдөн байцаах явцад Орхон аймгийн 150 орчим иргэнээс 87 нь, Дарханы 100 гаруй хүнээс 61 нь хохирогч болох нь тодорхой болжээ. Үүнээс гадна тэрээр нийслэлийн иргэдийг ч залилжээ. Их Монгол ноёд компанийнханд залилууллаа гэж 470 иргэн цагдаагийн байгууллагад хандсанаас 70 гаруй нь хохирогчоор тогтоогдсон аж.

Одоогоор дээрх иргэдэд хэчнээн хэмжээний хохирол учруулсан нь тодорхойгүй байна. Ямартай ч, Э.Мөнхзаяад холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн шалгаж байгаа аж.

БНЧехУ руу явж ажиллаж, амьдрахыг хүсэгчдийн мөрөөдөл ийнхүү талаар өнгөрчээ. Гэтэл тэнд ажиллаж байсан монголчуудын олонхи нь цомхотголд өртөн эх орондоо ч ирж чадахгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод яваа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа олон гарч байгаа билээ.

Хувийн компанийн захирлууд иргэдийг залилж байна

Ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй зарим хувийн компа-нийн удирдлагууд ажилчидтайгаа нийлэн бусдын халаасыг сэгсэрсээр. Тухайлбал, Скарби компанийн захирал С.Наранцэцэг менежер Б.Батсүх нар 150 гаруй иргэнээс 200 мянган ам.доллар залилсан хэрэгт холбогджээ. Тэд Солонгос руу явах виз гаргана гэж иргэдийг мэхэлсэн байна. Түүнчлэн Бизнес пойнт компанийн захирал Г.Мөнхбаясгалан хуулийн зөвлөх Ч.Оюунцэцэг нар БНСУ руу гэрээгээр ажиллах хүч гаргана гэж иргэдээс 100 мянган ам.доллар залилсан аж. Тэдэнд залилуулсан гэж 400 гаруй иргэн өргөдөл, гомдол бариад явж байгаа ч 251 нь хохирогчоор тогтоогдсон байна. Энэ хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа аж. Шалгалтын явцад Г.Мөнхбаясгалан, Ч.Оюунцэцэг нар Азийн нөхөрлөлийн сан төрийн бус байгууллагатай холбоотой болох нь тогтоогджээ. Ч.Оюунцэцэг нь тус ТББ-ын тэргүүнээр ажилладаг нэгэн.

Азийн нөхөрлөлийн сан-гийнхан өнгөрсөн жил Солонгос улс руу далай цэвэрлэх аянд оролцуулах нэрийдлээр олон хүн авч явсан. Ингэхдээ Дархан, Сэлэнгэ зэрэг хөдөө орон нутгийн иргэдийг хамруулсан аж. Ийм байдлаар иргэдийн мөнгийг залилсан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж буй аж. Гэхдээ хэргийг шалгаж дуусаагүй байгаа. Бизнес пойнт компанийнхан хэрэгт холбогдон шалгуулж байгаа атлаа иргэдийг Солонгос руу явуулна гэсэн зар түгээж дараагийн хүнээ бүртгэж байсан тухай мэдээлэл ч байна.

Гадаадын компани байгуулж монголчуулыг хоосолж байна

Монголчуудаас гадна харийнхан ч эх оронд маань ирчихээд Виз найдвартай гаргаж өгнө хэмээн амлан хуурч, гадаад руу гарахын мөрөөдөл болсон иргэдийг далаар нь тавьж байна.

БНСУ-ын иргэн К гэгч Солонгос улсад байнга зорчих виз гаргаж өгнө гэж иргэдээс 15 сая төгрөг залилжээ. Үүнийх нь шанд Монгол Улсын шүүхээс түүнд хоёр жил зургаан сарын хорих ял оноосон аж. Түүнчлэн Виноторм компанийн шугамаар БНЧехУ руу ажилд зуучилна гэсэн зард хууртсан арав гаруй хүн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн үүдийг сахиад удаж байна. Тус компанийн захирал БНЧехУ-ын иргэн Марацки монгол эмэгтэйтэй гэрлэжээ. Тэд монголчуудыг Чех рүү гарахад зуучилдаг компани байгуулан өнгөрсөн оны сүүлчээс үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэхдээ тус компани БНЧехУ-ын Хөдөлмөрийн яамнаас ажилчин зуучлах зөвшөөрөл авсан ч манай талтай ямар нэгэн гэрээ байгуулж, зөвшөөрөл аваагүй байсан аж.

Б.Алтан

Дугаар 028/607/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button