Ерөнхийлөгчид Монгол Улсын сонгуулийн эрх зүйн байдалд хийсэн үнэлгээд-г гардуулав

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгуулийн тогтолцоог сайжруулах асуудлаар дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж Фридрих Эбертийн сангийнханд талархал дэвшүүллээ.

Энэ үеэр ХБНГУ-ын Хайделбергийн их сургуулийн доктор, профессор Диетер Ноолен Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын сонуулийн эрх зүйн байдалд хийсэн үнэлгээ-г Ерөнхийлөгчид гардууллаа.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр үнэлгээний тайланг танилцуулах хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд Монгол Улсын сонгуулийн эрх зүйн байдалд хийсэн үнэлгээ тодорхой хэмжээгээр хөгжлийн дэмжлэг үзүүлж чадна гэдэгт найдаж байна гэлээ.

www.president.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button