Валютын нөөц 637.2 сая ам.долларт хүрчээ

Манай улсын гадаад худалдааны ашиг, бараа эргэлт нэмэгдсэн дүнтэй байна. Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн өмнөх сартай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт багасчээ. Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеийнхээс 209.3 тэрбумаар буурч 922.6 тэрбум төгрөгт хүрэв. Валютын хадгаламж 493.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.7 хувиар нэмэгдсэн дүн юм.

БАНКИН ДАХЬ ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ ӨСЛӨӨ

Иргэд байгууллагын төгрөгийн хадгаламж 2008 оны арванхоёрдугаар сарынхаас 11. 5 тэрбум төгрөгөөр буурав. Валютын хадгаламж мөн үеийнхээс 53,4 тэрбум төгрөгөөр өсчээ.

ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ГУРВААР НЭМЭГДЭВ

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо өнгөрсөн сард 119 болсон нь өмнөх оны нэгдүгээр сараас 23 хүүхдээр өсчээ. Эхийн эндэгдэл өнгөрсөн оны мөн үеэс гурваар нэмэгдээд байна. Харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 18 болж, дөрвөн хүүхдээр буюу 18,2 хувиар буурчээ.

ЯМАА ХАМГИЙН ИХ ХОРОГДЖЭЭ

Одоогоор нийт 120.4 мянган мал хорогдоод байна. Энэхүү хорогдлын тоо нь өмнөх оны мөн үеэс 70.7 мянгаар илүү байгаа юм. Өвөлжилт хүндрэлтэй Завхан, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад малын хорогдол гарчээ. Ямар мал хэдээр хорогдсоныг хүснэгт харуулна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС БУЮУ ИНФЛЯЦ 20.7 ХУВИАР ӨСӨВ

Өнгөрсөн сард хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляц өмнөх оны мөн үеийнхээс 20.7 хувиар өслөө. Энэ нь XII сарынхаас 0.8 хувь өндөр үзүүлэлт болж байна. Боловсролын, шуудан, холбооны үйлчилгээний бүлгийн үнийн дүн тогтвортой гарчээ. Орон сууц, цахилгаан, түлшний бүлгийнх 0.8 хувь, тээврийнх 1.9 хувь буурсан аж. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас Увс, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт буурч, Булган аймагт өссөн болохыг график харуулж байгаа юм.

И.Чинтогтох

Дугаар 33/3105/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button