Урлаг соёлынхон үүргээ ухамсарлаж, зөв зүгт уриалах цаг ирлээ

урлагийнхнаас тусламж хүсч, хүмүүсийг нэгэн сэтгэлээр нэгтгэх нь хялбар байдаг юм уу даа. Элтон Жонн, Деклан нарын дуу гарсны дараа орон гэргүй, ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусламжийн мөнгө хэдэн зуун саяараа цугласан гэдэг. Бас дэлхийн хоёрдугаар дайны дараа Оросын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдээд байхад нэгэн алдарт зураач өөр улсад өндөр үнээр бүтээлээ худалдаад улс орноо аварч байсан тухай түүхийг урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол гуай ярьж байж билээ.

Одоо ч эдийн засгийн хямрал нүүрлээд, хаа сайгүй л түгшүүрийн дохио аваад байна. Энэ үед урлаг, соёлынхон боломжтой бүхнээ хэмнэхийг уриалан ярих болж.

NTҮ телевизээр дуучин Д.Батсүх cap шинээр боломжтой бүхнээ хэмнэхийг уриалж ярилцлага өгсөн. Удалгүй Өнөөдөр сонинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа Эдийн засгийн хямрал нүүрлээд, амьдрал хүндэрч магадгүй болж байна. Цагаан сарын дараа биднийг уртаас урт хавар хүлээж байгаа. Зарим тансаг хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэж уриалсан байх юм. Энэ бол урлаг, соёлынхны нийгэмд гүйцэтгэх гол үүрэг юм даа. Дуучин Д.Болдын өмссөн хувцас моод болдог шиг тэдний хэлсэн үг, Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нарынхаас илүү үлдэцтэй, ухаантай сонстдог нь хатуу үнэн.

Өнгөрсөн сард урлаг, соёлынхондоо баярлахаас аргагүй. Учир нь, хүнд өвчинд нэрвэгдэн шаналж, эмчилгээний зардалгүйгээс эмнэлгээсээ гарчихсан бяцхан охинд туслахаар дуугаа нэгтгэсэн. Рок попынхны Za тоглолт 60 сая төгрөг олсон гэсэн. Хэрвээ тоглолт болоогүй бол яагаад ч 60 сая төгрөг хуримтлагдахгүй байлаа. Бяцхан охин Тайландад одоо эмчилгээгээ хийлгээд, бие нь сайжирч байгаа гэсэн сураг сонстоно билээ. Түүний тухай нэвтрүүлэг энэ сарын 15-нд NTҮ телевизээр гарна.

Үүний дараа хошин урлагийн хамтлаг, продакшнууд нэгдэж Хариу нэхэхгүй инээд тоглолт хийлээ. Тэд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жагдагийн зээ хүү Е.Жаргалд тусалсан юм. Ирээдүйд сүмоч болохоор бэлтгэж байсан Жаргал хүү гэнэт хүндээр өвчилж, мөн л Тайландыг зорьсон билээ. Хошин урлагийнхан энэ тоглолтоороо сүмоч хүүгийн эмчилгээний зардлыг залгуулж, эм тариаг нь хүргүүлсэн.

Энэ мэт хүмүүнлэгийн үйлсэд сэтгэлийн өргөл барьсан урлаг, соёлынхондоо баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Цаашид ч Za аянаа үргэлжлүүлж, олон хүмүүнлэгийн үйлс хийж, хүмүүст тус хүргээрэй. Урлаг, соёлынхон үнэхээр үзэгчдээ нэгэн хүсэл сонирхолд хөтөлж чадаж байгааг нь хараад бахархсан шүү.

Харин сайхан сэтгэлийн хажуугаар саар хүн гараа дүрэх гэж хичээдэг. Зөвхөн сэтгэл зүрхээрээ нэгдсэн рок попынхон дээр Ерөнхийлөгч ивээлдээ авлаа гээд ороод ирэх нь нэг л сонин. Рок попынхны Za тоглолт хандивынх юм уу, Ерөнхийлөгчийн сурталчилгаа юм уу, нэг л ойлгомжгүй болчихсон. Ерөнхийлөгчийн тусалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ сэтгэлээрээ биш, өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд л ийнхүү тусалсан шүү дээ. Энэ мэт хүмүүсийг хүрээндээ багтаахдаа сэтгэл гэдэг том шалгуур заавал тавих нь зүйтэй болов уу. Ямартай ч, хүнд хэцүү үед зөв уриалга гаргаж, өвчиндөө шаналсан бяцхан хүүхдүүдэд сайхан сэтгэлийн угаас санаачилга гарган тусалсан урлаг, соёлынхондоо баярлалаа.

Б.Болор

Дугаар 028/607/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button