Бусдыг залилах гэмт хэрэг ихсэж байна

Саяхан Орхон аймагт иргэдийг Чех улсруу гаргана хэмээн 250 гаруй хүнээс 50 гаруй сая төгрөгийн хохирол учируулсан хэрэг гарсан.Залилагч Их Монгол ноён компанийн захирал Э.Мөнхзаяг албаны хүмүүс баривчлан саатуулаад байгаа аж. Гэмт этгээдийг мөрдөн байцаах явцад зөвхөн Дархан уул аймагт 100 гаруй, Нийслэлийн СБД-т 400 гаруй иргэнийг залилсан хэргээр шалгагдаж байсан нь тогтоогджээ. Мөн ‘’Скабри’’ компанийн захирал Н, менежер Б нар 150 гаруй иргэнийг гадаадад ажилд зуучилна гэж 200 мянган доллар залилсан бол ‘’Бизнес пойнт’’ компанийн захирал М, хуулийн зөвлөх О нар 100 гаруй иргэнийг Солонгос улсад гаргах нэрийдлээр 100 мянган долларын хохирол учируулсан байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй, болгоомжтой байж их хэмжээний мөнгөтэй харьцахдаа хуулийн зөвөлгөө авч байхыг сануулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button