Хямралын эсрэг төлөвлөгөө хэрэгжихэд 1.5 триллион төгрөг хэрэгтэй

Сангийн сайдын хэлж байгаагаар дэлхийн бусад улс орон гадны эх үүсвэрээс хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол бүх орны хэрэглэж байгаа арга, жижигхэн монгол ч энэ замаас гажих хэрэггүй гэж ээ. Хямралын эсрэг гэхээсээ илүүтэй улс орны эдийн засгийг дэмжих гэж нэрлэвэл зохих энэ төлөвлөгөөнд ажилгүйдэл, хүнсний хангамж аюулгүй байдал, эрчим хүч, банк санхүү гэсэн 4 чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж тусгасан аж. Төлөвлөгөө хэрэгжих эсэх нь 1.5 триллион төгрөг олдох эсэхээс хамаарна.

Учир нь энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгө манайд байхгүй, тиймээс гадны улс орон, банк санхүүгийн байгууллагаас хайхаас өөр аргагүй болоод байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3-ны 1 хувьтай тэнцэх ийм хэмжээний мөнгийг зарцуулснаар үүсээд байгаа хямралыг эрсдэл багатай хурдан хугацаанд давж гарна гэж Засгийн газар тооцоолжээ. Гадны эх үүсвэрээс мөнгө олох боломжийг ОУВС, Дэлхийн банк зэрэг санхүүгийн томоохон байгууллагуудаар дамжигддаг гэнэ. Гэтэл дээрх байгуууллагуудтай хөтөлбөр тохирох асуудал явц муутай дээр нь тэдний зүгээс тавьж байгаа нөхцлүүд нилээд хатуу байгаа гэнэ. Валютын сангийнхан манай улсад дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр ирэх гурав, дүрэвдүгээр сараас ирэх юм байна. Хэдийгээр энэ хугацаанд төлөвлөгөөг хэрэгжүүлэх явц удаашрах ч хөрөнгө босгох өөр сонголт байхгүй байгааг мэдэгдлээ.

Төлөвлөгөөнд тусгаснаар Атрын 3-р аяны хүрээнд хаврын тариалалтыг явуулж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад 50 сая , үйлдвэрлэлийг дэмжиж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд 100 сая, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлж барилгын салбарын санхүүжилтын асуудлыг шийдэхэд 80 сая, нийслэлийн авто замын засвар арчлалтыг гүйцэтгэхэд 100 сая, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад 60 сая, уул уурхайн салбарыг дэмжиж экспортыг нэмэгдүүлэхэд 300 сая , арилжааны банкуудаар дамжуулан эдийн засгийн салбарыг дэмжихэд 400 сая, говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 290 сая, бага орлоготой өрхийг хямралаас хамгаалах 50 сая төгрөг хэрэгтэй байна гэж тооцоолон гаргажээ.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button