Япон эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэрэгт иргэн ‘’Г’’ гэгчийг сэжигтнээр татаад байна
Саяхан хоёрдугаар сарын 7-ны өдрийн 08.50 минутын орчимд СБД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг хуучнаар хүнсний 50 дугаар дэлгүүрийн ард байрлах 48 дугаар байрны гадаа япон эмэгтэй гадны нөлөөллийн улмаас нас барсан байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна.
Талийгаач эмэгтэй 39 настай Сүзүки Чёо нь Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд багшилдаг нэгэн байсан байна. Хохирогчийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дээрмийн хэрэг хэмээн одоогоор таамаглаад байгаа юм байна. Энэхүү хэрэгт сэжигтнээр өчигдөр орой 22.00 цагийн үед Хэнтий аймгийн харъяат 29 настай ‘’Г’’ гэгчийг баривчлан саатуулаад байгаа аж.
Иргэн ‘’Г’’нь 2004 онд Улаанбаатар хотод ирсэн бөгөөд эрхэлсэн ажилгүй, хог түүж амьдардаг нэгэн юм байна. Тэрээр сэжигтнээр татагдах болсон үндэслэл нь түүнд хохирогчийн алдагдсан эд зүйл явж байсан юм байна. Энэхүү хэрэгт иргэн ‘’Г’’-ээс гадна гурван хүнийг сэжигтнээр саатуулаад байгаа юм байна. Мөрдөн байцаалтын явц идэвхитэй үргэлжилж байна хэмээн өнөөдөр ЦЕГ-аас мэдээллээ.
ЦЕГ-ын олон нийттэй харилцах албаны дарга хурандаа Сайнжаргал энэхүү хэргийн явц ямар шатандаа явж байгааг мэдээлж байна.
үideo1
Одоогоор цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх халдлага байсан болов уу хэмээн таамаглаад байгаа гэнэ.
Olloo.mn
Л.Булган
Ж.Мишиг