Эва Пероны сексийн нууц амьдрал
Тэгвэл тэдний 60 орчим нь цэргийн албан хаагч
Одоогоос хэдэн жилийн өмнө бид Эвита сүүлчийн танго хэмээх киног үзэн зарим нэгэн нь уйлж, нөгөө хэсэг нь гайхширч бас тэрхүү гол баатрын дүрийг биширч байж билээ. Тэгвэл уг кино нь Аргентины ерөнхийлөгчийн гэргий Эвита Пероны гайхамшигт хайр дурлал, эцэс төгсгөл үгүй мэт дур тачаал мөн нэр алдарын талаарх үнэн бодит амьдралд тулгуурлан хийсэн бүтээл байлаа. Харин Америкийн кино-мэйкерүүд тухайн үед уг бүтээлийг хийснийхээ төлөө багагүй скандалд өртөөд авсан. Учир нь тэд өөрсдийн төсөлдөө английн найруулагч Алан Паркерийг урьж ажиллуулаад зогсохгүй домогт хатагтайн дүрд поп-хатан, элдэв дуулианы эзэн Мадоннаг тоглуулсан байна.
Тэгвэл бас өөр скандал, дуулиан байсан уу? Тийм ээ. Уг киног бүтээхэд А.Паркерын сэтгэлийг зовоож байсан хэд хэдэн зүйл бий. Нэн тэргүүнд Эвитаг нутаг нэгтнүүд нь огт өөр өөрөөр хүлээн авдагт байсанд байгаа юм. Ихэнх нь гэгээнтэн гэх бол бас чамгүй хэсэг нь түүнийг улс төрийн гичий хэмээн үзэн яддаг, өнөөг хүртэл. Харин үлдсэн нь Эвитаг хэн ч биш хэмээн үгүйсгэнэ. Тэгвэл найруулагч өөрийн бүтээсэн мюзиклдаа бүсгүйн гоо үзэсгэлэнгээс гадна тэр бүх чанарыг нь гаргах хүнд дарамттай эхнээсээсээ л учирсан байна. Тэгтэл тэр бүсгүйн дүрд аль ч талаас нь бодолцсон Мадонна л сонгогдох боломж өндөр байж. Сонголт хийгдсэн. Ер нь бол амьдрал дээрээ Ева бол ор хөнжлийн явдлаараа, шөнийн амьдралд дурлагч гэдгээрээ ч богино хугацаанд нэр алдарын тавцанд гарч ирсэн бүсгүй аж. Ингэхдээ биеэ үнэлэгч, дээд зэргийн дуудлагын янхан болохоос бусдыг үзсэн нэгэн. Хэрвээ Паркерын хувьд Эвитаг элдэв муу талаас нь харуулсан бүтээл хийсэн тохиолдолд дүрийг нь бүтээсэн Мадоннагийн амь насанд халдах сүрдүүлэг хүртэл зураг авалтын үед гарч байжээ. Тиймдээ ч киног бүтээж дуусан дуустлаа найруулагч болон түүний багийнхан кинонд гарч байгаа тэргүүн хатагтайг хатан зоригтой, сэтгэл татам бүсгүй хэлбэрээр харуулж байгаагаа хэвлэлээр мэдээлсэр байв. Харин Мадоннагийн хувьд зураг авалт эхлээд кино нээлтээ хийх хүртэл бүтэн жилийн турш өндөр хамгаалалтан дор амьдарч байсан гэдэг. Аргентин даяар хэдэн арван сая хүн киног хүлээн авч үзсэн. Гэхдээ тэдний хэн нь ч Мадоннад гомдол гаргаагүй ажээ. Харин эсрэгээрээ Мадонна -би тэрхүү домогт хатагтайн дүрийг бүтээсэндээ их азтай. Хараад байхад би түүний замналаар л амьдраад байх шиг. Энэ бол дууриалал биш, цэвэр тохиол юм. Эвитад хийсэн бүгдэд нь баярлалаа гэмээр байна. Дур тачаал, нэр алдар, хайр дурлал, өрөвч сэтгэл бүгд түүнд байжээ хэмээн Аргенины ард түмэнд талархалаа илэрхийлжээ.
Том хөх, алим мэт сайхан өгзөг
Генерал Хуан Пероны найз бүсгүй болох Марий Эве Дуартегийн хувийн амьдрал нэгэнт олонд илт болоод байгаа билээ. Аргентинийн ард түмний хайр хүндэтгэлийг татсан хатагтай маань Буэнос-Айресээс 150 мильд орших Лос-Толдосе хэмээх тосгонд 1919.05.07-нд төрсөн. Охиныг 14 хүрэх үед нутгийнх нь харчууд түүнийг сайхан хөхтэй, том өгзөгтэй гэдгийг нь анзаарч эхлэв. Үнэхээр ч тосгондоо байхгүй гоолиг бие түүнд заяажээ. Харин үүнийгээ яаж ашиглах вэ? Охинд ийм бодол, санаа төрсөн болов уу? Бүдүүлэг, харанхуй тосгонд тэрээр охин насаа үдсэн гэдэг. Анхны эр нь мужаан залуу. Өөрөөс нь 10 ах. Ахынх нь найз. /Энэ талаар нутгийнхан нь бүр хожим мэдэх болно/ Марий үнэхээр тосгондоо үлдэхийг хүсээгүй байна. Тэр ертөнцийг тэр дундаа өөрийн ирээдүйн амьдралаа огт өөрөөр харж байв. Ингээд мөрөөдөлдөө хөтлөгдсөн охин удалгүй жүжигчин болно гэсэн зорилго өвөртлөн нийслэл Буэнос-Айрест иржээ. Тэнд бүсгүйн нэг ч хамаатан садан, танил нөхөд байхгүй. Харанхуй ирсэн гэх үү дээ.
Бүжиг. Энэ бол түүний сонгосон хамгийн анхны мэргэжил. Тэр дундаа Аргентин тангод зүрх сэтгэлээ өгөхөд тэр бэлэн болжээ. Нийслэлд амьдрал тун ярвигтай. Хэн нэгэнтээ зовлонгоо хуваалцах, эсвэл мөнгөтэй эрхэмийн халаасанд орохгүй л бол гудамжинд гутлаа чирэн алхах болно. Тэгвэл түүнд хамгийн анх тусалсан эр бол танго бүжигчин Хозе Армани билээ. Хозегийн хувьд нийслэлийн унаган иргэн бөгөөд дээд зиндааны бүсгүйчүүдэд дуудлагаар бүжиглэж өгөхөөс өөр гайхуулах зүйлгүй нэгэн байв. Гэхдээ Эва түүнээс бүжигээс гадна сексийн талд ч их зүйлийг сурч авчээ. -Бид хамтдаа бүжиглэнэ. Дараа нь унтана. Яагаад гэвэл надад түүнд төлөх мөнгө байгаагүй. Мөнгө надад маш ховор үзэгддэг байж. Хоол идэхэд л халааснаас мөнгө гарч ирдэг байлаа. Өөр үед бол би мөнгийг гартаа ч барихаас айдаг байлаа. Хозе нэгэн удаа мөнгийг харахгүй л байх тусам их болдог гэсэн нь надад нөлөөлсөн байх л даа. Гэхдээ тэр намайг тэжээж байгаа гэдэг үүднээс харгис ханддаг байсан. Ялангуяа Европ маягийн соёлтой секс гээчийг хийхийг шаарддаг. Тэр шал утгагүй зүйл байсан. Үнсэлцэнэ, бараг 10-аад минут. Тэгтэл бид чинь шууд л гол ажилдаа орохыг хүсдэг өөр цусны бүсгүйчүүд шүү дээ хэмээн тэрээр хожим нь дурссан байдаг.
Гэвч хожим нь Эва амьдралынхаа түүхийг өөрчлөх нэгэн зүйлийг хийсэн нь анхны хайр нь Армани биш харин тухайн үеийнхээ нэртэй дуучин байсан Агустина Агалиса хэмээсэн билээ. Энэ мэдээ олныг цочроосон. Ялангуяа нэрт дуучныг шүтэн биширдэг нөхдүүдийн нүд орой дээрээ гарчээ гэхэд болно. Учир нь Агустинаг нутаг нэгтнүүд нь хамгийн үлгэр жишээ ч эр, ханьдаа халамжтай, үр хүүхэддээ хайртай нэгэн хэмээн хүндлэн биширдэг байж. Гэтэл тэр нэр алдар нэг цагийн дотор хийсэн одов. Агустин тэр мэдэгдлийн хариуд юу ч хэлээгүй. Эхнэрээсээ салж, Америкийг зорин ор сураггүй алга болсон. Гэтэл нөгөө талд Эвагийн нэр хүнд өссөөр Мэдээж, баян эрчүүдийн шохоорхолыг татсан тачаангуй бүсгүйн нэг болоход нөгөөх гоёл нь гэгдэх хөх, өгзөг хоёр багагүй нөлөөлсөн л байх.. Түүнгүйгээр яах ч билээ дээ. /Гайхалтай PR байгаа биз/
Биеэ үнэлэгч эсвэл тэргүүн хатагтай
Ингээд тэрхүү хөгжилтэй бас эмгэнэлт хагацал өнгөрөөд жил болж байхад Эва удаах найз залуугаа олонд зарлав. Сэтгүүлч мэргэжилтэй, нэгэн нэр хүндтэй сонины эзэн Эмилио Корстулович залуу бүсгүйн сэтгэлийг татаж чаджээ. Тэр нэгэн үдэш ресторанаас халамцуухан гарч ирэх дур булаам бүсгүйд дөхөж очоод Эмилио машинаараа гэрт нь дөхүүлж өгч болохыг асуужээ. Тэр хоёр арын суудалд тухаллаа. Бүсгүйн гоолиг бие, үзэсгэлэнт царай Эмлиог өөрийн эрхгүй сексийн дур тачаалд татаж байлаа. Зорчигч эмэгтэй
-Уучлаарай эрхэмээ, би тийм ч хөнгөмсөг хүн биш шүү. Учир нь
-Тэгвэл та тэгээд юу хүсэж байгаа юм бэ дээ?
-Бурхан минь! Бүх эрчүүд намайг хүсдэг. Харин та анх удаа надаас юу хүсэж байгааг асуулаа. Та хаана амьдардаг вэ?
-Та итгэлтэй байна уу? Бид манай гэрийн гадна ирээд байна
Тэр халуухан үдшээс хойш бүтэн хоёр сар өнгөрчээ. Эва шинэ амрагийнхаа хэвлэлийн ажилд бага зэргээр тусалдаг болж. Ингэснээр тэр жүжигчин болох, томоохон жүжгийн дүр бүтээх гэсэн зорилгодоо сэтгүүлчийн мэргэжлийг ашиглаж болохыг аль хэдийн мэдрээд байв. Олон ч зохиолтой танилцаад авчээ. Эмилио ч түүнд сайн тусалсан. Өдөр бүр ор хөнжлийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө Эвад театрт хүч үзэх бололмжууд нээгдсээр байсан юм. Харин сүүлдээ Мария Эвад хэвлэл мэдээлэл, театр хоёрын нэгийг сонгох цаг ирдэг юм байна. Тэр Эмилиог гомдооно гэж үү? Залуугийн хувьд халуухан, эрч хүчтэй, сексийн арвин туршлагатай амраг байсан. /Гэвч Эва ирээдүйн карьер, амжилтынхаа төлөө түүнийг орхихоос өөр арга байгаагүй гэдгээ 20 жилийн дараа гарах номондоо дурьдсан байдаг ажээ/
Сонинд ажилласнаар Эвагийн хувьд олон нэр нөлөө бүхий эрхэмүүдтэй танил болжээ. Мөнгө. Энэ бол Эвагийн мөрөөдөлдөө хүрэх хамгийн эхний шанс. Үүнгүйгээр тэр хаашаа ч гишгэх шгазаргүй гэдгээ мэдэж байж. Амжилтанд хүрч л байвал түүнд үнэнч хайр дурлалтай орооцолдох, оргилуун дур хүслээ нуух гэсэн ойлголт байхгүй байв. Энэ ч утгаараа тэрээр театрын эзэн Рафаэль Фиртузо гэгчтэй нэг шөнийн амраг болоод авчээ. Шанд нь нэгэн жүжгийн гол дүрийг авсан юм. Харин хэвлэл мэдээллийн шуугиж байснаар бол Эва зөвхөн театрын эзний өвөрт ороод зогсохгүй жүжгийн ивээн тэтгэгч гэх гоо сайхны фабрикийн эзэнтэй ч унтсан аж. Учир нь жүжгийн дараа түүнд их хэмжээний гоо сайхны бараа бүтээгдэхүүн бэлэг хэмээн ирсэн бол нэг шөнийг хамт өнгөрөөлгүйгээр тэр дүрийг авах ямар ч боломж байгаагүй гэнэ.
Зарим нэгэн эх сурвалжийн үзэж байгаагаар Аргентины ирээдүйн тэргүүн хатагтай карьераа Буэнос-Айресын гудамжний хямдхан биеэ үнэлэгч маягаар эхлүүлсэн аж. Тийм хөнгөмсөг явдалтай бүсгүй ерөнхийлөгчийн гэргий болчихно чинээ хэний ч санаанд тухайн үед ороогүй байна. Энэ бол нохойн хаяж өгсөн гахайн гуя хэмээн үзэгсэд ч гарч ирж байв. Гэвч азтай азтай тохиолдол болж Эмилио Корстулович бүсгүйг гудамжны ажлаас салгаж жинхэнэ дээдсийн хүрээнд орох замыг нь засаж өгсөн ч гэлцдэг. Энэ залуу Эвагийн тэнэг гэмээр хөдөө маягийн акцентийг нь ч засаж өгсөн нэгэн. Гэхдээ Эмилиогоос салсны дараа түүний бүх зүйл ОК! байгаагүй. Хэсэгтээ тэрээр порнограф хэлбэрээр зургаа авахуулан сэтгүүлд нийтлүүлж гонорараар жүжигчний дамжаанд сууна. /Тэргүүн хатагтай болсон хойноо тэрээр тушаал гарган тэдгээр шалдан задгай зураг болон сэтгүүлийг тусгай албаны хүмүүсээр устгуулж байжээ/ Шаргал үстэй, дээд зэргийн янхнуудын хамт дээдсийн үдэшлэг, хүлээн авалтанд байнга уригдана. Бүр сүүлдээ өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй ч болж. Байнгын үйлчлүүлэгчид нь гэсэн үг л дээ. Бүр нөхөрт гараад тэргүүн хатагтай болоод байхад нь ч энэ ярлык түүнээс огт салахгүй байв. Дөнгөж тэргүүн хатагтай болоод сар болж байхдаа Итали дахь төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр гудамжаар эгнэн зогсож өөрсдөд нь баяр хүргэж байгаа Миланчуудыг хараад Эва нөхөртөө -Тэд хоорондоо шивнэлдээд л. Эрхэмээ, тэд намайг гичий хэмээн хүлээн авч байгаа болов уу? хэмээжээ. Хариуд нь адмирал -Хатагтай, би таныг сайн ойлгож байна. Би далайд гаралгүй 15 жил болж. Тэгтэл намайг одоо хэр нь адмирал л гэдэг гэж огт юм бодсон шинжгүй хариулж байсан гэдэг. Байгаль түүнд хатуу зан чанарыг заяасан аж. Хөнгөн зугаа цэнгэл хөөхийг заасан бол нөгөө талдаа өшөө авах, үзэн ядах сэтгэлийг ч өгчээ. Ингэхдээ өөрийгөө үзэх ядал үзэл. Өнгөрсөн амьдралаа хараан зүхэх. -Би тэр амьдралыг туулан гарсандаа одоо болтол итгэдэггүй. Ерөнхийлөгчийн эхнэр болно гэж бодоогүй байсан шүү дээ. Түүнээс биш мэдэж байсан бол тэгэж тэнэглэхгүй л байсан. Жинхэнэ мадам байхгүй юу. Харин тэргүүн хатагтай гэх тэнэг хэргэм зэрэг хүртсний дараа өөрөөрөө бахархаад ч байх шиг. Яагаад гэхээр надаас өөр ард түмний ядуу зүдүү, хэцүү амьдралыг мэдэх тэргүүн хатагтай тухайн үед байгаагүй юм гэсэн тайлбар мэт дурсамж Эвагийн нас барахынхаа өмнө бичсэн Eүita and King хэмээх номонд нь байдаг.
Эрх чөлөөг хүссэн тэргүүн хатагтай
Дэд хурандаа Хуан Перон, халуухан Эва хоёр 1943 онд танилцаж 1945 онд гэрлэсэн. Хуан цагтаа залуу охидын хүсэл мөрөөдөл болсон эрүүл чийрэг биетэй, царайлаг сайхан залуу байлаа. Тэр үед Эва 24-тэй, Перон 43-тай байсан. Үндэстнийхээ удирдагчтай нэр холбогдоно гэдэг эхнээсээ л бөөн үүрэг хариуцлага. Наад зах нь л гэхэд өнгөрсөн амьдралаа эргэж харах шаардлага гарлаа. Эва өөрийн шууд удирдлаган дор байдаг тусгай ажилтнуудаар дамжуулан холбоотой байсан эрчүүд хамтран биеэ үнэлдэг гэх бүсгүйчүүд болон оыйр дотны хамаатан садан, гэрч болж магадгүй найз нөхөд гээд бүгдийн амыг барьсан байна. Тэдгээрийн зарим нь эх орноосоо дүрвэн цагаачилсанг ч гэдэг. Дарангуйлал тэдэнд хүндээр туссан байна. Бүр өөрийн төрсөн ахыгаа хүртэл Европт дээд хэмжээний албан тушаалд томилох нэрээр нэгэн тосгонд байшин авч өгөн насан туршид нь цөлжээ. /Ах Муиртони нь Эваг нас барснаас хойш 18 жилийн дараа л шарил дээр нь ирсэн байна/. Мөн нөгөөх нууц сэтгүүлд тавигдаж байсан порнограф шалдан зургийг нь авч байсан гэрэл зурагчин нэг өдөр гэрээсээ ажил руугаа гараад сураггүй болсон. Машин нь хаягдал цэгээс олдсон гэдэг. Түүнийг хэн ч дахин хараагүй. Итгэл алдарсан эхнэр хүүхэд нь Бразилид амьдардаг ах дүүс рүүгээ зорьжээ. Бүх юм байр байрандаа орлоо. Бүхэл бүтэн нэг хүний амьдралын түүхийг ердөө хэдхэн сарын дотор өөрчилсөн хамгийн том жишээ бол энэ.
Ард түмэн тэргүүн хатагтайгаа хайрлаж эхэллээ. Тэдний дунд Эвитагийн /түүнийг тэргүүн хатагтай болсноос нь хойш ингэж дуудах болсон. Орч/ нэр хүнд асар хурдацтайгаар өссөөр байлаа. Ялангуяа ядуу тариачид, гудамжны ажилгүйчүүд, энгийн албан хаагчид тэргүүн хатагтайн хайр хишгийг мэдэрч эхэлжээ. Тухайн хүндхэн он жилүүдэд мянга мянган гэр бүл өлсгөлөнд нэрвэгдэн, ажилгүйдлээс болон амьдрах нөхцөл бололцоогүй болоод байхад Эвита өөрийн тушаалыг гарган тэдгээрт хоол хүнс тараалгаж, ҮЭ-ийн байгууллагаар нь дамжуулан ажлын байраар хангах, эрүүл мэндийн үзлэгийг үнэгүй хийх зэрэг хүмүүнлэгийн үйлсэд өдөр шөнөгүй зүтгэж байсан юм. Бүр Эвита хэмээх сан байгуулан жил бүр уосын төсөвөөс сая орчим долларыг ядуу давхрагынханд зарцуулж байх шийдийг ч гаргуулж чаджээ. Сангийн дэмжлэгээр шинэ сургууль, орон сууц, эмнэлэг, өндөр настнуудын халамжийн газар хүртэл байгуулагдаж байсан бөгөөд тэрхүү цогц хорооллыг Эвитагийн хотхон ч хэмээн нэрлэж байв. Тэр хотод нь амьдарч байсан нэгэн эрэгтэй -Бид маш ядуу байсан. Ээж маань таван хүүхэдтэйгээ гудамжинд л амьдарч байлаа. Тэргүүн хатагтай ч цагтаа тийм л байсан. Тэгтэл бидэнд нэг өдөр л тэдгээр 4000 байрнаас нэгийг нь өгдөг юм байна. Иж бүрэн мебель тавилагатай. Шүүгэнд нь гэхэд бүх хувцаснууд өлгөөтэй. Гал тогооны өрөөнд хоолд хүнстэй хайрцагнууд. Хэрэгтэй гэх бүгд л байсан даа. Аз жаргал тэгэхэд л эхэлсэн. Бид гэр бүлээрээ ч гэсэн Эвитагийн төлөө үхэхэд бэлэн байж билээ хэмээн дурсан ярьсан байдаг. Тэр хотхонд бүр гудамжинд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүд ч байр оронтой болж байсан юм.
Харин Эвагийн хувьд нөгөөх дурламтгай бас халуухан дур хүслээ огт барьж чадахгүй байжээ. Дэлхийн дайн эхлээд байсан тэр үед генерал Перон гэрийн бараа харна гэж огт байхгүй. Байнга л Европ дахь цэрэг длайны түншүүд рүүгээ нисээд явчихна. Хэдэн сараар. Харин Эвитагийн хувьд нөхрийнхөө хамгийн итгэлтэй туслах, хүнсний хангамжийн асуудал эрхэлсэн зөвлөх нь болох Аристотел Онассистай янаг амрагийн холбоотой болоод байжээ. Тэр эрхэм бол Грек дэхь нацистуудыг хоол хүнсээр хангах асуудлыг хариуцдаг гол хүний нэг байж. Чухамдаа энэ ажил нь л эвита тэр хоёрыг холбож өгсөн гэдэг. Тэргүүн хатагтайн хяналтан дор энэ ажил хийгддэг болохоор шүү дээ. Тэрээр Аристотелтой Дэлхийн II дайны эхэн үеэр танилцсан. Харин нөхрөө хуурах явдал нь бүр дайн дуусаж байх үеэр эхэлжээ. 1947 онд дайн дууссаны дараа Эвита Европт ирээд байх үеэр нь Онассис түүнтэй уулзахаар Италид иржээ. Тэд хоёрхон өдрийг хамтдаа өнгөрүүлэхийн тулд хэний ч мэдэхгүй шахам вилла руугаа очсон гэдэг. Бүх цагийг орондоо өнгөрүүлсэн тэдний сүүлчийн уулзалт нь энэ байсныг хэн нь ч мэдээгүй юм. Салах өдрийнхөө өглөө нь Эва нууц амрагдаа омлет хийж өгсөн бол Онассис бүсгүйд 10.000 ам.доллар бүхий чекийг бэлэглэжээ. Хожмын нэгэн өдөр Онассис улм төрийн хэргээр цаазлуулахынхаа өмнө тэр өглөө уусан цай хорвоо дээр амссан хамгийн амттай зоог байсан талаараа захидалдаа бичиж үлдээсэн байдаг аж. Мөн түүний нотолж байснаар бол Эвита эрх чөлөөг дэндүү ихээр хүсэмжилж байсан гэнэ. Хэнд ч захирагдахгүй, хэний ч хараанд биш өөрийн эрх дураар амьдрахыг Гэвч түүнд өөрийгөө биш ард түмнээ, улс орноо бодох, хайрлахаас өөр сонголт байгаагүй байна. Тэргүүн хатагтай хэвээрээ байж л тэр бүх зорилгоо биелүүлж чадах нь мэдээж.
Тэрээр 1952.07.26-нд 33-хан настайдаа өндгөвчний хорт хавдараар таалал төгсчээ. Нөхөр нь түүний цогцосыг Аргентины бүхий л муж, нутгаар сүүлчийн удаа аялуулаад бүр сүүлд буюу 1974 онд оршуулсан байна. Пероны хувьд бага насны охидтой байнга орооцолддог нэгэн байсан. Түүнд тусгай үйлчилгээ бүхий амралтын төв байдаг байсан ч гэдэг. Тэнд нь улс орны өнцөг булан бүрээс цэргийн эмнэлэгийн мэргэжлээр суралцахаар ирсэн охид цуглана. Тэдний ихэнх нь Пероны гарын шавь байжээ. Харин эхнэрээ нас барсны дараа Перон уг сургалтын төв-ийг хааж, хөрөнгийг нь Эвита санд хандивлажээ. Тэрээр 1655 онд албан тушаалаас огцорч Мадридад амьдралынхаа сүүлийн мөчийг өнгөрөөсөн юм.
Р.Слава
Оллоо.мн