Өнгөрсөн сарын байдлаар 4060 удаагийн гэмтэл, бэртэл бүртгэгджээ

хэвлэлийн бага хурал зарласан юм.

Улиралын чанартайгаар гэмтэл бэртлийн тоо харилцан адилгүй байдаг юм байна. 10 дугаар сараас нэгдүгээр саруудад хүйтний улиралтай холбоотойгоор халтиргаа гулгаанаас үүдэлтэй тулгуур эрхтний болоод мөчидийн хугарлууд их тохиолдог хэмээн мэргэжилийн хүмүүс ярьж байна.

Тиймээс урин дулаан ирж байгаа энэ цаг үед дулааны улиралд эхэлдэг ажил дээр гарах осол гэмтэл нэмэгддэг учир ийнхүү сэрэмжлүүлэг хүргэж байгаа нь сайшаалтай юм. Дулааны улирал эхлэж байгаатай холбогдуулан иргэд барилга, уул уурхайн салбарт ажиллах нь нэмэгддэг. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас амь насаа алдах ч тохиолдол ихсдэг аж.

Иймийн учир иргэдийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, ажил олгогчид ажилчдынхаа нөхцөл байдлыг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг мэргэжлийн хүмүүс сануулж байна.

ГССYТөв нь 420 ортой бөгөөд хоногт 170-аад хүн ямар нэг гэмдлийн улмаас тогтмол анхны тусламж үйлчилгээ авдаг байна. Түүнээс 20-оод нь хэвтэж эмчилүүлдэг гээд бодоход тус эмнэлгийн ямар ачаалалтай ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм.

Өнгөрсөн сарын байдлаар л гэхэд 4060 удаагийн гэмтэл тус эмнэлэгт бүртгэгджээ.

ГССYТөвийн захирал Д.Мөнхбат ингэж ярилаа.

үideo1

Гэмтэж байгаа иргэдийн тодорхой хувийг хүүхдүүдийн осол гэмтэл эзлэж байна. Хүүхдүүд ихэвчлэн ахуйн төрлийн гэмтэлд өртөх нь их байна. Учир нь хараа хяналтгүй хүүхдээ үлдээснээс болж түлэгдэх, өндөрөөс унах, хүнд юманд даруулах гэх мэтээр бие эрхтэндээ гэмтэл учируулж байгаа нь харамсалтай юм.

Өөр бас нэг анхааруулан сэрэмжлүүлсэн зүйл гэвэл гудманд тэр тусмаа гэр хороололд золбин ноход олширч байгаа аж. Тиймээс золбин нохойд хазуулах тохиолдол ихсэх болсон байна.

Olloo.mn

Булган

Мишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button