Дита Фон Тиз Тэр порно минийх. Гэхдээ энэ хэнд ашигтай байгаа нь сонин

Ингэхдээ туршиж үзээгүй байрлал, хийж үзээгүй газар тэдэнд үлдээгүй ажээ. Хитер охины ээж нь загвар өмсөгч, эцэг нь машинист байжээ. Та бодоод үз дээ нэг муу галт тэрэгний ажилчин загвар өмсөгчтэй нэг гэрт амьдарч хөнгөмсөг амьдралтай эхнэрээ хардахгүй байна гэж Энэ л тэдний сайн сайхан амьдралын нам гүм байдыг өдөр болгон шахуу эвдэж байлаа. Мөнхийн хардалт, хэрүүл, зодоон үнэхээр ч түүний ээж залуу насныхаа амьдралыг зугаа цэнгэлд зарцуулсан гэхэд болохгүй юмгүй. Тэр үеийн загвар өмсөгчид нь нийгмийн анхаарал татсан хэсэг байсан бөгөөд байнга л ямар нэгэн нууц амраг, сексийн асуудал болон гэмт хэрэгт сэжиглэгддэгээрээ алдартай байлаа. Үнэхээр ч загварын салбарт гарч ирэхийн тулд биеэ золиослох бол энгийн үзэгдэл байж. Тэр үүнийг тойрч гараагүй юм. Нөхөр нь ч бас яггүй хүнд гар, зодоонч нөхөр байсан нь байдлыг улам хөгжилтэй болгож байсан гэдэг. Иймдээ ч Хитер багадаа бөөр бөгсний хэрүүл, угаалгын өрөөнөөс гарах ээжийнх нь янаглан гинших дуу авиа, архидалт, шалдан эрчүүдийн өгзөг, хүүхний хөх зэрэгтэй эрт танилцсан.

Охин багаасаа балетаар хичээллэж эхэлжээ. 12 настайдаа Хитер гэр бүлийнхээ хамт Калифорни мужийн Оранж Каунтид шилжин ирснээр тэдний амьдралын хэв маяг өөр хэлбэрт орох эхлэл тавигдсан байна. Ингээд удалгүй Хитер коллежид суралцахын зэрэгцээ хатагтай нарын дотуур хувцасны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байлаа. Ингэхдээ тэрээр хувцасны гарал үүслийн талаар түлхүү судалж эхэлсэн нь хожим нэртэй стилист болох эхлэлээ тавьж байжээ. Энэ ч утгаараа коллежоо төгсөхдөө хувцасны дизайн гэсэн чиглэлээр дипломын ажлаа хамгаалсан байна. Гэвч угийн хөнгөн мөнгөн олох, зугаа цэнгэлийн амьдралд суралцсан тэрээр 19 нас хүрсэн жилээсээ эхлэн бүжигчин, тайчигчаар ажиллаж эхэллээ. Бүх амжилт түүний гайхалтай бие хаанаас үүдэлдтэй гэдэг. Нарийхан бэлхүүс, жаахан охиных гэмээр сэргэр хөх, алим мэт хэлбэртэй өгзөг гээд

Жилийн дараа гэхэд түүнд зайлшгүй нууц нэр хэрэг болох болов. Ингээд утасны жагсаалтан дээрээс Фон Тиз /Үon Teese/ хэмээх овог маш сонин санагдсанаар түүнд Дита Парло хэмээх жүжигчний нэрийг нэмж хэний ч үл мэдэх нэгэн бүсгүй шоу-бизнесийн талбарт гарч иржээ. Хэвлэлийнхэн ч ийм немец нэртэй хатагтайн эрэлд гарах болов. Тухайн үед бүсгүйн бэлхүүсний тойрог ердөө 22 инч байсан нь гайхалтай. Тайчихын зээгцээ тэрээр гламур-модель болох эхлэлээ тавьж байсан бөгөөд гэрэл зурагчин Бетти Пэйжийн хальсанд хэд хэдэн нүцгэн зургаа авахуулжээ. Тэдгээр зураг нь анх удаа фэтиш сэтгүүл болох Bizarre, Midori-д нийтлэгдсэн байна. Энэ үеэр Дита өөрийн нэрийн томоохон секс шопыг байгуулаад байсан бөгөөд залуухан бүсгүйн барааг авах гэсэн эрчүүд болон хөвгүүд түүний байнгын үйлчлүүлэгч болоод байлаа. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд бараагаа өөрөө хэрэглэж байгаагаар сурталчилж байсан бөгөөд орон нутгийн сэтгүүлд хйимэл эрхтэн амандаа үмхчихсэн түүний хагас нүцэн зураг нийтлэгдэх болсон нь ийнхүү хэвлэлийнхэн болон паппарацуудын анхаарлыг гойд татаж байлаа. Түүний гадаад төрх ч тэр чигээрээ ретро-стильтэй болон өөрчлөгдөө. Түүнчлэн шинэ нэр, дүр төрхтэй болсон Дитагийн зохиосон 1930-1940-өөд оныг санагдуулам тод хээтэй шилэн тирко, урт оймс, бээлий бүхий хатагтай даашинз нь үйлчлүүлэгчдийн тоог маш ихээр нэмэгдүүлж эхэллээ. Тэр жинхэнэ тоглоомоо энэ мөчөөс эхэлсэн гэж үздэг. Хувийн амьдралын хувьд ч гэсэн Дита байнга эрчүүдийн анхаарлын төвд байх болж бүр зарим тохиолдолд түүнийг ижил хүйстэн гэсэн таамаг ч гарах болов.

Ингэхдээ бурлескийн шинэ хатан хаан-аар өргөмжлөгдөөд байсан Дита хэд хэдэн эрчүүдтэй амрагийн холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрөөд байсан. -Энэ эмэгтэй Холливудын халуун тогоонд аль хэдийн оржээ. Гарч чадах нь юу л бол. Ингэснээрээ өөрийн амьдралын хэв маяг, утга учраа олон эмэгтэйчүүд алдсан даа. Загварын ертөнц түүнийг хүлээж авсан. Тэр үүнийг мэдэрсэнгүй. Холливуд ч түүнийг одоо чанаж өгнө биз хэмээн хэвлэлүүд бичиж эхлэв. Тэр ч утгаараа хэвлэл гэдэг мангасын вант улсынхан түүний эрчүүдийг ил гаргаж ирсэн. Дита охин насаа ээжийнхээ нэгэн нууц амрагт алдсан гэсэн бол анхны хайраа баллетын сургуулийн нэгэн хөвгүүд өгсөн гээд л Харин албан ёсны амрагийн холбоотой байсан нь цөөхөн гэдэг. Гэхдээ тэд бол зөвхөн хөндлөнгийнхөнд мэдэгдсэн нь шүү дээ. Калифорнид ирсэн даруйдаа 1939 оны Chrysler New Yorker болон 1965 оны Jaguar S-type гэсэн төмөр хөлгөөр гангарах болсон ретро-лэди Дита Social Distortion хамтлагийн дуучин, гитарчин Майк Несстэй хэсэг хугацаанд болздог байлаа. Майк бол Холливудын залуу хатагтай нарын ангууч гэгддэг нөхөр. -Сексийн таашаалыг тэдэнд өгснөөр өөрийн хөгжмийн карьераа залгуулдаг шимэгч хорхой хэмээн түүнтэй учир ургаалж явсан Кэмерон Диаз нэгэнтээ хэлж байсан. Харин Дитагийн зорилго өөр байжээ гэхэд болно. Тэр түүнд нэгч доллар зарцуулдаггүй байсан бөгөөд сексийн ханамжаас гадна хэд хэдэн дууны санааг түүнээс хулгайлж чадсан нь хожим хэрэг болсон гэдэг.

Майкийн дараа жүжигчин Петер Сарсгаард түүнтэй нэг жил орчим болздог байжээ. Гэтэл бүсгүйг ижил хүйстэнээ сонирхох хандлагатай гэсэн яриа гарах боллоо. Тэр үед Дита дөнгөж 22 хүрч байв. -Лесбичүүд цуглардаг газарт дэлхийн од гээд байгаа хүүхнүүд бүгд л очдог болсон. Тэнд зарим тохиолдолд урлаг, шинэ бүтээлийн санаа тэр чигээрээ байдаг. Бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг харья гэвэл тэнд очих л хэрэгтэй. Тэд ер нь хэнд буруу юм хийсэн юм бэ? хэмээн тэр нэгэн сэтгүүлчийн сониуч асуултанд хариулж байв. 1999, 2001, 2002 онд Дитагийн зураг Playboy-н нүүрэнд нийтлэгдснээр түүнийг жинхэнэ ретро бурлэск хатагтай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон билээ. Тэднийг ингэж нэрлэж байлаа. Роккер Мэрилин Мэнсон бол Дитагийн вэб сайтад зочилох дуртай фэн байлаа. Тэрээр түүнтэй танилцах зорилгодоо хүрэхийн тулд хамтлагийнхаа нэгэн клипэнд бүжиглэж өгөхийг хүсчээ. Танилцлаа. Бүсгүй ч цаашдаа хамтран ажиллах гэсэн Мэнсоны саналыг хүлээн зөвшөөрөв. 2001 онд Мэнсоны 32 насны төрсөн өдрийнх нь баяраар Дита түүнд дэлхийн хамгийн үнэтэй absinthe ангиллын дарс бэлэглэжээ. Хамтын ажиллагаа гурван жил хэртээ үргэлжилэх хугацаанд тэд бие биендээ маш дотносож, сексийн хувьд таашаал авч чадаж байгаагаа мэдэрчээ. Ингээд 2004.03.22-ны өдөр дарсны оронд Мэнсон бүсгүйд 1930 оны Европ хийцтэй, алмаазан шигтгээтэй, долоон каратын алтан бөгж бэлэглэснээр тэд гэрлэлтээ батлуулсан байна. Харин хуримын ёслолоо тэд 2005.11.28-нд Ирландын Килшилан дахь Куртин шигтгээнд хийсэн юм. Хуримыг нэрт кино найруулагч, хошин шог зохиолч Алехандро Жобороски хөтөлсөн бөгөөд Катерин д’ Лиш, Лиза Мария Пресли, Эрик Шиманда, гүн Кристиани Хэжнилийн экс-эхнэр Жессика, Скарлетте нарын нэр нөлөө бүхий 60 орчим хүн уригдан ирсэн байжээ.

Тэдний хувьд бүх зүйл сайхан байлаа. Тансаг хэрэглээ, нэр алдар, эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх секс гээд Мэнсон тухайн үед хэнд ч хэлэлгүйгээр нэгэн тун хэрэглэдэг байжээ. Хожим энэ талаараа тэр -Тэр тийм нууц юм байгаагүй ээ. Нэг Хонг Конгод тоглолтоо хйигэд маргааш нь тай-массаж-анд ордог юм байна. Үйлчилгээ гэж гайхалтай. Гэтэл эзэн нь гэж нэг тай эр надад нэг өвсний бэлдмэл санал болгосон юм. Бэлгийн чалх сайжруулдаг эд гэнэ. Би ч өөрийгөө жаахан доромжлуулж байна гээд түүнийг аваад л гарсан. Тэгтэл хоёр долоо хоногийн дараа миний нөгөөх маань нэг л сэргэлэн үргэлж л хүүхэн хүсээд байх болсон. өдөрт нэг удаа ууж байснаа гурав болгоод үзсэн. Яг тэр үед би 12 эмэгтэйтэй зэрэг явдаг байлаа. Тэдний зарим нь сүүлдээ надаас айгаад зугатсан гээч. Харин Дита дээр үүнийг турших боломж гарсанд би одоо ч баярладаг. Би яагаад ийм чадалтай эрхтэнтэй гэдгээ дараа нь түүнд хэлсэн л дээ хэмээн MetalHammer сэтгүүл өгсөн ярилцлагандаа бахдалтай нь аргагүй хэлж байв. Ямар сайндаа л Дита түүнээс салаад удаагүй байхдаа -Бид гуравхан жил хамт амьдарсан. Гэхдээ би тийм чалх сайтай эрийг өмнө нь одоо ч гэсэн үзээгүй байна. Тэгэхээр бид хоёр зарим нэгэн өдрийг эс тооцвол өдөрт гурваас доошгүй удаа нөгөө сайхан ажлаа хийдэг байсан байхгүй юу. 2000 удаа юм уу даа хэмээн ам алдаж байсан удаатай. Гэрлэлтээс хойш нам тайван байсан тэдний амьдралд зарим нэгэн таагүй асуудлууд гарч эхэллэээ. Янз бүрийн ч гэж дээ тэр нь зөвхөн хүүхэнтэй холбоотой байжээ. 2006 оны зул сарын баярыг Дит Фон Тиз гэртээ ганцаараа тэмдэглэн өнгөрүүлжээ. Мэнсоноос захиа ирсэн нь -Өнгөрүүлж болохгүй маш чухал тоглолттой гэсэн ганц өгүүлбэр байв. Гэтэл тухайн үед Мэнсон найзуудынхаа хамт нэгэн порно маягийн үдэшлэг /иймэрхүү зугаацах арга хэмжээ барууны алдартнуудын дунд элбэг зохигддог болсон. Орч/ зохион байгуулан 19 настай жүжигчин Эван Рачел Вудтай хамт бүхэл шөнийг жарган өнгөрүүлж байжээ. Ер нь бол танилцсан өдрөөсөө л Мэнсоныг сексийн эрх чөлөөг баримтлагч, хэзээ нэгэн цагт хүүхний талаарх асуудал гарч ирнэ гэдгийг Дита мэдэж байсан гэхэд болно. Үнэхээр ч байдал улам дордож байлаа. Ингээд 2007.01.05 буюу Мэнсоны ээлжит төрсөн өдрөөр эхнэр нь нэгэн бэлэг барьсан нь гэрээ бүлээ цуцлуулахыг зөвшөөрсөн шүүхийн бичиг байсан гэдэг. Үүнд Дитаг шүтэн биширдэг дэлхийн олон сая эрчүүд баярласан байх.

Гэхдээ эрх чөлөөг дахин мэдэрч эхэлсэн халуухан бүсгүй маань өөрийн хүссэн бүхнээ хэнээр ч заалгахгүй хийж эхэллээ. Зүгээр нэг нүцгэн зургаа авхуулах бол түүний хувьд юу ч биш болжээ. Өдгөө загварын томоохон шоуны үеэр тэр тайзнаа биеийнхээ бараг бүх хэсгийг ил гаргасан байдалтай ч гарч ирэх болсон нь жинхэнэ дуулианыг дэгдээж байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын эхээр түүнтэй холбоотой нэгэн скандалыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй болов уу. Тэрээр залуудаа саваагүйтэн нэгэн хардкор-порнонд тоглосон нь ийнхүү дуулиан тарих болж.

Интернетэд байрласан ижил хүйстнүүдийн нэгэн бичлэгт тэрээр секс тоглоомоор наадаж байгаа үйлдэл нь буусан байх юм. Эмэгтэйчүүдийн дотуур хувцасны Wonderbra компани өнгөрсөн сард түүнтэй хамтран ажиллах маш их хэмжээний тсөвтэй гэрээ байгуулахаар зэхэж байх үед түүний порно бичлэг ийнхүү интернетээр цацагдсан нь бүсгүйг болон хамтрагчдыг нь багагүй сандрагаад байна. Тэр бичлэг нь бүсгүйг нар алдарт хүрээгүй байхад хийгдсэн гэдгийг зарим эх сурвалжууд нотлохыг оролдож байна. Зарим нэгэн кадр дээр Дита вибратортой эр бэлэг эрхтэн нөгөөх рүүгээ хийж байхад хоёр залуухан загвар өмсөгч охин түүний эрхтэнг шуналтай нь аргагүй үнсэн таалж байх жишээтэй. Одоогоор тайчигч асан Дита Фон Тиз энэ бичлэгийнхээ талаар хэвлэлд ямар нэгэн тайлбар бүхий ярилцлага өгөхийг хүсээгүй байгаа бөгөөд хэрвээ энэ бүхний цаана хэн нэгний ашиг сонирхол байгаа бол ямарч алхам хийхэд бэлэн байгаагаа биет төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Р.Слава

slaү[email protected]

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button