УБ хотын аварга шалгаруулах оюутны анхдугаар тэмцээн боллоо
тэмцээнийг зохион байгуулж, 22 их, дээд сургууль болон Оюутны шигшээ багийн 169 тамирчин эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн таван жинд өрсөлдлөө.
Жүдо бөхийн шинэ дүрмийн нэмэлт цагийн журмаар (гурван минутад түрүүлж үнэлгээ авсан нь хожих) зохиогдсон нь эл тэмцээнийг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон.
Гаргасан өчүүхэн алдаагаа нөхөх боломжгүй энэ тэмцээн зоригтой, шийдэмгий барилдсан залуучуудад дээш өрсөлдөх бололцоог нээснээрээ онцлогтой байлаа. Үндэсний шигшээ багт данстай, тив, дэлхийн дэвжээнд зодоглож явсан олон хүчтэн оюутны АШТ-ий эхний тойрогт ялагдаж, медаль ч үгүй хоцорсон. Тухайлбал, 66 кг-д Азийн залуучуудын аварга Г.Болдбаатар тэгшитгэлийг даваад Д.Алтансүхэд бүдэрсэн бол мөн энэ жинд Д.Дөлгөөн эхний барилдаандаа Г.Хэрлэнг барсангүй. Мөн С.Ням-Очир эхний тойрогт ХЦДС-ийн залуу бөх Г.Одбаярт шүүгчийн саналаар дийлдсэн. Самбо, жүдогоос чөлөөт рүү урваад оюутны дэлхийн аварга болж, Бээжин-2008 олимпийн наадамд оролцсон ОУХМ Б.Одончимэг кимоногоо дахин өмсөж, татамидаа ахин гараад хүрэл медаль хүртлээ.
Тамирчдын барилдааны үнэлгээний дунджаар шилдэг жүдочдыг тодруулахад эрэгтэйчүүдээс 66 кг-д хүч үзсэн Олимп дээд сургуулийн Б.Мөнх-Оргил, эмэгтэйчүүдээс мөн сургуулийн Ц.Цэрэнханд Best Judoka боллоо. Шилдэг шүүгчийн шагналыг олон улсын Б зэрэглэлийн шүүгч Ө.Рагчаадорж гардсан. Багийн дүнгээр О.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай Олимп ДС 25.4 оноогоор тэргүүлж, Хилийн цэргийн дээд сургууль 19.7, Мон-Алтиус дээд сургууль 14.5 оноогоор удааллаа.