Шер Мадоннагийн доодохыг минийхтэй харьцуулна гэвэл горьдсны гарз
Дээрээс нь түүнд хамтрагчаа сонгоход насны зөрүү огт хамаагүй. Байнга л залуу баньд нарыг уургалах дуртай болохоор ч тэднээс шинэ эд эсийг нь сорж авдаг байх. Тиймдээ ч өдий зэрэгтэй хагардаж байгаа болов уу. Шер сая 63 хүрсэн. Одоо болтол Америкийн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн жагсаалтын эхний 30-д багтсан хэвээрээ. Нөгөөтэйгүүр түүний гоо сайхан байгаагийн учрыг олох гэж дурлагсад хэд хэдэн таамаг дэвшүүлдэг. Тэдгээрээс үнэнд хамгийн ойрхон нь гэр бүл /тэр дундаа эцэг эхийг нь/ нь олон төрлийн цус холилдсон, удмын ген сайтай хэмээдэг ажээ. Түүний бүтэн нэр Шерилин Саркисян Ла Пьер /Cherilyn Sarkisian La Pierre/ юм. Түүний эх /жүжигчин Жоан Кроуч/ нь англи-саксон болон франц, энэтхэг удмын цустай бол Шер өөрийгөө цыган хэмээн нотлохыг хичээдэг. Харин эцэг Жон Саркисян яахын аргагүй кавказын уулын хүн гэдэг. Тэгээд дээр нь Шер Калифорнид төрсөн гэхээр түүний гэр бүл үнэхээр олон үндэстэн ястаны өлгий байгаа биз. Ингэж цус холилдсоны ачаар бий болсон бүтээл гэх том хар нүдтэй, өтгөн хар үстэй охин багаасаа л шоу-бизнест дурласан байжээ. Ингээд дунд сургуулиа ч орхисон Шерилин 17-тойдоо Лос-Анжелест ирэв. Энд ирснээр тэр ирээдүйн амьдралыг нь тэр чигээр нь өөрчлөх, Америкийн түүхэнд хамгийн тод үлдсэн лав-стори-д тооцогдох нэгэн хүнтэй танилцжээ.
Тэр бол Сальваторе Боно. Шер түүнтэй нэгэн хүнсний дэлгүүр санаандгүй танилцжээ. Тэд харьцангуй хурдан хугацаанд лавширсан бөгөөд хайр дурлал үнэхээр бүсгүйг сохолжээ. Энэ ч утгаараа тэрээр жүжигчний карьераа үндсэндээ орхиод байсан бол харин Сонни /энэ нь хайртай эхнэрийнх нь дууддаг нэр. Орч/ нэр алдарт хүрэхийг мөрөөдөж байв. Энэ үеэр Шер ямар ч учир шалтгаангүйгээр архи уух нь ихэсч, сав л хийвэл хөргөгчөө онгойлгон шилтэй зүйлээ дугтарна. Энэ талаар Сонни мэдсэн ч мэдээгүй шинжтэй өөрийн хөгжмийн карьераа эхлүүлэхээр шамдан байлаа. Харин өдөр бүхэн унтлагын өрөөнд болдог халуухан сескт тэд хоёулаа дуртай байсан гэдэг. Ер нь уулынхан болон француучдын энэ ажилдаа дээд зэргийн гэгддэг учраас Шер нөхөртөө дээд зэргийн үйлчилгээ үзүүлдэг байсан талаар хожим эх сурвалжууд таамаг төдий мэдээллйиг цацаж байсан билээ. Нөгөөтэйгүүр залуухан бас халуухан Шер бүсгүйн архинд дурлах болсон нь сексийн идэвхитэй харьцаанд чухал байр суурь эзэлдэг байж. Халамцуу үедээ тэр үнэхээр эмэгчин бар адил аашилдаг нь хөршийнд нь ч сонсогддог байсан гэдэг. Тухайн үед хөрш нь ирээдүйн дэлхийн хэмжээний одын шөнийн янаглалыг чих тавин сонсож байгаагаа мэдээгүй байх л даа.
1970-аад он гэхэд Шер дэлхийн хэмжээний нэр алдартай болоод зогсохгүй хиппи залуусын шүтээнд тооцогдож эхлэв. Хиппичүүдийн амьдралын хэв маягт хэт уусаад байсан Шерийн хувьд энэ үеэс л амьдралын эрх чөлөө, түүний амт гэж юу байдгийг мэдрэхээр зориг шуулаадсан гэдэг. Үүнтэй холбоотой Сонни, Шер хоёрын толгой эргэм дурлалын адал явдал, өөр өөрийн таашаалаар цэнгэн наргих зэрэг нь хэвлэлийнхний камерт буудаг болов. Гэтэл хэсэг хугацааны дараа Шер нууц амраг нь болох гитарчин Билл Хэмийг даган одсон бол Соннигийн хувьд ч мөчөөөгүй өгөлгүй Конни Форман хэмээх тайчигч бүсгүйтэй болздог болжээ. Харин Шерийн хувьд ганц сексийн хамтрагчтай байх нь чамлалттай санагдсан гэмээр олон ч ододтой учир ургуулж ёстой л кавказ бүсгүйн хүсэл тачаал гэ ямар байвгийг үзүүлж эхэлсэн байна. Ингэхдээ тэр анхны нөхөр болон шинэхэн бойфрэндтэйгээ энгийн сайхан харьцаатай хэвээр байжээ. 1980-аад он гарахад Шер мотоциклтай залуустай хурдлан давхих дуртай болж эхлэв. Хайр дурлалд хандах хандлага нь мөрийтэй тоглоомонд бооцоо тавихтай адил болж хар савхин хүрэм, металл чимэглэл зүүж, нүүрээ маш тод өнгөөр будан хэви-панкийн эрин үеийн эрх чөлөөт эмэгтэйн дүрд хувирчээ.
Хоёр ч хууль ёсны нөхрөөсөө олсон Честито Боно болон Элайжа Олмен гэсэн хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхийн зэрэгцээ тэр өөрийн зугаа цэнгэл, гоо сайхандаа нэг ч хоромыг алдахгүй зарцуулж байв. Үнэхээр ч жилээс жилд түүний бие улам туранхай гоолиг болж царай нь яг л залуугийнх шигээ гэрэлтэнэ. Бүр нэг удаа дур булаам, тачаангүй шаргал үст ч /blondie/ болон хувирч үзэв. Хэсэг хугацааны дараа гэхэд Шерийг ойр дотны найз нөхөд нь битгий хэл төрсөн хүүхдүүд нь танихын аргагүй болж өөрчлөгдсөн байлаа. Том охин нь эхтэйгээ яг л тэнэг хүнтэй харьцаж байгаа мэтээр аашилдаг болсон бол хүү нь түүний элдэв заваан явдлыг тэвчиж чадахаа болив. Гэвч энэ бүх таагүй байдлаас Шерийг хөндийрөхөд түүний хайртай хүү нь л нөлөөлж чадсан гэдэг. Олон тооны сексийн хамтрагч /тэдний дунд Майкл Жэксоны томоохон байр суурь эзэлдэг байлаа. Орч/-дынх нь холбоо харьцааг таслах, ээжийгээ эргээд хөгжмийн болон киноны карьерт нь эргүүлэн оруулах гэсэн хүүгийн оролдлого талаар болоогүй билээ. Үдэш бүр шөнийн цэнгээний газруудаар хэсүүчлэн, зугаацаж болох эрчүүдийг агнах дуртай байсан Шерийг хүүгийнх нь найз охид өөрсдийн үеийн бүсгүй мэтээр найзалж нөхөрлөх болсон нь Шерийг гайхшруулж байсан юм. Ингэснээр нөгөө муу муухай бүхнийг өөр талаас нь хардаг болгосонд хүүгийнх нь гавьяа байдаг талаар эх сурвалжууд одоо ч мэдээлдэг.
1990-ээд он гарлаа. Бас л өөрчлөлт. Хүүтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан тэрээр урт түрийтэй гутал, богино банзал зэргээр өөрийгөө улам залуу харагдуулахыг хичээх болов. Тэр хөгшрөхөөс айж байлаа. Өөрийг нь хэзээ нэгэн цагт өөрөөс нь залуу эр тоохоо боливол хөгширсөн гэсэн үг гэдэг зарчимтай түүний ганц айдаг зүйл нь энэ. Эргээд харахаар түүнтэй учирч байсан эрчүүд бүгд түүнээс дүү байх юм. Зарим нь бүр ижил хүйстэн ч байж. Түүний байгуулсан ДОХ болон ижил хүйстэний эрх ашгийг хамгаалах сангийн үйл ажиллагааг ч үүнтэй холбон тайбарлагчид гарч ирж байлаа. Японы загвар өмсөгч, зартай лесби Ицика /түүнтэй Мадонна, Наоми Кемпбелл, Анжелина Жоли, Кэйт Мосс нар амраглаж байсан. орч/ түүний эршүүд гэмээр шулуун зан, сексийн тачаал зэргийг нь магтан ярьсан нь 1993 оны гол сенсааци болж байв. Үүнд Шер -Ицика бол хорлонтой янхан. Түүнийг би нэг удаа сангийнхаа зоогонд урисан юм. Хоол идүүлсэн нь хангалтгүй байсан юм байх даа. тэр Мадоннагийнхаа салтаандахыг минийхтэй харьцуулахгүй шүү. Яахав надтай нэг үзчихээд тэгэж байгаа бол би гомдохгүй ээ хэмээн дургүйцлээ нэлээн ширүүн илэрхийлж байсан юм. Тэр хэрэг маргааны дараа Шер кинонд хүч сорихоор шийдэв. Бүр анхныхаа кинонд экс-нөхөр Сонни хамт тоглох завшаан тохиолдож байлаа. Гэвч Соннигийн залуухан эхнэр тэдэнд ингэх боломжийг олгоогүй байна. Уг нь тэд зууны зартай дээрэмчин эхнэр нөхөр Бонни, Клайд хоёрын тухай нэгэн кинонд тоглох байжээ. Гэхдээ Шерд Жек Николсон, Мишель Пфайфер, Сьюзан Сарандон зэрэг дэлхийн хэмжээний ододтой нэг кинонд тоглож Moonstruck киногоороо Оскар-аас шагналын хур буулгасан билээ.
Энэ үеэр түүний нөгөө залуучуудыг сонирхох өвчин нь хөдлөөд байлаа. Энэ удаад тэр өөрөөсөө 18 дүү Роб Камилеттитэй скандал роман тогтоогоод байв. Хамгийн гайхалтай нь Шер өөрийн тоглох бүх кино болон клипэнд Робыг ямар нэгэн байдлаар заавал оролцуулах шаардлагыг хамтран ажиллагчиддаа тавьж эхлэв. Роб хэдийгээр нялх ногоо байсан хэдий ч тайчигч охид, массажист бүсгүй, наран шарлагын газрын эзэн авгай, бизнесмен бүсгүй гээд олон сексийн хамтрагчтай байж үзсэн гар байлаа. Өдөрт хэдэн удаа секс хийхийг Шер зохицуулна. Ингэхдээ тэд ихэвчлэн зургийн талбай дээр янаг амрагийн ажлаа хийх дур сонирхол ихтэй байжээ. Шерийн зүрх сэтгэлд Сонни Боно байсаар байлаа. 1986 онд Холливудынхан санаачлан тэр хоёрыг нэгэн телевизийн нэвтрүүлэгт урин оролцуулахад тэд алдарт дуэтээ дуулж төгсгөлд нь камерын өмнө бие биенээ тэврэн үнсэлцжээ. Сонни тэр үед улс төрд ихээхэн амжилт олж бүр хотын мэр ч болоод байв. Дараа жил нь гэхэд тэр Бүгд найрамдах намаас сенатын гишүүн болжээ. Гэтэл 1998 онд харамсалтай үйл явдал болсон нь Сонни цанаар гулгаж байгаад осолдож нас барлаа. Жер ч өөрийн бүх ажилд хэргээ орхин түүний оршуулах ёслолд дээр хүрэлцэн иржээ. Бүх хэвлэл түүнийг алуурчин мэтээр ярьж, бичиж байсан юм. Гэхдээ тэд гэр бүлээ албан ёсоор цуцлуулаад 20 жил болж байсан шүү дээ. Соннигийн үхэл Шерийг эрс өөрчилсөн юм.
Амьдрал үргэлжилсээр Шер тайзнаа эргэн ирлээ. Анхны хайртаа нас барсан жил тэр 53 нас хүрсэн бөгөөд түүний дурсгалд зориулан алдарт Belieүe цомгоо гаргажээ. Цомог маш богино хугацаанд нийт 23 орны хит-чартыг тэргүүлсэн байна. Ааш зангаа засч эмэгтэйлэг, гэрийн эзэгтэйн дүрд хувирах болсон тэрээр биен дээрх ихэнх шивээснүүдээ арилгаж олон нийтэд таалагдах стилээр хувцаслах болов. Сүүлийн хэдэн жилд тэр өөрийн шүтэн бишрэгчиддээ нэгэн том бэлэг барьсан нь дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийсэн явдал юм. Нэр нь Cher’s Liүing Proof Farewell Tour. Одоо л Шер нэг юм амьсгаа авч амьдралд өөрийгөө хэн байсныг харуулах гэж жинхэнэ цоо шинэ үеийг эхлүүлж байгаа талаар тэр өөрөө ч мэдэгдсэн.
Р.Слава
Оллоо.мн