Шэрон Стоун Бид зугаа цэнгэл хөөсөн playboy нараас юугаараа дутах юм

Гэхдээ Шэрон урьдын адил дур булаам дэгжинэ харагдаж байгааг нь түүнтэй ярилцлага хийсэн сэтгүүлч дуу алдан бусаддаа хуучилжээ. Яг л 20-той мэт Тэр гурван хүүхэдтэй

Хүн эрүүл байх хамгийн шилдэг арга бол секс

-Сүүлийн жилүүдэд таны гадаад төрхөд нэг их өөрчлөлт орсонгүй. Хөгширөлттэй их тэмцэж байгаа юм уу гэмээр?

-Өнөөгийн хүмүүс хөгширөх гэхээс үхэтлээ айдагш болж. Үрчлээснээс бас Найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдраар нас барж байна. ДОХ-ын улмаас минутанд нэг хүүхэд хорвоод орхидог. Гэтэл тэд үсээ бууралтаж, арьсандаа үрчлээ суутал амьдралынхаа сүүлийн мөч хүртэл аз жаргалтай амьдарч болох л байсан. Тиймээс л би хөгшрөх гэдгээс айдаггүй. Хөгширч үзэж байгаагаараа би азтай хүн. Та бас. /инээв/

-Үнэхээр ийм хариулт авна гэж бодсонгүй шүү. Тийм байж болох л юм. Гэхдээ та өөрийн хөгшрөлтөөс хамгаалах нууцынхаа талаар хариулсангүй?

-Үүнээс хамгаалах олон л арга бий. Гэхдээ би тэр мөнгө гэж юу байдгийг мэддэггүй, үнэлдэггүй хүүхнүүдээс өөрийгөө огт өөр гэж боддог. Учир нь хөгшрөхөөс айж элдэв зүйл их мөнгө зарах дургүй л дээ. Хараад байхад баян авгай нар нүүрэндээ болоод биеийнхээ арьсанд хэдэн саяыг нялчихдаг. Огт үр дүнгүй. Мэдээж хооллолт хамгийн хамаатай л даа. Усны хувцастай аятайхан харагдахын тулд бага зэрэг шар айраг уугаад, пицца идэхэд буруудахгүй. /хэсэг дуугүй сууснаа/ Мэдээж хөгшүрөхгүй байх хамгийн шилдэг нэг л арга бий дээ.

-Ямар? Хэрвээ нууц биш бол

-Түүнийг нуугаад яахав дээ. Мэдээж секс. Би энэ зүйлийг хүний бие эрүүл байх хамгийн найдвартай арга гэж хаана ч, хэзээ ч, хэнээс ч санаа зовохгүй хэлж чадна. Яагаад гэвэл тэр туршилтыг би өөр дээрээ туршсан, одоо ч туршсаар ч байгаа гэх үү дээ. Ер нь хүүхнүүд мэднэ дээ. Юу гэхээр эр хүний үрийн шингэн бидний биеийн дотор талд ч гадаад үзэмжинд ч сайхан нөлөөлдөг. Тэгэхээр тэдний тэр зүйлийг олдсон дээр нь ашиглаад л авах хэрэгтэй. Шуудхан хэлэхэд сорох гэх юм уу даа. /инээв/ үнэн биз дээ. Одоо ч удахгүй хөгшрөөд нөгөө ертөнц рүү одох гэж байгаа надад хэн нэгнээс ичиж зовоод байх юм алга даа.

-Туршилтын чинь үр дүн мэдээж харагдаж байна л даа. Харин гүйцэтгэлийн талаар хэдэн зүйлийг зөвлөвөл?

-Эмэгтэй хүн ер нь алийн болгон эрчүүдийг харж амьдрах юм бэ? Мөнгө, орон байр, эрх мэдэл гээд бүгд тэднээс хамаатай. Тэгвэл секс биднийх, бидний хүссэнэээр яагаад байж болохгүй гэж? Тэнд ганцхан хэзээ хийх, яаж хийхийг шийдэх албагүй биз дээ. Ер нь таалагдсан эртэйгээ энгэр зөрүүлэх бүсгүй болгон садар эм биш. Хүний хүсэл тачаал хязгааргүй. Эмэгтэй хүн эрчүүдээс ч илүү тачаангүй, сексийг хүсэмжлэгчид байдаг. Тэгвэл тэр өндөр мэдрэмж, тачаалаа өөрийн гоо сайхандаа ашиглах л хэрэгтэй. Түүнээс биш бусдаас ичиж зовж, хөндлөнгийн хэн нэгний халаасанд байсаар насыг барна гэвэл бараг 30 хүрээд л хөгшрөлтөнд автана. Гүйцэтгэл гэснээс сексийг хамгийн аз туршсан нөхцөлд, өндөр мэдрэмжтэй бас нойтон хийвэл сайхан. Надтай учирсан эрчүүдийн ихэнх нь л ингэх дуртай байсан. Би ч тэднээс ийм зүйлүүдийг шаарддаг байлаа.

-Нойтон гэдэг чинь?

-Яасан хачин санагдаад байна уу? Аливаа юм хуурай, бас хиймэл байхаараа тааламжгүй байдаг. Нойтон гэдэг нь нэг талаасаа усан дотор гэсэн үг. Нөгөө талаасаа хамаг биеийнхээ хөлсийг гартал үзэлцэнэ гэсэн үг юм л даа.

Факт 01. Шэрон Стоун өнгөрсөн хугацаанд албан ёсны гурван нөхөртэй байсан. Харин тэрээр 20 орчим эртэй амрагийн холбоотой байжээ. Анх 12-тойдоо үнсэлцэж үзсэн бол 16-тайдаа охин биеэ хөндүүлсэн. Анхны эр нь өөрөөс нь найм ах байсан гэдэг. 20 настай байхдаа анхны театрын жүжигт тоглосон бөгөөд нээлтийн үдэшлэгийн орой хоёр эртэй энгэр зөрүүлснээ өөрийн Sharon The Stone хэмээх номондоо дурьдсан байдаг. Түүний Сексийн талаар хамгийн анх олон нийтэд ам алдсан хүн бол Майкл Дуглас. Тэд Төрөлхийн зөн совин /1992/ кинонд тоглосон. Түүнээс хойш хоёр жил орчим холбоотой байсан гэх факт байдаг.

Оронд байхад сок авчирч өгдөг эр хамгаас илүү таалагддаг

-Ярилцлага маань халуухан эхэллээ шүү. Ингэхэд нэг зүйлийг асуухгүй бол болохгүй нь ээ. Анхны Төрөлхийн зөн совин дээр та цагдаагийн хэсэг дээр хөлөө зөрүүлэх үйлдэлэээрээ олон эрчүүдийг өвдөг сөхрүүлж байсан. Үнэхээр та тэр үед?

-За за, асуултыг чинь ойлголоо.

-Уучлаарай

-Энэ талаар асууж байгаа хүн нь та анхных биш. Шуудхан хэлэхэд дотоожгүй байсан. Мартчихсан ч байсан. Найруулагч Пол Верховен ч мэдээгүй байсан гээд бод доо. Харин дараа нь надад дөхөж ирээд -Жүжигчин хүнд хожим хойно мартагдашгүй дурсамж үлдээдэг нэг бүтээл эсвэл үйлдэл байдаг. Тэр чинь энэ болог. Надад бас таалагдсан шүү. Буруугаар битгий ойлгоорой гээд цаашаа эргээд явчихсан. Санаа зовсон гэж Гэхдээ тэр өчүүхэн үйлдэл чинь миний амьдралыг орвонгоор нь эргүүлчихсэн юм шүү дээ. Тиймээс одоо надад ичиж зовоод байх зүйл алга. Тэгээгүй бол би одооч гэсэн театртаа байх байсан ч юм бил үү.

-Харин хүмүүсийн тэр дундаа эрчүүдийн хандах хандлагад өөрчлөлт их орсон байх даа?

-Мэдээж. Тэр тэнэг алдар нэр жинхэнэ там руу аваад орчих шиг л болсон. Өдөр болгон шахуу болзооны урилга ирээд, найруулагчид юм л бол нүцгэлчих гээд Тэгээд дэрээс нь хайртай залуугийн маань хардалт хэрээс хэтэрсэн. Тэгээд бид яалт ч үгүй саллаа. Гэтэл түүний дараахан тойрон хүрээлэгчид маань нэг мэдсэн дан эрчүүд болчихсон байдаг. Найруулагч, продюсер, менежер, стилист бүр массажист маань хүртэл. Инээдтэй юм. Гэхдээ би тэдний хэнтэй нь ч сээтэгнээгүй. Харин эсрэгээрээ өөрөө таалагдсан эрчүүдээ сонгож байсан гэхэд болно.

-Тэгээд танд ямар эрчүүд таалагддаг юм бэ?

-Залуудаа ч яахав сэтгэл дур хоёрыг зэрэг татах сайхан залууст санаархдаг байж. Тийм нь ч надад байсан. Бүр хэд хэд шүү /инээв/ Тоглосон юм аа. Ямар оймс гутал ярьж байгаа биш дээ. Тэгтэл нас ахих тусам эмэтгэй хүнд хайр халамж л хэрэгтэй байдаг юм байна. Тухайн үед галзуу секс, дур тачаал бас мөнгө бидний тархийг эзэмдчихээд байсан юм билээ. Цаг үеийн хувьд ч Холливуд тэр үед сексийн эрх чөлөө ба боолчлол гэсэн үще шатандаа явж байлаа. Тиймээс хүмүүс тэр үеийнхнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Зөвхөн зугаа цэнгэл хөөсөн хэдэн плэйбой залуус, тинэйжер хүүхнүүд кино урлагт байсан юм биш. Энэ талаар Ким Бессенжер бас л надтай адил зүйлийг хэлэх байх. Үнэндээ бол өглөө босоход оронд дотор маань сок, хачиртай талх авчираад өгчихдөг эрчүүд л надад таалагддаг байсан, одоо ч гэсэн.

Факт 02. Тэр өглөө бүр орондоо хооллож бас тамхилдаг. Ялангуяа секс хийсний дараа хар кофе ууж тамхи татах нь түүний хувьд хачир гэлтэй. Хэдийгээр Шэрон өөрөө буруугаа хүлээгүй ч залуудаа дэггүйтсний улмаас хоёр ч удаа хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт сэжиглэгдэж байв. Нэгэн удаа Вашингтоны Royality хэмээх зочид буудлаас гарсных нь дараа өглөөний цэвэрлэгээ хийж байсан үйлчлэгч хөнжил дотроос нь хар тамхи бүхий уут олжээ. Харин халуухан бүсгүй түүнийг шөнөжин амраглаж хоносон эрийнх хэмээн мэдүүлжээ. Тэр шөнө Шэроны номерт хоёр ч эрэгтэй зочлоод гарсан гэдэг. Гэхдээ тэд секс хийсэн эсмэх нь тодорхойгүй. Цагдаагийнхны үзэж байгаагаар тэд хар тамхины наймаачид байсан байх магадлал их гэнэ. Өглөө нь орондоо тамхи татсан тэрээр буудлаас арай хийн алхан гарч оджээ.

Арни жинхэнэ Австри эр. Учир нь түүний арьснаас уул бас цас үнэртдэг байлаа

-Ким Бессенжер гэснээс та хоёрыг мөнхийн өрсөлдөгчид гэдэг. Үүнийг уран бүтээлээс гадна нөгөө утгаар нь ч өрсөлдөгчид гэж ойлгож болох уу?

-Эрчүүд булаацалдсан гэж үү? /инээв/ Үгүй байлгүй дээ. Бид чинь гайгүй л харьцаатай байдаг. Уран бүтээл дээр ч тэр, амьдрал дээр ч тэр. Тэр үнэхээр халуухан шаргал үст. Намайг ч бас ингэж хэлдэг. Ким бол хэнээс ч ичиж, зовж, өөрийн хүсэл мөрөөдлөө нууж байгаагүй. Надтай адилхан байгаа биз дээ. Бас тэр бол эцэс төгсгөлгүй дур тачаалтай сайн хань. Яахав кинон дээр эрчүүдтэй үнсэлцээд секс хийгээд байгаа ч гэсэн амдрал дээр түүн сайн ханийг одоо олоход хэцүүхэн л байх болов уу. Эрчүүд түүний араас гүйнэ ээ. Өөрөө ч гүйлгэнэ. Ингэх ер нь сайхан ш дээ. Эрчүүдийн харцыг булааж, дурыг хөдөлгөж байна гэдэг чинь бид дорд орчихоогүй л байна гэсэн үг биз дээ. Харин тэр болгоны өвөрт ороод явбал нөгөө эмэгтэй хүнийхээ утгийг алдана. Бид хоёр ийм л хэдэн зүйл дээр адилхан улс. Харин эрчүүдийн сонголтын талд арай өөр л дөө. Тэр жаахан тийм дэгжин, соёлтой, биеэ барьсныг таашаадаг бол би задгайдуу, эрх чөлөөтэй, сексийн туршлага ихтэй, эрх мэдэлтэй нэгнийг татах сонирхолтой байлаа. Энэ бүхнээс үүдээд биднийг өрсөлдөгч гэдэг байх. Үүнийг маш зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Эртний нэгэн явдлыг сөхмөөр санагдчихлаа. 1988 онд та Арнолд Шварценеггерийн хамт Total Recall зөгнөлт кинонд тоглосон. Гэтэл дараахан нь та хоёрыг хамт амьдрач байна, хуримаа хийх гэж байна хэмээн баахан сенсааци дэгдээсэн шүү дээ. Одооны амбан захирагчид тэр бүхэн юу санагдуулдаг бол? Ер нь та хоёр сүүлд хэзээ уулзсан бэ?

-Арни бид хоёрын анх танилцснаас хойш олон эрчүүд, хүүхнүүдийн дэл сул яриа, халуун дотно харьцаа өнгөрлөө дөө. Бид залуухан ч байж. Бөөн эрч хүч амтагдаад, дээр бас дур хүсэл дүүрэн Бодоод байхад ер нь яадаг юм, залуу хүмүүс уулзаж учраа л биз. Гэхдээ бидний хооронд юу ч болоогүй мөртлөө ямар нэгэн юм болсон. Энэ хайр дурлал огт байгаагүй гэсэн үг. Тэр кино үнэхээр тэнэг бүтээл. Гэхдээ бид хамт тоглосондоо баярлаж байлаа. Арни Австриас ирсэн, цул булчин шөрмөс болсон залуу байлаа. Америк даяараа түүнийг шүтэн биширч эхэлж байв. Хүүхнүүд болохоор өвөрт нь орохыг л хүсэж байсан. Тэгвэл надад аз таарсан гэх үү дээ. Нарийн зүйлийг энд яримааргүй байна л дээ. Болзоо хэдэн сар үргэлжилсэн. Дараа нь тэр жинхэнэ хайртайгаа учирлаа гэж надад хэлээд явчихсан.

-Тэгэхээр халуухан хэдэн сарыг та хоёр хамтдаа өнгөрүүлж дээ?

-Та их сонирхоод байна аа. Нэг зүйлийг л хэлье. Намайг үг алдуулчихлаа гэж битгий бодоорой.

-Юу гэж дээ. Та ярихгүй ч байж болно шүү дээ?

-Арнигаас уул, цас мөс, ой мод үнэртдэг байсан юм. Австрийн өндөр уулсыг санагдуулна. бид нэг шөнийн дотор хэдэн ч удаа жаргадаг байсан юм бүү мэд. ёстой л дур хүшслийн далай д умбана гэдгийг л тэр үед мэдэрч байлаа. /хэсэг дуугүй суув/ Нэг иймэрхүү. өөр олон зүйл яривал амбан захирагч намайг дуудаж загнах байх. /инээв/

Факт 03. Арнолд Шварценеггер Америкт ирсэн даруйдаа кино дэлгэц, спортын салбарт гайхамшигтай амжилтанд хүрсэн Австрийн цөөн хэдэн азтай эрийн нэг. Хар тамхи болон хүүхнүүдтэй зугаацдагаараа зартай эрийн нэг. Харин Total Recall-д тоглосныхоо дараа Шэрон Стоунтай амраглах болсон бөгөөд тэд нэг удаа үр хөндүүлж байсан тухай гэрчийн яриа байдаг. 1989 онд Арни дахин хар тамхи хэрэглэсэн бас хадгалсан хэрэгт буруутгагдахад Шэрон Бруклин нэгэн эмнэлэгт үр хөндөлтийн хүндрэлээс болон эмчилгээ хийлгэж байжээ. Шэрон Арнигаас салсны дараа сар болоод гэрлэсэн бол боди залуу маань хоёр сар болсны дараа анх удаа гэрлэлтээ бүртгүүлжээ.

Нэмэлт мэдээлэл

Стоун экс-нөхөр Фил Бронстайны хамт өргөж авсан хүү өдгөө долоон настай. Саяхан хүү эмээ, өвөөтэй болсон. Бүсгүйн өөрийн эмээ өвөө нь эрт хорвоог орхисон бөгөөд ДОХ-той тэмцэх нэгэн акцын үеэр тэр Эйлин Мицман, Нил Мицман нарыг өргөж авах шийд гаргасан гэдэг. Эгч Келли Стоун нь дүүдээ настан буурлууд болон хүүхдүүдийг нь өсгөхөд ихээхэн тусалдаг. Шэрон одоогоор төрсөн хүүхэдгүй бөгөөд Роан Жозеф /7 нас/, Лэрд Вонн /2 нас/, Куинн Келли /1 нас/ гэсэн гурван өргөмөл хүүтэй. Тэрээр 1968.03.10-нд Пенсильванд төрсөн. Том ах Майкл нь хар тамхинд донтох болсноор хоёр жил шоронд ял эдэлж байсан. Эцэг Жозеф нь хар ажилчин, ээжийн гэрийн эзэгтэй. Английн утга зохиол судлаач аавынх нь эгч Вонн бүсгүйг сайхан бүсгүйын тэмцээнд оролцуулж дөнгөсөн нэгэн. Одоогоор Шэрон 70 орчим кинонд тоглоод байгаа. Гурван удаа нөхөрт гарч байсан хэдий ч одоо ганцаараа гурван хүүгээ өсгөж байгаа халамжтай ээж юм.

Р.Слава

slaү[email protected]

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button