Богд-Ар орон сууц хогонд дарагджээ
Өнгөрсөн жил орон сууцны нэгдүгээр давхар, гадна талбайд мөнгөн ус алдагдаж иргэдийг түгшээсэн бол одоо хятад оршин суугчдын бохир заваан байдал дургүйцлийг нь хүргэх болжээ. Энэ хорооллын орон сууцнаас холгүй зайд хогон овоо босч золбин нохой, тэнэмэл хүмүүс эргэлдэн онгичих нь ихэсчээ. Гадаа дулаарч эвгүй үнэр ч ханхийнэ. Үүнээс болж элдэв халдварт өвчин дэгдэх вий гэсэн болгоожлол ч бас байна. Орцны ойролцоо хог хаягдал хөглөрч, бохир ус асгаж гэр хорооллоос нэг их ялгаагүй болсон нь хэний буруу вэ. Сайхан хотод амьдрахыг хүсдэггүй улс энд оршин суудаггүй байлтай. Сүүлд баригдсан шинэ хорооллын оршин суугчид нь эл замбараагүй бохир байдлыг хятадуудтай холбон тайлбарлаж байна. Тэд хог, угаадсаа ил задгай хаясаар ийм байдалд хүрлээ хэмээн ярих хүн ч байсан.
Хог хаясны мөнгө хэмээн өдөр алдалгүй хаалга нүдээд авдаг хэрнээ ажлаа хийдэггүй ТҮК-ийнхныг ч мөн буруутгаж байв. Тун удахгүй монгол түмний их баяр цагаан cap болох гэж байна. Тиймээс энэ мэт ажлыг хийх ёстой газраар нь шалавхан цэвэрлүүлэхгүй бол хогондоо дарагдсан дүүрэг болох нь ээ гэсэн хүсэлтийг Богд-Ар-ын оршин суугчид манай сониноор дамжуулан уламжиллаа.
Д.Оюун
Дугаар 33/3105/