600 хүн халдварт өвчнөөр нас баржээ
Халдварт өвчнөөр нас барагсдын дотор дөрвөн хүн шувууны ханиадаар, 20 хүн тахалаар нас барсан байна.
ДОХ, сүрьеэ, галзуу өвчин, В, С гепатит зэрэг өвчнөөр нас барагсад нийт нас барагсдын 90 хувийг эзэлж байгаа ажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард А, В ангилалын халдварт өвчнөөр 240,000 гаруй тохиодол бүртгэгдсэн бол С ангилалын халдварт өвчнөөр 66,459 хүн өвчилж үүнээс 10 нь нас барсан байна.
А ангилалын өвчинд тахал ордог бол В ангилалд вируст гепатит гэх зэрэг 25 өвчин багтдаг. Харин С ангилалд ханиад гэх мэт 10 төрлийн өвчин багтдагажээ. 2008 онд БНХАУ-д халдварт өвчинтэй 5,26 сая тохиолдол бүртгэгдэж байснаас 12,622 нь нас барсан гэсэн тооцоо гарчээ.
А.Амар /Olloo.mn/
Эх сурвалж Xinhua