Englishman Слэш Охид бидний өвөрт орохын тулд бараг зодолдох шахдаг байсан

Англи хүн гэгддэг түүнийг хамтлагаасаа гарахад олон янзын таамаг гарч байсан. Эксл Роузтай хагаралдсан, хар тамхинд донтох болсон, биеэ үнэлэгчидтэй орооцолдох болсноор гэр бүлээ хаясан гэх мэтээр… Мөн Слэш бол бэлгийн гаж донтон тэр ч утгаараа садист маягийн порно кинонд донтож тэдгээрийн харгис хэлбэрийн үйлдэлийг охид бүсгүйчүүд дээр туршдаг. Үүнээсээ болон хуулийнхны хараанд орж байнга дарамтанд өдөр хоногийг өнгөрөөж байна гэсэн нэгэн ноцтой мэдээлэл барууны хэвлэлээр цацагдаад байна. Тэгвэл түүнээс эдгээр асуудалд тайлбар авахаар эрчүүдийн МАКСИМ сэтгүүлийн редактор Стивэн Майнер түүнийг Лондон дахь салбар оффистоо урьж энэхүү ярилцлагыг хийсэн байна.

Тэр өнөөх л алдартай бортогтойгоо үүдээр дайран орж ирлээ. Миний ширээн дээр дээрх мэдээлэл бүхий сонин байв. Тэрээр хэсэг хугацаанд түүнийг уншиж байснаа инээмсэглэнгээ санаа алдаад надаас тамхи татаж болох талаар асуулаа.

-Ингэхэд, чи одоо яг хэдтэй юм бэ?

-Дөнгөж 39-тэй. Гөлөгөөрөө байгаа биз дээ.

-Guns’n’Roses-ийг орхисондоо чи харамсдаг уу?

-Ямар харамсал? Миний өмгөөлөгч надад нэг зүйлийг хэлж байсан. Тэр нь юу гэхээр би тэр Guns’n’Roses гэсэн нэрийг өөртөө аваад гараагүй нь миний том алдаа байж л дээ. Би одоо ч гэсэн тэр хамтлагаас гарч байсан мөчөө сайн санаж байна. Тухайн үед намайг тийм шийд гаргасан бол тэр Эксл Роуз болон нэг рок хамтлаг энэ дэлхий дээрээс арилах байсан.

-Гэхдээ түүнд уурлаад байхгүйгээр чиний шинэ хамтлаг чинь жинхэнэ шилдэг нь юм биш үү?

-Минийхээр бол тийм. Гэхдээ бид энэ хамтлагийг үнэхээр санаандгүй байгуулсан. Үнэндээ бол Дафф, Скотт бид гурав тус тусдаа багаа сонгох гэж байсан гэх үү дээ. /Скотт Уэйланд бол өмнө нь Stone Temple Pilots-ийн дуучин байсан. Харин одоо Үelүet Reүolүer-т хүчин зүтгэж байна. Орч./ Тэгээд бидэнд биднээс өөр хэнч хэрэггүй юм байна гэдгээ ойлгоод нэгдэхээр шийдэцгээсэн.

-Скотт бол хар тамхичин бас сахилгагүй нөхөр гэдгийг олон түмэн мэддэг шүү дээ. Тэр нь чамд гай болохгүй юу?

-За даа, би ч гэсэн тэр зүйлийг хэрэглэдэг л байсан. Эхэндээ ч их автсан, дараа нь гайгүй хэрэглэдэг болсон байлаа. Ер нь би хар тамхи хэрэглэгчдийг үгүйсгээд байх дургүй. Тэдний ихэнх нь дээд тал нь 10 орчим жил хэрглээд л эргээд хэвийн байдалдаа орчихдог. Кит Ричардс эсвэл Aerosmith-ийнхнийг хар л даа

-Чи амьдралаа төлөвлөснөөрөө болгохыг хичээдэг үү эсвэл тэр чинь өөрийн замаараа л явж байна уу?

-Хөгжим надад төлөвлөгөө гаргах боломж өгөөгүй. Цомог бичнэ гэдэг чинь нарийн хувиарын дагуу хийгддэг зүйл. Тэгээд ч миний амьдралын ойрын зорилго бол нөгөө л хөгжим. Гэхдээ толгойн дотроо ямар нэгэн дэг журам баримтлахгүй бол миний уур асар их хүрч эхэлдэг. Харинэ өдрийн дэглэм гэж надад огт байхгүй. Би орой нь хэвтэхдээ маргааш өглөө болно гэдгийг л сайн мэддэг. Аялан тоглолтын үеэр бол би робот мэт л тайван болчихдог. Өглөө бослоо, хувцсаа өмслөө, хөгжмөө шалгалаа, тоглолоо, цаашаагаа явлаа Заримдаа ч илжиг шиг ядрах үе байдаг.

-Нэг ийм яриа байдаг л даа. Наад сонин дээр чинь ч гэсэн байна. Юу гэхээр та нар аялалын автобусаараа явахдаа элдэвийн биеэ үнэлэгчдийг дагуулдаг бас садист маягийн порно бичлэг үздэг гэдэг л дээ. Үнэхээр тийм үү?

-Үгүй ээ, энэ чинь тийм том асуудал гэж үү? Ер нь өөртөө DҮD-тэй хэн ч гэсэн тэр киногоо үз л дээ. Хөгжимчид өөрсдөө ямар их таашаал авамтгай хүмүүс билээ дээ. Бидэнд заавал автобусны арын сандал дээр охидууд авчраад групплээд байх шаардлагагүй. Миний хувьд порнонд тоглосон эрэгтэй хүний ганц амьсгаадахыг сонсоход л нөгөөх маань болохоо байчихдаг. Ер нь ч тэгээд найзуудтайгаа хамт таашаал авах сайхан ш дээ. Гэхдээ би тэгдэг гэсэн үг биш шүү. /инээв./

-Өглөө танд мэдэхгүй газарт сэрэх тохиолдол их байсан уу? Тасарчихсан байдалтай

-Байнга. Өдөр бүр гэхэд болно. Одоо ч гэсэн би хаана байна аа, аан? /инээв./

-Секст дуртай л биз дээ. Тэгвэл ямар байрлал танд сайхан байдаг вэ? Хэрвээ нууц биш бол

/хэсэг дуугуй сууснаа тэрээр инээн/

-Хэрвээ та асуугаад байгаа юм бол түүнийг заавал нууцлаад ч яах юм. Хэн ч гэсэн энэ зүйлийг муу муухай гэдэг хэрнээ хамгийн их дурладаг нь үнэн. Тэгвэл надад секс байхгүй бол би өнөөдөр ийм сайхан харагдахгүй л байх. Хүн гэдэг чинь араатан. Араатан ихэвчлэн яаж түүнийг хийдэг билээ. Тэгэхээр яагаад ч юм би эмэгтэйн ард нь өөрийн эрхгүй гарчихсан байдаг. Амьтаны зөн совин маань тэрхэн агшинд нөлөөлдөг юм болов уу. Ойлгомжтой юу ер нь эмэгтэйчүүд зэрлэгдүү галзуу сексийг байнга л хүсэж байдаг даа. Хэрвээ би богино эрхтэнтэй бол тийм байрлал сонгохгүй л байсан.

-Тэгэхээр чиний нөгөөх аварга эд байх нь ээ.

-Чи хармаар байна уу? Ямар ч байсан нэг ч эмэгтэйг гомдоож байгаагүй л юмдаг. Тэд чинь өөрсдөө л над дээр гүйгээд ирдэг.

Чамайг англи хүн гэдгийг тэр болгон сайн мэддэггүй. Ингэхэд чи Стоук-на-Тренте хотод төрсөн бил үү?

-Зөвхөн төрсөн биш, би тэнд зургаан нас хүртлээ амьдарсан. Тэгэхэд ч жинхэнэ тамд байсан гэмээр. Хүйтэн саарал өнгөтэй гэмээр хотод бүх юм нь удаан бас уйтгартай нам гүм. Би хотоос хаашаа ч гардаггүй байсан. Яахав, хоёрхон удаа аавтайгаа Лондон орж үзсэн. Харин миний эмээ, өвөө, авга ах, эгч нар маань тэр хотод бүх насаа өнгөрүүлсэн дээ. Би тэндээс нүүснээсээ хойш Уэмбли-д хийсэн анхны тоглолт хүртлээ тэдэнтэйгээ нэг ч удаа уулзаагүй байсан. Гэтэл миний ах Дэвид сонин дээрээс бидний рекламыг хараад -Үгүй ээ, энэ чинь миний зээ хүү байна шүү дээ хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан гэсэн. Тэгээд манай оффис руу утасдаа авто хариулагчид -Би Слэшийн ах байна. Та нарт илүү билет байхгүй юу? Надад билет авчирч өгөөч. Бид түүнтэй бараг 20 жил уулзаагүй юм аа. Энд бас өвөө нь байгаа шүү. Бид баярласандаа дөнгөж сая эндхийн театрын нүүр будагчийн өрөөнд ширээн дээр байсан бүх архийг дусал ч үлдээлгүй уучихаад сууж байна. Яг л британи маягаар наргилаа гэсэн мессеж үлдээчихсэн байна.

-Guns’n’Roses бол охидын шүтэн бишрэгчдийн бүхэл бүтэн армитай. Та нарт тэдгээр охидоос болж өөр хоорондоо өрсөлдөх, булаацалдах тохиолдол гарч байсан уу? Үдэшлэг зохион байгуулж сексийн рекорд тогтоох ч гэдэг юм уу…

-Би тиймэрхүү ажилдаа их бодлоготой ханддахыг хичээдэг. Магадгүй бидний бэлгийн таашаал ханаж цадахыг мэдэхгүй байсан үе бий л байх. Гэхдээ рекорд тогтооно энээ тэрээ гэсэн уралдаан зарладаггүй байсан. Надтай учирсан охид байнга надад асуудал учраалдаг байлаа. Би ер нь ийм асуудалд хөнгөн хандахыг хүсдэггүй. Нэг удаа бид зочид буудлын 3-4 өрөөнд байрладаг юм байна. Тэгсэн чинь нөгөө охидууд чинь шөнөжингөө өрөөнөөс өрөө дамжин уралдан гүйлдэж байсан тохиолдол бий. Бүгд л шалан шахуу өвөр өвөр дамжаад л … Яагаад ч юм тэр нь надад нэгэн жижигхэн тосгонд болж байгаа боксийн тойргийн тэмцээнийг санагдуулж байсан. Ер нь ийм явдал элбэг тохиолддог. Африкт тоглолтоо хийж байх үеэр тэндхийн дээдэст үйлчилдэг дээд зэрэглэлийн янхнууд биднийг олзолсон гэхэд болно. Орос, герман, итали, тайланд гээд жинхэнэ тачаалт эрвээхэйнүүдийн цуглуулга тэнд байсан. Жинхэнэ садар самуун л гэж түүнийг хэлэх байх. Гурван удаа тоглуулах байснаа тэр порно үдэшлэгүүдээс болоод Африкийн эрх баригчид бид хэдийг хоёр өдөр болгоод бараг хүчээр шахуу эх орноосоо гаргасан. Гэхдээ бидний хувьд тоглолт маш их ачаалал шаарддаг учраас тайзан дээр гарахын өмнө секс хийхийг хориглодог л доо. Анхаарлаа төвлөрүүлэх гэж…

-Чи энгийн амьдрал дээрээ эсвэл олон нийтийн дунд хэр зэрэг өөрчлөгддөг вэ?

-Бид яг тоглолтын үеэрээ бол өөрийн хүн гэдэг ухагдахуунаа бараг алдаж орхидог. Заримдаа чухал шаардлагатай ажил хэргийн үеэр би тоглолтон дээр байдаг шигээ хувцасладаггүй. Хүмүүс намайг 24 цагийн турш савхиа тайлдаггүй, бортгон малгайгаа авдаггүй гэж боддог байх. Тоглолт болгоны дараа би массажийн төвд очиж амардаг. Тэнд маш нам гүм сайхан шүү.

-Чи наад толгой дээрх малгайныхаа талаар яриач?

-Энгийн л зүйл шүү дээ. Цилиндр малгай, нүүр лүү унжсан үс намайг ертөнцөөс тусгаарлаж байдаг. Тэр бүх муу муухай зүйлээс нуугдаж байдаг гэх үү дээ. Хэрвээ миний үс нүүр лүүгээ унжсан байвал би тайзан дээр гитараа бариад өөртөө маш итгэлтэй болчихдог. Танхимд байгаа хэн ч намайг харахгүй байгаа ч юм шиг. Ер нь би их бухимдалтай эр. Сүүлийн үед орой болгон шахуу уур уцаар хүрээд байдаг болсон. Юм л бол буйдан дээрээ суугаад ганцаараа гитараа тоглох дуртай. Хэзээ нэгэн цагт би гитараа барьж чадахаа больчихвол яах юм бэ?

-Чиний тухайд мөнгөний төлөө ямар нэгэн тэнэг үйлдэл хийж байв уу? Эсвэл хайр дурлалын төлөө ч юм уу?

-Нэг удаа би мөнгө хэрэг болоод гитараа ломбарданд тавь байсан. Бүр нааран дээр нь миний зурагтай шүү. Тэр л одоо бодоход мөнгөний төлөө хийсэн миний хамгийн том тэнэглэл гэж бодож байна. Ер нь миний гол дутагдал бол би хэзээ ч хайр дурлалд мөнгөө зарцуулж чаддаггүй. Харамлаад байдаг юм уу хашаа юм, бүү мэд. Мөнгө олхоороо би түүнийг яахаа мэдэхээ больчихдог. Гэхдээ мөнгө надад нэг их хэрэг болоод байдаггүй л дээ. Унаа болон тамхины мөнгө халаасанд байхад л болно. Тийм л боломжтой байвал би аз жаргалтай байдаг.

-Чи нэг удаа клиник үхэлтэй учирч байсан. Тэгэхэд юу болсон юм бэ? Хонгилын үзүүрт гэрэл цацраад сахиусан тэнгэрүүд бүрээ үлээгээд л, тийм үү?

-Үгүй ээ, би тийм байсныг сайн санахгүй байна. Тэр үед ухаан алдангуутаа бүх зүйл дуусаж байна гэж ойлгоогүй. Харин дараа нь хамранд гуурс залгаад, хиймэл амьсгаа хийж байхыг мэдээд байдал эвгүйтсэн байсныг ойлгосон. Нөгөө авч явах гэсэн чөтгөрүүдийг нь олж хараагүй ээ. Чиний эргэн тойронд хүн болгон хараад зогсчхсон үхэхийг хүлээж байхыг мэдээд би дотроо хараал урсгаж гарсан.

-Ямар нэгэн азгүй явдал чамд үхлийн талаарх бодол төрүүлж байсан уу? Ингэхэд чи хамгийн сүүлд хэзээ сүмд очсон бэ?

-Би долдугаар ангид байхдаа нэг сүмд очсон юм. Гэтэл тэнд намайг нэг хортой могой хазаж орхисон. Тэр өдөр намайг өглөөний мөргөлөөс хөөчихөөд байсан. Тэгээд мөргөлөө орхид гарах гэж байтал могой хазсан. Тэр дор нь хорыг нь сорж аваад гэр лүүгээ хүргэгдэж билээ. Түүнээс хойш дахиж сүмд очоогүй гээд бодчиход болно.

-Чи өөрийнхөө оршуулгыг төсөөлж байна уу? Тэр үед ямар хөгжим эгшиглэж байх бол?

-Би хэзээ ч өөрийнхөө оршуулгынхаа хөгжмийг сонсож байсангүй. Мэдэхгүй. Энэ талаар хэзээ ч бодож байгаагүй юм байна. Гэхдээ намайг үхэхэд гурав дөрөвхөн хүн миний шарилын хажууд зогсож байхгүй байх. Би олон найз нөхдөөрөө хүрээлүүлдэг. Эхнэр маань л харин дараагийн гэрлэлтээ бодож зогсож байх болов уу. /инээв/

Тэр үнэхээр өөрийнхөө талаар нээлттэй ярилцахыг хүссэн бололтой. Ярианаас нь ч ойлгомжтой байгаа биз дээ. Ингээд тэрээр нөгөө алдартай малгайгаа толгой дээрээ тавиад ээлжит тамхиа асаан надад байртай гэж хэлээд үүдээр гарлаа. Хаалгаа тэр маш тайван хаасан. Хамаг бүхнээ яриад авсан тэр одоо л нэг сэтгэл санаа нь уужирсан бололтой шүү. Би ч яриагаа компьютер луу буулгахаар яаран өрөөнөөсөө гарлаа. Гуравхан хоногийн дараа шинэ дугаар уншигчдад очно.

Тиймээ Слэш энэ удаад Стивэн Майнерт шаардлагатай бас сонирхсон мэдээллийг нь өгсөн ажээ. Ингээд дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаад байгаа бас нэгэн этгээд эрхэмийн МАКСИМ-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэлээ.

Серёга төрсөн өдрөө порно-оргий болгожээ

Түүний төрсөн өдрийн баярыг хоёр танхай реппер залуу тэр чигт нь хар тамхины хачиртай порно-оргий үдэшлэг болгож орхижээ.

Оросын зартай реппер тэрээр үдэшлэгтээ зориулж Москвагийн нэгэн стрип-баарыг хөлсөлжээ. Тэндхийн нүцгэн охидын тоо урьд өмнө байгаагүй рекорд тогтоож бааран ойролцоогоор 40 орчим тайчигч хүүхнүүд цугларсан байв. Өмнө нь оросын урлагийн нэр нөлөө бүхий залуус ийм парти хийж байсан ингэтлээ олон охид, бүсгүйчүүдийг цуглуулж байсан түүхгүй. Түүний төрсөн өдөр болоод удаагүй байна. Гэхдээ Серёга тэр халуухан үдэшийг мартаж чадахгүй, сав л хийвэл найзууддаа болон хэвлэлийнхэнд тэр талаар сайрхан, гайхуулж ярих болжээ. Бүр амьдралдаа тохиолдсон хамгийн аз жаргалтай агшин ч хэмээн ам алджээ. -Тухайн үед би Киевт нэгэн мюзиклийн зураг авалтанд оролцож байлаа. Тэгтэл найзууд болон эртний танил халуухан бүсгүйчүүд намайг Москвад яаралтай ирэхийг урьсан. Тэгээд л би маргааш нь нисээд ирэхгүй юу. Тэгтэл юу угтаж авсан гээч. Тансаг ширээ түүн дээр хэвтэх хоёр онгон охин. Ёстой нэг наргисан даа. Би архи уух дуртай. Ер нь бүх орос л дуртай ш дээ. Та нар Путинг согтуу байхыг хэд хэдэн удаа харсан биз дээ. Тэгээд хоёр хоноод би Герман руу ажлаар ниссэн. чөлөөт цагаа дандаа тэгэж өнгөрүүлэх юмсан. Одоо ч гэсэн халуун мэдрэмж биеийн бүх хэсэгт мэдрэгдээд л байна хэмээн реппер Z Серёга хэвлэлийнхэнд ярьжээ.

Серёгагаар удирдуулсан 10 орчим залуус тэр өдрийн баярыг нэлээн эрт эхлүүлжээ. Нэгэн саунд хэдэн охидтой зугаацсныхаа /тэнд түүнд өгсөн бэлэг болох хоёр онгон охин байжээ/ дараа Москвагаар гудамжаар хөндлөн гулд машинаар давхилдсан байна. Тэгээд баатар маань найзууддаа нэг стрип-баар хөлслөн тайчигч болон биеэ үнэлэгчидтэй зугаацахыг санал болгожээ. Нөгөөдүүл нь ч дуун зөвшөөрсөн биз. Ингээд найзууд клубт орж хаалгаа түгжсний дараа Серёга эзнээс нь хамгийн тачаангүй бүжигчин охидтой ҮIP өрөөнд оруулж өгөхийг хүсчээ. Тэгтэл клубт сандралдаан болж хэдхэн минутын дараа зохион байгуулагч нь өөр үйлчлүүлэгчдээс охидыг авчран Серёгагийн ширээнд залжээ. Тэд үнэхээр гайхалтай охид байсан талаар тэр бас ам алдан ярьсан. Тайчигч охидыг ширээн дээр ирэхэд тэрээр хурдан хувцсаа тайлахыг шаарджээ. Удалгүй охид бүрэн тайчаад Серёгагийн өмнө юуг ч хийхэд бэлэн болоод байв. Серёга тэдний нэгийг нь өөртөө татан өвөр дээрээ суулгаад чихэнд нь нэг л амттайхан зүйл шивнэжээ. Бүсгүй ч тэнд байгсдаас ичиж зовсон шинжгүй репперийг тэвэрч аваад бүх хувцасыг нь тайлж гарлаа.

-Намайг хүчиндэх гэж байна. Одоо яах вэ? Энэ эмэгчин намайг идээд байна шүү дээ хэмээн тэвчээр нь барагдсан залуу баар даяар чанга гээч нь орилоход тэнд байгсад бүгд түүн рүү анхаарлаа хандуулж байсан гэдэг. Ингээд үдэшлэг ч жинхэнэ үндсэн ажилдаа орж Серёга найзуудаа тэнд байсан бүх тайчигчидтай хамт хувцсаа тайлахыг шаарджээ. Ширээн дээр архи дарс пиг, тэнд ирсэн эрхэмүүд бүгд тайчаад баарны өнцөг булан бүрд нөгөө ажлаа эхлээд байжээ. Үүнийг л жинхэн порно-оргий гэнэ дээ. /Жич порно-оргий үдэшлэг гэж чухам юу болох талаар бид дараагийн удаад та бүхэнд төгс ойлголтыг өгөх болно. Орч/

Р.Слава

slaү[email protected]

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button