Ж.Тимберлейк, 50 Сent хоёр порно-гимн дуулав

Тэгвэл одооноос эхлэн тэрээр өөрийн амжилтандаа сэтгэл ханаж дахин гэнэн бандийн дүрд тоглохоос татгалзаж байгаа бололтой. Энэ ч утгаараа Жастин реппер 50 Cent-тэй хамтран нэгэн сингл гаргасан нь жинхэнэ порно сүлд дуулал болоод байгаа билээ. Тэр реппер залуутай аялан тоглолт хийж явах үеэрээ дэндүү задгай гэмээр үгтэй дуу бичиж түүнийгээ Timbaland студийн зөвшөөрлөөр хоёулаа хамтран дуулсан байна. 50 Cent-ийн хувьд Жастин хэмээх тэнэг бацаанаас ялгараад байх юм алга гэдэг нь энэ синглиэс харагдлаа хэмээн барууны томоохон хэвлэлүүд бичиж эхэлжээ. Иймэрхүү өөрчлөлт нь NSYNC-ийн экс-гишүүн битгий хэл хашир туршлагатай эрхэмүүдийг хүртэл бусдад хоосон толгойтон мэтээр харуулна хэмээн тэд дүгнэж байна.

The Sun сэтгүүл уг дууны ажлын нэр нь Ayo Technology байсан бол удахгүй She Wants It болон өөрчлөгдөж магадгүй талаар мэдээлж байгаа. Эх сурвалжууд -Энэ дуу бол тэр чигтээ порнонд зориулагдсан бүтээл. Тэр технологи гэдэг үгийн оронд зохиогчид порнографи хэмээн хэлэх гэж байсан ч чадаагүй. Дуу нь порно-видеог үхэн хатан үзэгсэд болон тэдгээрийн золиос болж байгаа охидод зориулагдсан гэхэд болно. Охид порно-од болно гэж мөрөөдөөд амьдрал дээрээ өөрсдөө бүтэхгүй замаар орчихдог. Үүнийг л тэд дуулсан юм шиг байна хэмээн үзэж ч байна.

Дууны клип нь өнгөрсөн сарын сүүлээр найруулагч Жозеф Кханы удирдлаган дор Лондонд бүтээгдсэн. Энэ нь Тиберлейкийн энэ насандаа хийж байгаа хамгийн дуулиант санаа бас ажил гэнэ. -Клипний баатар нь гурван тагнуул. Тэд хөөрхөн загвар өмсөгчдийн араас мөшгинө. Тэр гурван мөрдөгч шөнийн цагаар бүгдийг нэвт харж, хувцасны цаана ч гэсэн юу нуугдаж байгааг мэддэг чадвартай. Маш их хөөцөлдөөн, тагнуулчийн олон төрлийн зэвсэг техникийг харуулдаг. Ингэснээрээ клип нь бүхэлдээ харгисдуу, бохир мэтээр олон нийтэд ойлгогдоно хэмээн дээрх эх сурвалжууд нэмж мэдэгдсэн ажээ. Ер нь Жастиний өмнөх клипүүдэд эмэгтэй хүнтэй хүртэлцэх, тэдний төгс бие цогцосыг харуулахыг зорьсон байдгийг хэн бүхэн мэднэ. Ялангуяа экс-гёрлфрэнд Бритни Спирст зориулсан Cry Me A Riүer дууны клипнээс энэ хандлагыг илүүтэй мэдрэх болно.

Тэгвэл энэ удаагийн порно-гимнээ тэр найз бүсгүй Кэмерон Диазаас салсандаа зориулсан юм болов уу? Гэхдээ энэ нь Кэмероныг ийм зүйл хийсэн гэдэг санаа биш гэдгийг ойлгох ёстой байх. Тэр хийвэл ч мэргэжлийн жүжигчний үүднээс задгай авах байх аа.

Р.Слава

slaү[email protected]

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button