Технологи дамжуулах төв-ийн үйл ажиллагаатай Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг танилцлаа
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ХХААХҮЯ-ны харъяа Технологи дамжуулах төв-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус байгууллагын хувьд ХХААХҮ-ын сайдын 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар байгуулагдсан шинэхэн байгууллага бөгөөд гол зорилго нь монгол орны нөхцөлд зохицсон шинэ дэмшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагжуулах, дамжуулах үйл ажиллагаанд тэргүүлэх байр суурьтай оролцох гэнэ.
Үйл ажиллагааны хүрээнд байгаль орчин эрүүл мэнд, мал амьтанд сөрөг нөлөөгүй техник технологийг нэвтрүүлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллуудад шинэ дэвшилтэт технологи ашиглахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт семинар хийх, төрөл бүрийн төсөл хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвөлгөө өгөх зэрэг ажлуудыг хийхээр болж байгаагаа тус төвийнхөн Тэргүүн шадар сайдад танилцууллаа.
Эрдэмтэн судлаачдын хийгээд байгаа ажил зах зээл дээр гарах арга зам нь байдаггүй. Тэрхүү оюуны бүтээлүүдийг төрийн бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ байгууллага нь оюуны бүтээгчид жинхэнэ хэрэглэгч хоёрыг холбох зах нь болж байгаа хэмээн ХХААХҮ-ын дэд сайд Х.Золжаргал онцолсон юм.
Тэргүүн шадар сайд хэлэхдээ Бид олон жил ярисан. Одоо жинхэнэ үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих талаар ажиллах хэрэгтэй байна. Бидний ажлын үр дүн үйлдвэрлэл хийх гээд ядаад байгаа тэр хүмүүст л туслахгүй юм бол хэрэггүй. Манай улсын хувьд энд тэнд Технологи дамжуулах төв гэсэн нэр хаягтай хэд хэдэн байгууллагууд байна. Бүхэл бүтэн их сургуулиуд байна. Шинжлэх ухааны академи байна. МҮХАҮТанхим ч байна. Тус тусдаа өрөөнд ороод хаалгаа түгжээд суучихдаг энэ систем буруу. Энэ олон потенцалиудыг нэгэн дээвэр доор нэгтгэж байж л юм гарна уу гэхээс хорин хэдэн хүн цуглаад технологи дамжуулна гэвэл учир дутагдалтай хэмээн зорилго нэгтэй тал тал тийшээ харчихсан олон байгууллагууд байгааг шүүмжилж, оюуны цөм болгож нэтгэж зохицуулах шаардлагатай байгаагаа илэрхийллээ.
Olloo.mn