Татварын орлого өмнөх оныхоос 79,4 тэрбум төгрөгөөр өсчээ

Цахим татварын албыг бий болгон хөгжүүлэх жил-ийн ажлын дүнг хэлэлцэж ирэх оныхоо зорилтыг тодорхойлж байна. Мөн Татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж НТГ, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Говь-Алтай, Увс, Өвөрхангай , Хөвсгөл, Төв аймгийн татварын газар, хэлтсийн 2008 оны ажлын тайлан, татварын өр барагдуулалтын дүнг хэлэлцэв. Үндэсний татварын алба нь 2008 онд улс, орон нутгийн төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх санд нийтдээ 1166,0 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх онуудтай харьцуулахад хамгийн өндөр бөгөөд 2006 оноос 440,1 тэрбум төгрөгөөр, 2007 оноос 79,4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийг нэр төрлөөр нь авч үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын төлөвлөгөөг 1,2 тэрбум төгрөгөөр буюу 0,8 хувиар, хүвь хүний орлогын албан татварын төлөвлөгөөг 10,1 тэрбум төгрөгөөр буюу 11,1 хувиар давуулан биелүүлж, харин зэсийн үнийн өсөлтийн албан татвар, онцгой албан татвар нийт дүнгээрээ, төрийн өмчийн ногдол ашиг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, алтны үнийн өсөлтийн албан татварын төлөвлөгөө 9,1-77 хувиар тасарсан байна.

Татвар төлөгчийн талаар Үндэсний татварын албаны 2008 оны жилийн эцсийн татвар төлөгчдийн дүнгээс үзэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч 47420, хувь хүний орлогын албан татвар төлөгч 718800 хувь хүн, НӨАТ төлөгч 9980, онцгой албан татвар төлөгч 107 бүртгэгдсэн байна. Тус зөвөлгөөний үеэр Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатартай уулзлаа.

үideo1

Харин эдийн засгийн хямралтай байгаа энэ үед аж ахуй нэгж байгууллагууддаа татварын хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа эсэхийг сангийн сайд С.Баярцогтоос тодруулсан юм. Түүний хэлснээр цаашдаа татвар нэмэхгүй байх бодлого барьж ажиллах гэнэ. Түүнээс биш нэмэлт хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм байна.

үideo2

Цахим тайлангийн талаар Татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг хөнгөвчлөн интернэтэд суурилсан цахим хэлбэрт шилжүүлэн Баянхонгор, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Дархан Уул, Орхон аймаг, нийслэл, 9 дүүргийн татварын хэлтэстэй харилцагч /давхардсан тоогоор/ нийт 59400 татвар төлөгчийн 2 сая гаруй орлогын болон хэрэглээний татварын тайланг интернетээр дамжуулан хүлээн авсан байна.

Olloo.mn

Д.Сугар, Ж.Дархаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button