Замын дутууг иргэдийн амь нас, эд хөрөнгөөр бөглөсөөр байх уу?

худаг зорчих хэсэгтэй нэг түвшинд биш байдаг нь замын хөдөлгөөн аюулгүй байхад сөргөөр нөлөөлдөг.

Замын зорчих хэсэгт гарсан онгорхой цоорхой, нүхийг жолооч нар тойрч гарах гэсээр байгаад түгжрэл үүсгэдэг, хоорондоо мөргөлддөг, түүнчлэн дээрх худгуудын онгорхой нүх рүү машины дугуй орж, зам цөмөрснөөс болж иргэд эд хөрөнгөөрөө хохирох явдал гардаг. Замын чанар муугаас болж хүний амь эндсэн харамсалтай хэрэг ч болдог билээ. Иймэрхүү байдлаар замын дутууг, онгорхой цоорхойг иргэдийн амь нас, эд хөрөнгөөр бөглөсөөр байх уу.

Замын зорчих хэсэгт байдаг борооны ус зайлуулах байгууламж, бохир болон цэвэр уены худаг, дулааны шугмын худгийг тагтай байлгахыг Ус сувгийн удирдах газар, Толгойт дахь бохир ус хариуцеан газар, Дулааны сүлжээ компани, Уены барилга байгууламж компани зэрэг газар, байгууллагууд хариуцан ажилладаг.

Эдгээр байгууллагууд худгаа тагтай болгодог хэдий ч хамгийн гол асуудал худгийнхаа тагийг хулгайчид алдчихдагт байдаг аж. Худгийн шүүр, тагийг төмрөөр, ширмээр хийдэг учир хүмүүс хулгайлж аваад төмрийн хаягдалд тушаачихдаг байна. Гэхдээ алдагдсан шүүр тагийг нөхөж тавих, эвдрэлтэй худгуудын тагийг засах, зорчих хэсэгтэй нэг түвшинд байрлуулах нь дээрх байгууллагуудын хойшлуулшгүй хийх ёстой ажил билээ. Замын чанар сайн байх нь иргэд зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Замын зорчих хэсэгт онгорхой байгаа нүхийг таглах үүрэг хүлээсэн холбогдох байгууллагууд үүнд анхаарлаа хандуулна уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button