Хонины махны үйлдвэрлэл шинэ Зеландад хорогдож байна
2007 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Шинэ Зеландад хонины тоо толгой нь 2006 онтой харьцуулахад 4.1 хувиар багас-сан дүн гарчээ. Гол шалтгаан нь тус улсад ган болсон, харин нөгөө талаас тарифын үнэлгээ нь доогуур байсантай холбоотой аж.
2007 оны 4 дүгээр сарын нэгнээс 2008 оны 3 дугаар сарын 31-ний хооронд Шинэ Зеланд 326 сая тонн хонины мах экспортлосон нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар бага байжээ.
Шинжээчид сүүлийн үед фермерүүд махны чиглэлийн малыг өсгөх нь багасах болжээ гэж дүгнэлт хийжээ. Харин үүний оронд эдийн засгийн хувьд ашигтай гэж сүүний чиглэлийн малыг илүүд үздэг болсон байна.
– | 2007 | 2008 | 2009 | 2010 |
Тарифын үнэ/ц.кг/ | 323 | 342 | 384 | 399 |
Экспортын хэмжээ/мян.тн/ | 334 | 326 | 297 | 293 |
Экспортын үнэ /сая тонн, ш.з.доллар/ | 2253 | 2089 | 2245 | 2404 |
дугаар 570