‘’Эрэл’’-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан Сүнжин гранд зочид буудалд буу гаргаж танхайраагүй гэнэ
Б.Жаргаланг Сүнжин гранд зочид буудалд буу гарган танхайрсан, бүр цагдаагийн тусгай тасгийнхан очсон ч дийлдэхгүй байсан гэж бичсэн гэнэ. Үүнийг нь factnews.mn сайт авч тавьсан төдийгүй энд бичигдсэн сэтгэгдлүүдэд түүнийг элдвээр доромжилж, ална тална гэх зэргээр бичсэн нь өөрийг нь заналхийлсан өнгө аястай байгаа учир тэрээр болгоомжилж байгаа гэнэ. Харин Б.Жаргалан өөрөө огт тийм зүйл болоогүй гэж байгаа бөгөөд Сүнжин гранд зочид буудлын албан бичиг, мөн цагдаагийн газар, өөр гранд нэртэй зочид буудлуудад ч огт буутай холбоотой хэрэг гараагүй гэсэн тодорхойлолтыг сэтгүүлчдэд үзүүлж байна. Тэрээр ийнхүү ярьж байна.
үideo1
Б.Жаргалан үүнийг өөрийнх нь нэр төрд халдаж байгаа хэрэг гэж үзэж байгаа аж. Өмгөөлөгч нь ийнхүү худал мэдээ бичсэн сонины редакцид албан бичиг явуулаад байгаа. Гэвч харамсалтай нь сонины байрладаг газрынх нь хаяг олдохгүй байгаа учраас олж очиж чадахгүй байгаа аж.
Olloo.mn
Д.Сугар, Ж.Дархаа