Мод хулгайлагчдын арга улам нарийсчээ
хоёрдугаар сарын 3-наас 20- хүртэл хотын гаднах замуудад 24 цагаар хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.
Эхэхүү ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Замын Цагдаагийн Газар, Мөрдөн байцаах газруудын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.
Хөдөлгөөнт эргүүлүүд хулгайгаар мод бэлтгэж, тээвэрлэж байгааг илрүүлж байгаа гэнэ. Хулгайн мод бэлтгэж байгаа иргэдийн арга улам нарийсч ачааны машинаар зөөвөрлөхөө больж, жижиг тэргээр ар талын суудлаа аван ачиж ирэх болсон байна.
Энэ талаар ЗЦГ-ын олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч, ахмад Ж.Энхбатаас тодруулсан юм.
үideo1
Түүний ажилласан Гүнтийн чиглэлийн замд шалгалт хийхэд хоногтоо 3 түүнээс дээш авто машинууд хулгайн мод тээвэрлэж яваа нь тогтоогдсон байна. Зуслангийн байшин хардаг манаач гэх хүмүүс өөрсдөө мод бэлддэг түүнийгээ хөрөөдөж, хагалаад хотруу ордог, түүнийгээ ирж борлуулдаг явдал их байгаа аж.
Хууль бусаар олсон орлого хулгайн зүйлийг тээвэрлэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно гэсэн хуулийн заалт байдаг. Гэвч одоогоор манайд энэ заалт хэрэгжихгүй байгаа бололтой. Хулгайгаар мод бэлтгэн оруулж ирсэн жолоочийг нэг зуун мянган төгрөгөөр торгоод өнгөрөх тохиолдол ихэвчлэн байна. Баянзүрх дүүргийн товчоон дээр сүүлийн нэг сард 11 тээврийн хэрэгслээр хулгайгаар мод тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Хулгайн эд зүйл, хулгайн эд зүйлийг тээвэрлэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно гэсэн заалтыг баримталбал, 11 тээврийн хэрэгсэл улсын орлого болно гэсэн үг. өөрөөр хэлбэл 11 тээврийг хэрэгслийг улсын орлогод хураах нь хулгайгаар мод бэлтгэх, тээвэрлэх байдлыг хянаж, таслан зогсооход чухал үр дүн болно гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Olloo.mn