Б.Жавхлан Химийн цом-д түрүүллээ

Манайхны эхний сорилго нь жил бүр зохиогддог Германы Химийн цом тэмцээн байлаа. Энэ тэмцээнд манайхан амжилттай оролцож таван медаль хүртжээ. 57 кг-д зодоглосон залуу тамирчин Б.Жавхлан учраа бүрээ хожсоор түрүүлсэн бол Э.Идэрхүү, Д.Отгондалай, Н.Шинэбаяр мөнгө авч, З.Энхзориг хүрэл дээр буужээ.

Б.Жавхлангийн хувьд энэ жил анх удаа улсын аварга болсон бөгөөд томчуудын А зэрэглэлийн тэмцээнд анх ороод түрүүлсэн нь энэ. Тэрбээр аваргын төлөө нутаг нэгт Д.Отгондалайтай тоглосон юм. Энэ хоёр боксчин УАШТ-ий финалд хоорондоо таарч байсныг боксын хорхойтнууд санаж буй нь лавтай. Жавхлан ийнхүү Химийн цом тэмцээнд түрүүлсэн Монголын дөрөв дэх боксчин болсон байна. Өмнө нь гавьяат тамирчин Н.Энхбат (хоёр удаа), хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, боксын отгон гавьяат У.Мөнх-Эрдэнэ нар энэ тэмцээний манлай болж байжээ.

Дугаар 11/817/

ТАВАН ЦАГАРИГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button