Д.Сандаг-Очир Япон улсын иргэн халдлагад өртөж амь үрэгдсэнд харамсал илэрхийллээ
Учир нь хохирогчийн алдагдсан эд зүйлс түүнэс олдсон байна. Энэ тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн байгаа.
Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир Япон улсын Элчин Сайдын Яамны дэд консул Норихико Кацумата-н хүсэлтээр хүлээн авж уулзан Япон улсын иргэн ОХУ, Монгол Улсын хамтарсан гуравдугаар сургуулийн багш Сүзики Чие гэмт халдлагад өртөж амь үрэгдсэнд харамсал илэрхийлээд, хэргийг шалгах ажлын хэсэг томилон ажилуулснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 3 хоногийн дотор олж тогтоосон талаар мэдээлэл өглөө.
Япон Улсын Элчин Сайдын Яамны хоёр дугаар нарийн бичгийн дарга, дэд консул Кацумата Норихико нь Япон Улсын иргэн гэмт халдлагад өртөж амь үрэгдсэн хэргийг шуурхай шалгаж, гэмт этгээдийг олж тогтоосонд, Монголын цагдаагийн байгууллагад талархал илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг өндөрөөр үнэллээ.
Цаашид гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эцэслэн шийдвэрлэж, гэмт этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Olloo.mn