Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Иргэний нисэхийн салбарт 2006 онд 33, 2007 онд 46, 2008 онд 45 зөрчил дутагдал гарсан бөгөөд зөвхөн 2009 оны нэгдүгээр сард нислэг-техникийн хоёр удаагийн ноцтой зөрчил гарсан байна.

ИНЕГ 2006-2008 онд орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн боловч зарлагын төлөвлөгөөг 2006 онд 4.6, 2007 онд 12.6, 2008 онд 7.6 тэрбум төгрөгөөр тус тус хэтрүүлж, улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлогын төлөвлөгөөг банкнаас 2.4 сая ам.долларын зээл авч төлсөн боловч 4.1 тэрбум төгрөгөөр тасалжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button