Бороо гоулд Гацууртын ордыг Тогтвортой байдлын гэрээгээрээ далимдуулан ямар ч татваргүй ашиглана гэнэ

төлөх Тогтвортой байдлын гэрээг манай улсын Засгийн газартай хийсэн. Түүнчлэн Ашигт малтмалын нөөцийн төлбөрийг бусад гадаад, дотоодын компаниудаас харьцангуй доогуур 2.5 хувиар төлж ирсэн. Эдгээр татварын хөнгөлөлтийг эдлээгүй байсан бол улсын төсөвт 160 тэрбум төгрөг төвлөрүүлэх байж. Мөн гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авсан бол улсын төсөвт жилд 10 тэрбум төгрөг орохоор байсан хэмээн Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн ярьж байна.

Монголын Засгийн газрын 1998 онд дээрх компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ 13 жилийн хугацаатай бөгөөд 2013 онд дуусах аж. Түүнчлэн 40 тоннын нөөцтэй ордын 30 орчмыг нь олборлосон. Одоо Бороогийн ордын нөөц дуусч байгаа. Анх ашиглалтын гурван лицензтэй байсан бол тав болж, Гацууртын ордыг ашиглах зөвшөөрлөө авчихсан гэнэ. Гэхдээ мөн л адил манай улсад Тогтвортой байдлын гэрээгээр далимдуулан татвар төлөхгүй гэх. Энэ талаар Эрс шинэчлэл хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат ийнхүү ярьж байна.

үideo1

Мөн үүний зэрэгцээ Бороо гоулд ХХК Бороо голоос эхтэй гүний цэвэр усыг тонныг нь зургаан төгрөгөөр бодож улсад татвар өгдөг байна. Тиймээс УМХГ-аас тус компанийн хэрэглэсэн усны литр тутмыг 100 төгрөгөөр тооцож 588 сая 182 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын татварын албанд төлүүлэх шаардлага хүргүүлсэн гэнэ. Харин шаардлагын хариуд Монгол Улсын Засгийн газартай хийсэн тогтвортой байдлын гэрээний дагуу үйлдвэрлэлийн хэрэглээнд зарцуулагдсан усны тонн тутмыг зургаан төгрөгөөр тооцсон гэсэн мэдэгдлийг Бороо гоулд ХХК-аас ирүүлсэн байна. Бороо гоулд энэ жил 25 сая 603 мянга, 600 шоо метр ус хэрэглэхээ мэдэгдсэнээс одоогоор 70 хувийг нь ашиглаад байгаа аж.

Olloo.mn

Д.Сугар, Ж.Дархаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button