Эдийн засгаа сүйрүүлэх Засгийн газрын солиорол
хямралын эсрэг төлөвлөгөөг өнөөдрөөс УИХ хэлэлцэж эхлэнэ, сайн төлөвлөгөө болж чадахгүй байх, учир нь чам шиг /сэтгүүлч Амраад хандаж/ жоохон залуучуудаар хийлгэж байгаа, ирэх даваа гарагт түүнийг нотлон ярилцъя гэж байсныг үзэгчид санаж байгаа биз. Энэ үед би тэр төлөвлөгөөний барааг олж хараагүй байсан. Энэ төлөвлөгөөний зорилго, бүтцийг 21 хоногийн өмнө Ерөнхий сайдаар удирдуулсан зөвлөгөөн дээр сангийн сайд С.Баярцогт танилцуулахдаа МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ч.Хашчулуунтай хамтарч хийсэн гэж байсан. Харамсалтай нь энэ төлөвлөгөө гэгч нь эхлэлийн шатандаа байхдаа муу дүн авахаар байсан. Бодлого, салбар, арга хэмжээг холиод дугаарласан байсныг нэг мөр болгоё гэсэн санал би хэлсэн. Мөн удаашрал гэхийн оронд санхүү эдийн засгийн хямрал гэх нь зүйтэй ч гэж би хэлж байсан.
Ингээд дээрх хүмүүс МУИС-иас хүч нэмээд төлөвлөгөө бичихээр болоод тарсан. Уг нь эргээд эрдэмтдээр хэлэлцүүлнэ гэж байсан боловч тийм юм болсонгүй.
Иймд энэ төлөвлөгөө онц юмуу сайн дүн авч чадахгүй гэж би урьдчилж бодсон.
Учир нь Ч.Хашчулуун болон МУИС-ийн эдийн засагчид хүн авахаар юм ярьж, бичдэггүй гэдгийг би байнга хэлдэг. Хэдэн жилийн өмнө хөгжлийн бодлогоор Т.Дорж багштай түүний хамтарч тавьсан илтгэл, загварыг нь би нэгэн хурал дээр солиорол гээд олны дунд шүүмжилсэн чинь дараа нь хуцаж бай гээд над руу агсарч байсан.
Өнөөдөр хуралдах УИХ түүний ээлжит солиорлыг батлахгүй байх гэж найдлагыг Д.Арвин, З.Энхболд нарын үг төрүүлж байна.
С.Баярцогт гэдэг хүний эдийн засгийн асуудал хөндсөн ганц нийтлэлийг 30 жил сонин уншихдаа би олж үзээгүй. Түүний сайд болсноос хойш өгсөн ярилцлагыг нь харж байхад монголын инфляцийг бүрэн ойлгоогүй нь харагддаг. Сангийн яам гэсэн зохиогчтой монголын инфляцийн тухай өгүүлэл уншиж байсан.
Түүнд би Гурав хасах гэсэн л дүн тавина.
Энэ төлөвлөгөөг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн хоёр гол толгойн хэмжээг би гадарлаж учир сайн төлөвлөгөө болохгүй гэж ам бардам урьдчилан хэлээд байсан.
Нэг дэх өдрийн 12 цагийн орчим Соёлын төв өргөөний үүдэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүнтэй мэнд солилцох ялдамд тэр төлөвлөгөө харааагүй гэхдээ будаа болгоод өгнө өө гэж би амалсан.
Ингээд төлөвлөгөө гэгч нь солиорол болсон гэдгээ нотлох баримт, үндэслэл дэвшүүлье. 2 сая 600 мянган иргэдийнхээ тусын тулд шүүн хэлэлцэж өгнө үү Мэргэн уншигчид аа
1. Санхүү, эдийн засгийн хямрал Монгол оронд үүссэн нөхцөл шалтгааныг үнэлж чадсангүй
2. Хямрал үүссэн хугацааг 2008 оны 3-р улирлаас эхэлсэн гэж цаг хугацааг наад зах нь 3 сараар хойшлуулж үнэлжээ.
3. Хямралын хүрээ, гүнзгийрэлт, үе шатыг харуулсангүй
4. Хямралын байдалд дүн шинжилгээ хийж чадаагүй учраас хямралын эсрэг төлөвлөгөө нь гол чиглэлүүдээ бүрэн тусгаж чадсангүй
5. Хямралыг даван туулахад шаардлагатай санхүүгийн эх сурвалжийг макро эдийн засгийн загвараар тооцох боломжгүй. Тооцсон аргачлалыг нь ил тод эрдэмтдээр хэлэлцүүлэх ёстой.
6. Хямралтай тэмцэх үндэсний зөвлөлийг байгуулах асуудлыг орхигдуулжээ.
7. Хямралын эсрэг тэмцэх мөнгөний бодлого, Монгол банкны үүрэг хаягджээ
8. Хямралтай тэмцэх нийслэл, аймгийн төлөвлөгөө алга
9. Хямрал гэдэг үгийг хэрэглэхгүй байгаа нь буруу байна
Энэ бол миний өчигдөр бичиж УИХ-ын даргад яаран илгээсэн анхны шүүмж.
Өнөөдөр зарим тодруулга хийе
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөг хэрэгтэй гэжээ.
Тэр сумын сургуулийн дээврийн засварт гээд л хэдхэн сая төгрөг УИХ хэлэлцддэг. Гэтэл 1.5 их наяд төгрөгийг юунд зарцуулах нь тодорхой бус байхад УИХ 3 хоногийн дотор батлаж болохгүйг татвар төлөгчийн хувьд сануулж байна.
Засгийн газар шаардагдах хөрөнгийн тооцоог хийсэн гээд байгаа макро эдийн загвараа УИХ-д танилцуулах ёстой. Тэр загварыг би хараагүй гэхдээ тийм загвар байх үндэс байхгүй гэдгийг макро эдийн загвараар эрдмийн зэрэг хамгаалсан хүний хувьд хэлж чадна.
Сангийн яаманд НҮБ-ийн нэрээр шахаж 500 сая төгрөгөө билүүдээ алдсан солиотой мангар загвар байгааг би харсан
Сангийн яамны захиалгаар МУИС- ын багш нар хийж эдийн засгийн халалтыг тооцсон, тухайн хурал дээр би цэцэрлэгийн хүүхдэд зориулагдсан загвар гэж үнэлсэн, Коббо Дугласын буюу ажиллах хүч ба үндсэн фонд гэсэн загвар бий.
Энэ хоёроор бодсон бол солиорол гэдгийг дахиад хэлье
Засгийн газарт дараах тооцоог хийж яаралтай оруулж ирэх үүрэг даалгавар өгөхийг УИХ-аас хүсэж байна. Үүнд
1. Салбар бүрийн эдийн засгийн нөхцөл байдалд дүн
шинжилгээ хийж, яаралтай шаардлагатай байгаа ажил, түүнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг а/ салбар, үйлдвэр нэг бүрээр б/ нийслэл, дүүрэг бүрээр в/ Аймаг сум бүрээр г/ Банк тус бүрээр гаргаж ирэх
2. Хуучин байгаа болон шинээр байгуулах ажлын байрыг
салбар, аймаг, хот, сум бүрээр
3. Их инфляцийн дараах ядуурал, орлогогүйдэлтэй хэрхэн тэмцэх,
ямар хөрөнгө хэрэгтэй байгааг
4. Эдгээр тусламжийг хавтгайруулах юмуу эсвэл ямар зарчим, шалгуураар олгох гэж буйгаа тодорхойлох
5. Хямралтай Засгийн газар дангаар тэмцэх боломжгүй Үндэсний баг, зөвлөл байх ёстойг сануулах зэрэг болно.
Банкуудын байдал, зээлийн хүү ба зээлийн боломж , нөөцийн болон ханшийн байдлын талаар Монгол банкны Ерөнхийлөгчийн илтгэлийг УИХ зэрэгцүүлэн хэлэлцэх хэрэгтэй байна.
Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын Ажил олгогч Эздийн Холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн байр суурь, энэ талаар дуугараад боож үхчих гээд байгаа Г.Пүрэвбаатар болон мань мэтийн эрдэмтдийн үгийг УИХ сонсох хэрэгтэй байна.
Стандарт бус олон аргыг мань мэт нь санал болгомоор байна.
Засгийн газар бага хямралыг их гамшиг болгох буруу зимбабве алхмууд хийж буйг таслан зогсоох шаардлагатай байна
Хямралын эсрэг хамтдаа тэмцье
Монгол Дээд Сургуулийн захирал доктор Намжаагийн ДАШЗЭВЭГ