С.Баяр Хямралыг нийтийн жороор эмчлэх аргагүй

-Засгийн газар эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг оройтуулж авсан гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хямрал төр засаг төдийгүй ард түмний амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой учраас эдийн засгийн хямралаас сэргийлэх цогц төлөвлөгөө боловсруулах ажлыг өнгөрсөн жилээс эхэлсэн. Он гарангуут терийн бус байгууллага, бизнесийнхэн, үйлдвэрчний эвлэл, төр засаг хамтарч ажлын хэсэг байгуулж Ерөнхий сайд ахалсан. Энэ бол өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан төлөвлөгөөний үргэлжлэл. Зөвхөн төлөвлөгөө баталснаар ажил дуусахгүй, асуудал шийдэгдэхгүй. Цаашид төлөвлөгөөндөө тодотгол оруулах, зарим чиглэлээр жич төлөвлөгөө гаргах шаардлага бий. Хямрал өдөр ирэх тусам гүнзгийрэхийн зэрэгцээ илрэлүүд нь өөр өөр байна. Гадаадын улс орнууд хямралын эсрэг төлөвлөгөө гаргачихаад түүнийгээ байнга өөрчилж байна. Зарим улс гурван удаа, нөгөө хэсэг нь үе шаттайгаар хийх жишээтэй. УИХ-д өргөн барьсан төлөвлөгөөнд нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг томъёолсон. Түүнийгээ 2009 оны эхний хагас буюу долдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ. Хоёрдугаар хагаст хийх ажлынхаа ерөнхий жагсаалтыг ч гаргасан. Өргөн барьсан төлөвлөгөөний хавсралт хэлбэрээр явж байгаа.

-Төлөвлөгөө батлагдсанаар нэлээд зүйл тодорхой болно гэж ойлгож болох уу?

-Төлөвлөгөө баталснаар хэд хэдэн зүйл тодорхой болно. Манай улсад эдийн засгийн хямрал болоод байна уу, эсвэл хүндрэл учрав уу, уналт уу гэдгийг ойлгомжтой болгоно. Эхлээд оношоо зөв тогтоогоод дараа нь эмчлэх аргаа сонгоно. Эмчилгээний асуудал улс орнуудын хувьд бас л бэрхшээлтэй байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-д дэлхийн нөлөө бүхий 20 улсын тэргүүн цугларч шийдвэр гаргасан нь ерөнхий шийдвэр гэсэн шүүмжлэлд өртсөн. Нэр төрлөөр нь арга хэмжээ авах ёстой. Нийтийн жороор эмчлэх аргагүй. Улс орон бүр нарийвчилсан төлөвлегөөтэй байх учиртай. Нийтлэг арга хэмжээ байлгүй л яах вэ. Монголд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ уналаа. Хотынхонд махны үнэ хямдрах сайн мэдээ ч малчдад хүндээр тусна. Төлөвлөгөөг оройтуулж эртдүүлсэн зүйлгүй.

-Засгийн газар төсвийн тодотголыг оруулахаар болсон. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн ямар боломжууд байна вэ?

-Дотоод нөөц бололцоогоо ашиглана. Үрэлгэн зардлыг хэмнэх, тэвчиж болох хөрөнгө оруулалт, төр захиргааны барилгууд гэх мэт. Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж юу байгааг судалж байна. Дотоодын эх үүсвэр хангалтгүй учраас гадаадаас зээлэх асуудал гарна. Хүнээс мөнгийг нь зүгээр авч болохгүй. Болзол нөхцөл барьцаа хэрэгтэй. Энэ бүхэн дээр тогтож ярина. Засгийн газрын хуралдаанаар амралтын өдрүүдэд ажиллаад 2009 оны төсвийн тодотголыг УИХ-ын ээлжит чуулганд оруулахаар боллоо. Уг нь ирэх дөрөвдүгээр сард оруулахаар төлөвлөсөн байсан юм. УИХ-ын даргатай энэ асуудлаар зөвлөлдсөн. Баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийгээд ирэх долоо хоногийн даваа гарагаас төсвийн тодотголыг өргөн барих байх. Төлөвлөгөөг cap сардаа тохируулаад өөрчилнө. Гадаадын эх үүсвэрийг Засгийн газар шийдвэрлэдэггүй. Дотоод эх үүсвэрийг төсвийн зүйл заалтаар хуваарилсан. Зориулалтыг нь өөрчлөх эрх Засгийн газарт байхгүй. Тиймээс төсвийн тодотголыг УИХ-аас оруулаад шийдүүлэх хэрэгтэй байна.

-1.5 их наяд төгрөгийг гадаадаас зээлэхэд юу барьцаалах вэ. Засгийн газарт хэр хэмжээний мөнгө байна вэ?

-Төлөвлөгөөнд есөн заалт бий. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлуудыг оруулсан. Засгийн газар эрхийнхээ хүрээнд хийх ажлуудыг УИХ-д оруулах шаардлагагүй. Том төлөвлөгөө бий. Ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын төлөвлөгөөг гаргана. Аймаг, сумд ч ялгаагүй нөхцөл байдалдаа тохируулаад хямралаас сэргийлэх онцлогуудаа тодорхойлно. Нийт 1.5 их наяд төгрөг хэрэгтэй. Төгрөгийн ханшийг тогтоох талаар Монголбанктай ярьсан. Үүнийтулд 400-700 сая ам.доллар хэрэгтэй. Хямралын үед хүн ажилтай, орлоготой байх учиртай. Ордуудыг ашиглахад төмөр зам хэрэгтэй.

Тэнд ажлын байр гарна. Нийслэлийн замыг сайжруулахад хүмүүс ажиллах боломжтой. Иймэрхүү ажпууд зохион байгуулахад тодорхой хөрөнгө хэрэгтэй. Дотоодын эх үүсвэрээр даван туулахгүй. Гадаадаас хэр хэмжээний мөнгө авах ёстойг УИХ-д нарийвчлан оруулж байна. Манай эдийн засаг улирлын шинжтэй. Жилийн эхэнд мөнгөний хомедол гардаг. Гадаадын валютын гол эх үүсвэр зэсийн үнэ унасан. Нэлээд бүсээ чангалсан төсөв хийсэн ч дахин чангалах боломж хайж байна. Засгийн газарт УИХ-аас баталсан төлөвлөгөөний дагуу мөнгө орж ирэх ёстой. Тэр мөнгө хомcдолтой боллоо. Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр замын төсөвт оруулах орлого багассан.

-Засгийн газрын хуралдаанаар цагаан сарыг хэрхэн тэмдэглэх асуудл ыг хэлэлцсэн. Мэдээж эдийн засгийн хямралаас сэргийлэхтэй холбоотой шийдвэр гарсан байх?

-Төрийн захиргааны байгууллагууд цагаан сарыг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй. Хувь хүн цагаан сарыг хэрхэн тэмдэглэх нь хамаагүй ч уриалмаар зүйл байна. Бэлэг сэлт өгөхдөө үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ сонгоорой. Нэг талаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг шүү. Үүнийг хүн бүр, айл өрх болгон ойлгоосой.

Д.Дамдин

Дугаар 028 /21257/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button