Стагфляц

муудаж эхэлснээс үүдэлтэй олон улсын санхүүгийн зах зээлийн хөрвөх чадварын хямрал гүнзгийрсээр эдийн засгийн хямрал болоод явж байна. Нэгэнт дэлхий бөөрөнхий болохоо дахин харуулсан тул хямрал Монгол Улсад ч нөлөөлж эхэллээ. Америкийн 13 триллион долларын хөрөнгөтэй банкны сектор доргиж төрийн хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан 24 арилжааны банк мөн бусад олон тооны хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагууд үүдээ барьсан. Тэднээс есдүгээр сарын тэр нэгэн хар ням гаригт Америкийн дөрөв дэх том хөрөнгө оруулалтын банк Lehman Brothers хэдэн сарын турш тэмцэлдсэний эцэст дампуурлаа албан ёсоор зарласан билээ. Энэ нь тэртэй тэргүй сүүлийн хоёр жилийн турш ажиглагдаж байсан олон улсын банк хоорондын зах дээрх хөрвөх чадварыг улам доройтуулж том банкууд төдийгүй томоохон санхүүгийн байгууллагуудыг дампуурах эрсдэлийг бий болгов. Хэдийгээр Lehman Brothers-г авраагүй дэлхийн хамгийн том даатгалын компани болох AIG-г аврахаар Америкийн Төвбанк гараа сунгасан билээ. Америкийн Засгийн газрын өмнө зах зээлд буруу жишиг тогтоох эсвэл эдийн засгийг аврах гэсэн том сонголт тулгарсан юм. Нэгэнт зах зээлийн шуургыг дааж чадахгүй дампуурах ирмэгт тулсан бол төр хувийн компанийг аварч үлдэх нь зохимжгүй практик билээ. Гэтэл түүнийг авралгүйгээр дампууруулснаар зах зээлд оролцогчдын итгэлийг алдах болно. Итгэл алдарснаар эдийн засагт ямар хортой нөлөө үзүүлэх вэ? Lehman brothers-ийн хямралыг хүн бүхэн дурсах болно.

АДАМ СМИТ ҮS ЖОН М.КЕЙНС

Анх Английн философич Адам Смит зах зээлийн далд гарын зохицуулалт-ыг томъёолж гаргасан билээ. Энэ нь эдийн засаг төрийн оролцоогүйгээр өөрийгөө засах чадвартай болохыг гаргаж ирсэн эдийн засгийн философийн тодорхойлолт юм. 1929 онд Америкт эхэлсэн хямралын дараахан Английн эдийн засагч Жон М.Кейнс эдийн засагт яагаад төрийн зохицуулалт хэрэгтэй болохыг онцолж хэд хэдэн онолын бүтээл гаргасан. 2008 оныг хүртэл Кейнс бараг л мартагдаад байв. Өөрөөр хэлбэл, бүрэн чөлөөт зах зээлийн тогтолцоог хаа сайгүй дэмжижбайлаа. Харин одоо ид өрнөж буй олон улсын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг төрийн зохицуулалт зах зээлд дутсан гэж үзэж буй эдийн засагч маш олон байна. Кейнсийн үзэл баримтлал буюу зах зээл өөрийгөө эмчлэх бүрэн чадваргүй бөгөөд түүнд төрийн зохицуулалт хэрэгтэй гэдэгт хүмүүс санал нийлж,бүүр социалист чиг баримжаатай эдийн засгийн тухай олон улсын томоохон хурлуудад дуулдаж эхлэв.

ИНТЕРНЕТ ТЕХНОЛОГИ YАНОО МЕССЕНЖЕР, БЛОГ, ФОРУМ

Үнэндээ хямралын мөн чанар нь Адам Смит эсвэл Кейнсийн үзэл баримтлалыг дагасандаа бус, харин нийгэмд цоо шинэ үзэгдлүүд гарч ирсэнтэй холбоотой юм. Ердөө 300 жилийн өмнө хүмүүс мэдээллийг морь унасан элч ашиглан биеэр тараадаг байсан бол бид одоо мэдээллийг секундын дотор дэлхийн нөгөө өнцөгт хүргэж чадахаар болжээ. Улаанбаатарын өглөөний есөн цагт Yahoo messenger ашиглан тарааж эхэлсэн мэдээ онол ёсоор ердөө хэдхэн минутын дотор компьютер нь асаалттай байгаа хүн бүрт хүрнэ. Зарим мэдээллээс үзэхэд Монголын нийт өрхийн 30 хувь нь компьютер хэрэглэдэг гэж бий. Үнэнийг хэлэхэд өнөөдөр бидний баримталж буй эдийн засгийн онолуудын аль нь ч мэдээлэл ийм хурдан тарж болно гэдгийг тооцож үзээгүй юм. Ийм ч учраас эдгээр онолууд хоцрогджээ. Тэднийг бүхлээр нь өөрчлөх, эсвэл зарим засварыг хийхээс өөр аргагүй байдалд хүрэв. Эдийн засгийн аль ч загвар нь мэдээ-боловсруулалт-мэдээлэл-шийдвэр гаргалт гэсэн загвар дээр суурилах бөгөөд энэхүү загвар нь Интернет технологийн ачаар ихээхэн хаос шинж чанартай болсон тул боломжит шийдвэр гаргалтын үр дүнгүүдийн хоорондох зөрүү гайхамшигтай их болжээ. Өөрөөр хэлбэл, зах зээлд гарах өөрчлөлт нь маш хурдацтай бөгөөд үр дүнг нь урьдчилан төсөөлөхөд бэрх. Аливаа улс орны төр эдийн засаг, зах зээлд гарч буй өөрчлөлтийгтүргэн мэдэрч зохих хариу үйлдлийг үзүүлж чадахгүйд хүрсэн нь энэ үеийн эдийн засгийн хямралын нэг суурь нь. Энэ хямралыг 1929 оны их хямрал, эсвэл өөр ямар нэг хямралтай адилтгаж бодох нь зохимжгүй учир нь yahoo messenger, e-mail, blog, forum, hi5, ebay, facebook зэрэг мэдээлэл дамжуулах, олж авах хэрэгслүүд нь ердөө сүүлийн 10 жилд л гарч ирсэн шүү дээ. Хямралд таамаглахын аргагүй хурдан орсон шигээ хямралаас мөн тэгэж гарах болно.

ХЯМРАЛЫН БУРУУТАН

Хямралыг буруутныг хайх хэрэггүйн учир нь бүгдээрээ үүнд их бага хэмжээгээр буруутай. Эдийн засаг дах эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй үнэ ханшийн огцом хэлбэлзэлээс урьдчилан сэргийлж чадаагүй төрийн бодлогын байгууллагууд, урт хугацааны үнэ цэнээс илүүтэйгээр богино хугацааны ашиг олохоор шунасан бизнесүүд, бүтээгдэхүүн үйлчилгээнд чанарын шаардлага тавьж чадаагүй хэрэглэгчид гээд буруутнууд ар араасаа хөвөрнө. Ам метр нь 450 долларын өртгөөр баригдсан барилгын дор хаяж 70 хувь нь бусдын мөнгө. Үүнээс дахиад 40 орчим хувь нь банкны жилийн 20 орчим хувийн хүүтэй зээл.

Эдийн засагч Ө.Ганзориг

Үргэлжлэл бий.

Дугаар 34/3106/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button