Япон багшийг хөнөөсөн этгээдийг илрүүлжээ

Хохирогч нь японы иргэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн багш Сузуки Чие байсан билээ. Түүний амь насыг хохироосон сэжигтнийг цагдаагийнхан энэ сарын 9-ний өдрийн 22 цагийн үед илрүүлжээ. Сэжигтэнд хохирогчийн хэрэглэж байсан уруул өнгөлөгч, гар утас зэрэг эд зүйлс байсан аж. Сэжиггэн 29 настай Г 2004 онд Хэнтий аймгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн, одоогоор эрхэлсэн ажилгүй, хаягийн бүртгэлгүй нэгэн гэнэ. Цагдаагийнханд өөрийгөө шил, хог түүж амьдардаг гэж мэдүүлжээ.

Н.Болд

Дугаар 028 /21257/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button