Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П.Гансүх итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа
Брунейн Цог Жавхлант Султан Хажи Хассанал Болкиах-д Итгэмжлэх Жуух Бичгээ өргөн барив. Итгэмжлэх Жуух Бичиг өргөн барьсны дараагаар Брунейн Цог Жавхлант Султан Хажи Хассанал Болкиах Элчин сайд П.Гансүхийг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндийг уламжилж улс орны дотоод нөхцөл байдалаас шалтгаалан айлчлалаа түр хугацаагаар хойшлуулах болсондоо харамсаж байгаагаа илэрхийлснийг уламжлав.
Брунейн Цог Жавхлант Султан Хажи Хассанал Болкиах хоёр орны хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа боловсрол, соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа, хүмүүс хоорондын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Тэрээр мөн монгол орон сайхан морьтой, монголчууд морь унахдаа чадварлаг гэж сонссон тухайгаа дурдаж ярьлаа.
Мөн өдөр Брунейн Гадаад хэрэг, худалдааны сайд Пенгиран Муда Мохамед Болкиах Итгэмжлэх Жуух Бичгээ барьж байгаатай нь холбогдуулан Элчин сайд П.Гансүхийг хүлээн авч уулзаж ярилцав.
Olloo.mn