Серби, Боснийн хөгжөөн дэмжигчид зодолджээ
Сербийн Новак Жокович болон Боснийн Амер делич нарын тоглолтын төгсгөлд зодоон үүсгэсэн талаар Reuters мэдээлж байна. 30 орчим фанатууд бие бие рүүгээ сандал шидэн эхэлсэн зодооны үеэр цагдаагийнхан гол өдөөн хатгагч гэж үзсэн хоёр хүнийг саатуулан Мельбурн-парк-аас гаргасан ажээ. Нэг эмэгтэй толгойндоо гэмтэл авсны улмаас ухаан алдан унасан бөгөөд одоогоор эмнэлэгт яаралтай тусламж аван эмчлүүлж байгаа юм.
Р.Слава
Оллоо.мн