2009 оны сонгуулийн шоу хэрхэн өрнөх вэ?
Мөн намууд дотроо бэлтгэл хийж хэн нь хэн бэ гэдгээ үзэх гэж байна. Би 45 хүрсэн, би ерөнхийлөгч болно гэж Э.Бат-Үүлээс өгсүүлээд мэдэгдэж байна. Эхлээд намуудаас ерөнхийлөгч тодорно. АН-ын ерөнхийлөгч хэн бэ? Өмнө нь Ц.Элбэгдоржийн нэр яригддаг байсан бол Ц.Элбэгдорж одоо юу вэ? Би дутахгүй ерөнхийлөгч байна гэж толгойгоо өндийлөгсөд, дотоод бодлоо нээгсэд ч олон байна. АН намын даргаа хэн болгохоос их юм шалгаална. АН-ын нэг хэсэг нь бие даах хүсэлтэй байхад нөгөө хэсэг нь ерөнхийлөгчийн суудлыг худалдаж өөрийнхөө суудлыг бэхжүүлэх сонирхолтой хүмүүс ч байна. АН-аас эвслийн засгийн газарт орогсод суудлаа бөхлөхийн тулд намынхаа ерөнхийлөгчийг худалдаж магадгүй. АН-аас Р.Гончигдорж би үзэх цаг болсон гэж дотроо нэгийг бодож яваа бололтой. МАХН-аас нэр дэвшигч ерөнхийлөгч хэн бэ? Болсон явдал болон бусад сонинуудын бичиж байгаагаар С.Баяр өөрөө нэр дэвшихгүй өөрөө АН-аас нэр дэвшигчийг төрүүлэх байх гэж таамаглан бичиж байна. Ямар ч болсон 2009 оны Ерөнхийлөгчийн шоу үйл ажиллагаагаа эхэллээ. Н.Багабанди гуравдахь удаагаа Ерөнхийлөгч болж Монголын түүхэн ерөнхий¬лөгч болох байх гэсэн яриа ч яригдаж байна.
ХӨХ ТОЛБО сонин
Дугаар 04 /668/