Хар хүүхнүүдийн эрлэг мэнгэт эр
Мэргэжил жүжигчин, найруулагч
Карьер 1965 оноос өнөөг хүртэл
Шагнал 1974, 1980 онд Оскар, 1981 онд Алтан бөмбөрцөг хүртсэн
Өндөр 173см
Найз жүжигчин Жо Пеши
Америкт нэг удаа киноны гол дүрд /noodles-лапша/ тоглож монголчууд бидний танил болсон нэрт жүжигчин Роберт Де Ниро 60 орчим кинонд тоглож хоёр ч удаа Оскар-ын шагнал хүртсэний дараа мэргэжил нэгтнүүд нь түүнийг Холливудын хаан хэмээн өргөмжилж байлаа. Харин тэрхүү эрхэм хар арьстан хүүхнүүдэд үхэн хатан дурладаг болохоор Америкийн хэвлэл мэдээллийнхэн түүнд нүүрсчин хэмээх нэр хайрлажээ. Сүүлийн 25 жилийн дотор тэрээр 400 орчим хар арьстан хүүхнийг хөнжилдөө оруулснаа сайрхан ярих дуртай. Түүний хүүхний цуглуулга дотор Уитни Хьюстон, Жанет Жексон, Наоми Кэмпбелл зэрэг алдартнууд багтдаг байна.
Сүүн хочит Бобби
Хүүхэмсэг занг тэрээр зураач эцгээсээ өвлөн авсан гэхэд эргэлзэх зүйлгүй. Эцэг нь тухайн үеийн одод болох Грета Гарбо, Марлен Дитрих зэрэг сайхан хүүхнүүдтэй нэр холбогдож явсан нэгэн. Энэ ч утгаараа тэрээр 1946 онд гурван настай хүү Роберт /Бобби/-оо эхнэр дээрээ орхин шинэхэн амраг нэгэн гүнгийн ахайтныг даган Парис руу оджээ. Ийнхүү бяцхан Бобби ээжийнхээ асрамжинд үлдсэн байна. Гэхдээ түүний ээж нь овсгоо самбаатай нэгэн байсан болохоор байшингийнхаа хагасыг театрын студид түрээслүүлсэн бөгөөд тэрхүү студид нь залуухан Мэрилин Монро, Марлон Брандо нарын ирээдүйн алдартнууд суралцдаг байсан гэдэг. Ийнхүү тэдгээр шинэхэн найзуудынхаа нөлөөгөөр Бобби ч бас кино, жүжигт хүчээ сориод үзэх хүсэлд автагдсан байна. Харамсалтай нь тэрээр сургуулийнхаа театрын тайзан дээр анх удаа гарсан даруйдаа бүрэн сүйрэлд орсон гэдэг. Учир нь Бобби сэтгэл хөдлөлөөсөө болоод тайзны гоёл чимэглэлүүдийг дайрч эвдээд зогсохгүй тайзан дээрээс үзэгчид рүү унаж орхижээ. Ийнхүү шившигтэй байдалд орсон Де Ниро тайзыг орхин жинхэнэ дээрэмчин болохоор зориг шулууджээ. Боббигийн амьдардаг хороололд тухайн үедээ Галзуу Марти гэгддэг байсан нэгэн бадриун чийрэг залуу ноёрхдог байж л дээ. Тэрбээр дээрэмчин болохоор шийдсэн туранхай, цонхигор Боббиг хамгаалалтандаа авч Сүүн Бобби /Milky Booby/ гэдэг хоч хайрлажээ. Ингээд Бобби шинэ найзаа даган жимсний мухлаг дээрэмдэн, мексикүүдтэй зодолдож, энгийн номхон иргэдэд айдас төрүүлэх болов. Гэвч тэрээр дээрэмчний бүлэгт гурван жил болоод хөөгджээ. Яагаад гэхээр түүнд тусгайлан хөлсөлж өгсөн янхантай секс үйлдэхээс айсан хэрэг ажээ. Түүнээс хойш эцгийгээ огт дууриагаагүй, хулчгар зантай Бобби анх удаа эмэгтэй хүнтэй унтатлаа найман жилийг өнгөрөөсөн юм.
Анхны бүсгүй
Тэр явдлаас хойш хэдэн арван мэргэжил сольсон Де Ниро дахиад л жүжигчний амьдралдаа эргэн иржээ. Тэрбээр театрын сургуульдаа элсэн орсон боловч түүнд киноны дүр өгөхгүй л байлаа. Нэгэн удаагийн үдэшлэг дээр тун танил царайтай өндөр нуруутай залуу хүрч ирээд чамайг хүүхэд байхад чинь арай Сүүн Бобби гэж дууддаг байсан юм биш биз? гэж асуужээ. Де Ниро толгой дохиход нөгөө залуу чи нээрээ намайг танихгүй байна гэж үү. Галзуу Марти-гаа танихгүй байна уу гэж хашгирчээ. Хамгийн сүүлд уулзсанаас хойш 13 жилийн хугацаанд Марти буюу Мартин Скорсезе /тэрээр энэ жилийн Оскар-ыг хүртсэн шилдэг найруулагч болсон. Орч/ шоу бизнест өөрийн орон зайгаа олоод байжээ. /Дашрамд хэлэхэд Мартин тэр үед өөрийн нэгэн кинонд Де Нирог урьсан боловч цаадах нь над шиг нүгэлтэй хүн Есүс Христийн дүрд тогловол шашныг доромжилсон хэрэг болно хэмээн татгалзаж байжээ./ Ингээд Боббигийн өнгөрсөн амьдралынх нь талаарх яриаг сонссон Мартин түүнийг жинхэнэ дээрэмчдийн амьдралын тухай өгүүлэх нэгэн шинэ кинондоо тоглохыг санал болгосон байна. Ийнхүү тэдний хамтын бүтээл болох Зэвүүн гудамж кино 1969 онд анх дэлгэцнээ гарчээ. Уг киноноос Де Нирогийн жинхэнэ дээрэмчний гэх дүр царайг олж харсан нэрт найруулагч Фрэнсис Форд Коппола түүнийг домогт Загалмайлсан эцэг кинонд залуу Дон Карлеонегийн дүрд урьжээ. Уг дүрийг гайхалтай бүтээснийхээ төлөө тэрээр анхныхаа Оскар-ыг авч чадсан билээ. Гэхдээ энэ тухайгаа тэрээр Ромын нэгэн зочид буудлын өрөөнд цагаан арьстан порно од Моана Поццитой ид янаглаж байх үедээ анх мэджээ. Том хөхтэй, халуухан итали бүсгүй Моана жинхэнэ сексийн дагина байлаа. Тэрээр хамгийн санаанд оромгүй газруудад Боббитой секс хийдэг байсан бөгөөд үүнд цахилгаан шат, машины хамар, уулын орой, усан доор, мотоцикл дээр зэрэг байрлалууд багтана. Ер нь бол Моана Боббиг сексийн урлагт сургасан анхны эмэгтэй гэж үздэг. Харин ХХ зуун хэмээх порно кинонд тоглосныхоо дараахан Моана Поцци Де Нирог орхин арай залуухан франц жүжигчин Жерар Депарде руу оджээ.
Таатай бас ашигтай
Энэ удаад бүх юм санаанд оромгүй байдлаар эхлэв. 1976 оны 9-р сарын нэгэн өдөр Де Ниро Таксины жолооч киноны гол дүрд тоглохоор бэлдэн, дүрдээ орохын тулд нэгэн таньдаг жолоочийнхоо таксийг түр аваад Манхетэннээр давхижээ. Гэтэл түүний машинд урт хөлтэй, өргөн цээжтэй, том хөхтэй, хар арьстай залуухан бүсгүй үсрэн орж ирэх нь тэр. Дөнгөж суунгуутаа л хувь заяандаа гоморхож дөнгөж сая театрынхаа ажлаас халагдсан тул охиноо яаж тэжээхээ мэдэхгүй байна хэмээв. Жолооч залуу гутрахгүй байхыг зөвлөхөд зорчигч бүсгүй та урлагийн юуг нь ойлгодог юм бэ хэмээн уурлаж гарчээ. Таксины жолооч бүсгүйд дур булаам инээмсэглэл бэлэглээд би ч урлагийг бараг ойлгохгүй л дээ. Дашрамд хэлэхэд миний нэрийг Роберт Де Ниро гэдэг. Такси барихаас бусад чөлөөт цагаараа кинонд тоглодог хэмээн хариулжээ. Тэр цагаас хойш эхний үедээ Де Ниро залуу бүсгүй Диана Эбботыг ивээн тэтгэж харьцаагаа ямар нэгэн байдлаар хүндрүүлэхийг боддоггүй байлаа. Яваандаа тэрээр бүсгүйд сар болгон 3000 доллар төлж хариуд нь ганцхан юм шаарддаг болсон нь хоногийн аль ч цагт Диана секст бэлэн байх учиртай байжээ. Диана ч эзнийхээ хүсэл сэтгэлд нийцэхийн тулд бэлгийн аливаа хүслийг нь үг дуугүй биелүүлдэг байлаа.
Де Ниро садист маягийн секст дуртай. Наад захын жишээ гэхэд тэрээр Дианаг дамнуурга модноос толгойг нь уруу харуулан хөлнөөс нь дүүжилж байгаад секс хийх дуртай байв. Тэр намайг өөрөөс нь зугтчих вий хэмээн дандаа айдаг байсан хэмээн Диана Эббот олон жилийн дараа дурсан ярьсан байдаг. Тэдний харьцаа хэдий халуун байсан ч гэсэн салахдаа тэд огт нэг нэгнийгээ гомдоогоогүй, эргэж дахин хэзээ ч уулзахгүйгээр тохиролцсон гэдэг.
Харсекс бөмбөг-үүдийн тоо нэмэгдсээр
Түүнээс хойш удалгүй Де Ниро Гейл Диверс хэмээх бүсгүйтэй холбоотой болжээ. Хөнжлийн муур хэмээгддэг бүжигчин, янхан Гейл Диверсийг зориуд олон түнштэй болох зорилгоор Де Нирог дэгээдсэн ч гэцгээдэг. Нэг шөнийн дотор хэдэн ч эртэй хэдэн ч удаа секс хийх тачаалтай Гейлийн хүслийг хангахын тулд Де Ниро хамаг тамир хүчээ бардаг байсан тухай яриа ч байдаг. Маш олон өвөрмөц байрлал, санаанд оромгүй үйлдэл, ер нь бүх л үйлчилгээгээрээ Гейл Де Нирод таалагдсан гэдэг. Жинхэнэ хар муур шиг аяглах Гейл түүнийг хөнжлөөсөө гаргах огт дургүй байсан. Үүнээсээ ч өнөөдөр Де Нирог олон зүйл хийх, эсвэл эхлүүлэх боломжоо алдсан гэж найз нөхөд нь үздэг.
Түүний дараа дараагийн black sex-ээр Жанет Жексон, Наоми Кемпбелл, Карин Тэйлор, Грэйс Хайтауэр гээд кино жүжигчин, загвар өмсөгч, мэргэжлийн янхан, гоо бүсгүйчүүд тодорч байлаа. Тэдгээрээс хамгийн их олны анхаарлыг татсан нь Наоми Кемпбелл байлаа. Тэд нэгэн загварын шоуны үеэр танилцсан бөгөөд шууд л тэр оройдоо нэг оронд орсон байна. Анхны учрал нь тэдэнд таалагдсан бөгөөд эхэндээ дотно харьцаагаа нууцалж байсан тэд хожим нь олон нийтэд илт болсон билээ. Кино ертөнцийн танхай хаан болон загварын хар секс бэлгэ тэмдэг хоёрын талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэдэн жилдээ л шуугиад авсан. Хоорондын насны зөрүү их байсан ч сексийн дур сонирхол нь тэднийг нэгтгэж байв. Аль л хамгийн үнэтэй зочид буудал, секс шоп, наран шарлагын газруудаар тэд аялж, хүссэн бүхнээ хийж чаддаг байсан нь одоог хүртэл тэдний томоохон дурсамж болжээ. Гэхдээ бэлгийн таашаал авахын тулд Де Ниро Наомийг байнга дарамталдаг, санаанд оромгүй зүйлийг түүнээс шаарддаг зэрэг нь тэдний харьцааг хөндийрөхөд хүргэсэн хэмээн нэрт загвар өмсөгч дурссан байдаг. Хамгийн гайхалтай нь өнөөг хүртэл тэд бие биенээсээ авдаг шиг тийм сайхан таашаалыг хэнээс ч олж аваагүй хэмээдэг. Роберт Де Ниро. Өнөөдөр энэ эрхмийг дэлгэцнээ бүтээсэн дүрээр нь танихгүй хүн үгүй. Тэгвэл түүний танхай дээрэмчний амьдрал дунд өнгөрүүлсэн залуу насны амьдрал, хамгийн тачаангуй хар арьстан хүүхнүүдийн ангууч гэдэг талаас нь та бүхэнд товч хүргэлээ. Дэлхийн алдартнуудын секс адал явдал, гаж буруу донгийн талаарх фактууд үүгээр дуусашгүй юм.
Р.Слава
Оллоо.мн