Жувейн Аз жаргал гэдэг шувуутай адил юм

Миний шинэ танил Жувейн тэртээ 13-р зуунд амьдарч байсан хэдий ч зөвхөн өнөөдөр л танилцаж байна. Монголд ирэнгүүт түүхч Т.Мандираас Жувейны талаар тодруулж өгөхийг хүсэхэд тэрээр зөвхөн түүхч төдийгүй яруу найраг, шүлэг бичдэг нэрт нийтлэлч болохыг мэдсэн юм. Тэр хэрхэн монголтой холбогдсон тухайгаа тэмдэглэснийг Т.Мандир сонирхуулахдаа Жувейны өвөг эцэг Шариф ад дин, түүний эцэг Бахай ад Дин-д Хорезм хэмээх домогт улс Чингэсийн байлдан дагуулалт нь сүйрч хаан нь Каспийн тэнгисийн нэгэн арал дээр нас барсан учраас түүний хэлсэн ньАз жаргал гэдэг шувуутай адил юм Аз жаргал аль ч модон дээр сууж болох юм Аз жаргал одоо монголын модон дээр суулаа Аз жаргалантайгаар амьдралаа өнгөрүүлэхийг хүсвэл Алив хүү минь Монголын модны мөчрөөс зууралд гэсэн байх юм. Түүний дагуу Жувейнийхэн Монголын Бал ноёнтой зууралдаж тэдний гэр бүлийн монголтой холбоотой түүх эхэлссэн байна. Одоо ингээд алдарт түүхч, аялагч Жувейний намтрын товчоо болон түүний шүлгүүдээс толилуулж байна.

Жувейны намтрын товчоо-ноос

Ала-ад-дин-ата-ал-малик-Жувейни 1226 онд Персийн Жувейя мужид төрсөн. Өвөг дээдэс нь Сельжук Түрэг ба Хореси төрд Сахибад диван /эдийн засгийн их сайд/ хэмээх тушаалыг үе залгамжлан хашиж ирсэн учраас Сахиб-ад-диван гэдэг цол нэр Жувейний угсааныхны төлөөний нэр болж үлдсэн гэдэг. Жувейний эцэг Мазандарны Сахиб-ад-диван байсан тул хүү Жувейни хорь хүрээгүй байхдаа Монгол төрийн албандорж тун удалгүй Огуз буюу Аму дарья мөрнөөс баруунд Монголын эзэмшлийг захирч байсан алдарт төрийн зүтгэлтэн Ойрадын Аригуун ноёны бичээч болжээ. Аригууныг тэр үед бүх Монгол даяар ялангуяа лалын ертөнцөд Ариун ага гэж өргөмжилдөг байсан аж. Аригуун төрд бараалхах болгондоо Жувейнийг дагуулж явдаг байжээ. Тийнхүү Жувейни их гүрний нийслэл Хархорумд 3 удаа ирсэн байна. Гуравдах аялалынх нь үеэр нэг найз нь тэмдэглэл бичихийг ятгаснаар Дэлхийг дайлан дагуулагчдын түүх хэмээх томоохон бүтээлийг тууриван эхэлжээ.

Энэ гуравдах аялал нь Мөнх хаан ширээнд суусныг тохиолдуулан гразар бүрийн их ноёд айлчилж баяр хүргэхийн ялдамд ажлаа тайлагнаж, шинэ хаанаас хуучин албандаа үлдэх эсэхийг тодруулах түгшүүртэйхэн цаг хугацаа байжээ. Ариун ага Хархорумд хагас жил саатсан гэдэг. Жувейний ном гурван хэсэгтэй бөгөөд эхний хоёрыг Хархорумд байхдаа бичсэн гэж үздэг. Тийм учраас Мөнхийн хаанчлалын эхэн үе, ордны элдэв самуун, Толуйн үр садын тухай бичсэн уг номын 2 хэсэг нарийн тодорхой байдгаараа Юан улсын судрыг ч дагуулахгүй юм. Номын 3 хэсэгт хүлэгийн Персид хийсэн аян дайн, Ассани буюу уулын өвгөн хэмээх харгис байгуулагчын намтар, хэрэхн сүйрсэн явц бичигдсэн. Энэ бүхэн Жувей¬ний нүдэн дээр болсоэ үйл явдал тул маш чухал баримт болдогоороо хожим бичигд¬сэн Судрын чуулган -ыг давж гардаг. Багдадын халиаратыг дайлахад Хүлэгү хан, Жувейнийг дэргэдээ авч явжээ. Багдадыг бут ниргэсний дараа 1259 онд Хүлэгү хан халиарсан захирч байсан бүх нутаг дэвсгэр буюу Багдад, Араб, Ирак, Доод Месопотами Хузистаний тэргүүн ноёноор томилжээ.

1265 онд Хүлэгү нас нөгчин хөвгүүн Абага хаан суугаад Жувейнийн дээр Монгол ноён Согожидыг томилсон юм. Хэсэг дээрээ Жувейний ажил хэргээ үргэлжлэн явуулсаар 1283 онд таалал төгсчээ. Ил хааны зарлигаар түүнийг их түшмэлийн зэрэгт хүндлэн тунхалжээ. Жувейний эхний төлөвлөгөөгөөр энэ 3 хэсэг нь 2 их ботийн эхний хэсэг болох ёстой байсан боловч тэр үргэлжлүүлж бичээгүй юм. Тэр байтугай өер ямар нэгэн бүтээл ч огт хийгээгүй нь тодорхой байдаг. Бас нэг хачирхалтай нь Монголын их гүрний тухай амьд гэрчийн бичсэн энэ ном эрдэм шинжилгээний хүрээнд оролгүй хэдэн зууныг өнгөрөөж 1930-аад оны үед Францын дипломатч, түүхч Д.Оссон анх ашигласан баримт бий. Дорно дахины хувьд бүр хожуу 1960-аад БНХАУ-д Англиас Хятадчилах ажил эхэлснээр тоолол нь эхэлдэг. Монгол хэлтэй уншигчдын хувьд 1989 онд л танилцах үүд нээгдсэн хэрэг.

Жич Жувейни анх 1249 оны зуны сүүлчээр Аригуун ноёны бараа бологчдод / эцэг Баха-ад-диханы хамт / багтаж Монголд ирсэн. Гуюг нас бараад хатан Огул Каймиш төр барьж байсан тул Аригуун, их хатанд бараалхаад Хорасанруугаа буцсан мэдээ буй. Жувейний 2 дахь аялал төдий л тодорхой буc байна

Т. Мандир

ХӨХ ТОЛБО сонин

Дугаар 04 /668/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button