Эдийн засагт 1.5 их наяд төгрөг хэрэгтэй гэнэ
валютын ханш урьд байгаагүйгээр өсч, төгрөгийн ханш суларч, банкууд зээлээ зогсоов. Хүмүүс мөнгөгүйгээс зах зээлд борлуулалт эрс буурч, олон жижиг үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид дампуурч, амьдрал хүнд болсоор байна. Манай экспортын гол орлогыг бүрдүүлдэг, чухамдаа бидний амь амьдрал болсон зэсийн үнэ байж болох хамгийн доод төвшинд оччихлоо. Малын гаралтай түүхий эдийн үнэ мөддөө өндийх янзгүй. Нийгэм, эдийн засгийн бүх л салбарт хөрөнгө дутагдаж, инфляци галзуурч байна. Монголчуудын амьдрал өдрөөс өдөрт доройтсоор, тэртэй тэргүй жижигхэн эдийн засаг маань нийгмийн элдэв төрлийн халамжийн арга хэмжээг санхүүжүүлэх гэж туйлджээ. Улсын валютын сан хоосорч, сайн цагаас үлдсэн Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө байхгүйтэй адил болов. Улсын төсөв хэдэн зуун тэрбумын алдагдалтай батлагдаж, хөрөнгө оруулалт зогсов. Ер нь нөхцөл байдал таагүйгээр эргэж болзошгүй байна.
Тиймээс УИХ-аас Засгийн газарт эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсний дагуу Санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга хэмжээний тухай төлөвлөгөөг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьж, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг хүсэв. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 1,5 их наяд төгрөг шаардлагатай юм байна. Засгийн газрын ажлын хэсгийн тооцоолсноор бидэнд давын өмнө ойролцоогоор 600-700 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Ийм хэмжээний мөнгө эдийн засагтаа хийчихвэл байдал харьцангуй тогтворжиж болох юм байх. Харамсалтай нь, тийм их мөнгө хаанаас олох вэ.
Засгийн газар мөнгө олохын тулд нэг хэсэгтээ ор тас мартчихаад байсан ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай саймширч эхэллээ. Хэсэгтээ л толгой дээгүүр загнаж, тэр муу ОУВС юу юм, бараг л хөөгөөд явуул гэж хэлж байсан монголчуудэргээдтанилын нүүр халуун гэдэг шиг олон улсын санхүүгийн байгууллагуудыг давын өмнө царайчилж байна. Сангийн сайдын хэлснээр ОУВС-аас 120 сая ам доллар зээлэхээр ярилцаж байгаа гэнэ. Энэ бол ОУВС-гийн зээлж болох хамгийн дээд хэмжээ. Түүнээс гадна хоёр толгойгоос урьдчилгаа мөнгө аөах, олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын бонд гаргах гээд мөнгө босгох хувилбаруудыг ярилцаж байгаа юм байна. Мән БНХАУ гурван тэрбум ам.доллар хөнгөлттэй зээлэх яриа бий.
Хятадууд энэ зээлийг ямар төсөлд өгөх вэ гэдгээ ярилцъя гэжээ. Катарын талаас ч мөн гурван тэрбум ам.доллар зээлэх асуудлыг судалж байна. Хэмжээ, хүү, хэрэгжүүлэх төслийн талаар ярилцана гээд Катарын Сангийн яамныхныг манайхан урьжээ. Хөөрхий, Засгийн газар Ерөнхий сайдыгаа мориноос ойчоод змнэлгээр гүйж байсан хэдэн хоногт ямар ч байсан зүгээр суусангүй. Түүнээс гадна, бэлэн мөнгө эдийн засагтаа амь тариа болгож шахахаас гадна төсөвт багагүй хувийг эзэлдэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэрхэх вэ гэдэг нь толгойн өвчин болж байна. Олон улсын санхүүгийн байгууллагынхан биднийг нийгмийн халамжийг хавтгайруулж олгосон, зэс өндөр үнэтэй байхад бий болсон Эрсдлийн сангийн хөрөнгийг үрэлгэн, тооцоолоогүй зарсан гэж шүүмжлэв. Нийгмийн халамжийн 70-аад хувийг хүүхдийн мөнгө эзэлж байна. Гэвч амьдрал нь гайгүй, энэ мөнгийг огт авдаггүй өрх ч бий. Тиймээс халамж хэрэгтэйд нь өгөх тухай яригдаж байна. Хүүхдийн мөнгийг гэхэд л 60 хувь хүргэж бууруулах боломжтой гэж салбарын сайд нь хэлэв. Зарим өдөр тутмын хэвлэл ч энэ талаар санал асуулга эхлүүллээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хорооны гишүүд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав. Манайд авлига буураагүй байгаа юм байна. Авлигачид 30 тэрбумын хохирол учруулжээ. Гэсэн ч ердөө л дөрвөн тэрбум төгрөгийг нөхөн төлсөн байна. Төр, засгийн удирдлага авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл хэр байна вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна гэж Авлигатай тэмцэх газрын дарга нь хэлэв. Өнгөрсөн онд гэхэд л авлигатай холбоотой 58 хэргийг шалгаж, 31 хэргийг шүүхээр шийдүүлжээ. Энэ 31 хэрэгт 70 гаруй хүн холбогдсон байна. Бараг бүгд сумын Засаг даргаас эхлээд Засгийн газрын гишүүн хүртэлх гүйцэтгэх засаглалынхан байгаа юм. Цагдаа, прокурор, шүүгчид хүртэл авлигын хэргээр хэрэгт татагдаж. Юу ч гэх вэ дээ, Эдийн засгийн байдал амаргүй дээр авлига олигтой буураагүй гээд бодохоор гялтайх мэдээ бидэнд одоохондоо алга байна.
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр шатахуун импортлогчдыг толгой түрүүгүй загнасан нь өнгөрсөн долоо хоногийн бас нэгэн шуугиан байв. Нефть импортлогчид дэлхийн зах зээлээс хол давсан үнээр худалдаж байгаа нь шударга биш. Зогсоох цаг нь болсон. Шатахууны үнийг дагасан үнийн хөөрөгдөл үүсгэхгүйн тулд Засгийн газраас олон тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн ч үр дүн нь харагдсангүй гэж Батж.Батбаяр бухимдаж байна. НӨАТ, импортын татвараас олон cap чөлөөлүүлсэн, төсвөөс өгсөн. Энэ мөнгийг буцааж өг гэж тэр импортлогчдыг шаардав. Улсын мэдлийн шатахуун импортлогч компани байгуулан хамгийн доод үнээр нь хэрэглэгчдэд худалдах, эсвэл хувийн компаниудтай гэрээ байгуулж, үр дүнг нь нарийн дүгнэх, нөгөө бол импортлогчдын ашгийнх нь хувь хэмжээг хуулиар хатуу зааж өгсөн ч болно гэж эрхэм гишүүн хэлж байна. Тэр ч байтугай Шатахуун импортлогчид литр тутмын үнийг 500-600 төгрөг болгодоггүй юм бол би эрхийг чиньцуцлана. ГТХЭГ-аар зуучлуулж шатахуун импортлуулаад ард түмэндээ ямар ч ашиггүйгээр зарна гэж тэр хэлэв. Түүнийхэлсэн үгийг импортлогчид руу гэхээс илүү сонгогчид руугаа хандсан үг гэж хүлээж авч болохоор юм. Юутай ч энэ сарын наймнаас шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр хямдрав.
Оюутолгойн асуудлыг УИХ ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэх бололтой. Ирэх пүрэв гарагт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухай болон эдийн засгийн хямралыг даван туулах Засгийн газрын төлөвлөгөөний талаар хэлэлцэж магадгүй байна. Оюутолгойн тухайд хэлэлцээр амаргүй нөхцөлд үргэлжилж байгаа гэдгийг Ерөнхий сайд дахин нотлов. Хөрөнгө оруулагчид гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй гэдэг сонирхлоо илэрхийлеээр байна. Тэдний хувьд Африкийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Замби улс саяхан гэнэтийн ашгийн 25 хувийн татвараа хүчингүй болгосныг жишээ болгож, шийдвэр гаргагчдад нөлөөлөх гэж оролдож байгаа юм.
Дугаар 06/304/